×
Соёл урлаг Долоодугаар сар 2011
7-р сарын 27 нд Москвагаас 400 км зайтай оршдог эртний оросын Елец хотын хоёр мянган үзэгч олон  соёлын гайхамшигт тоглолтын гэрч болно.  Энэ бол “Елец хотын түүхийн тухай домог, гэгээн Мария болон Доголон Төмөрийн”тухай  дуурийн нээлт юм. Энэхүү дуурийг байгалийн гайхалтай сайхан голын эрэг дээр, эртний сүмийн дэргэд тоглоно.
   Буриадын улсын  дуурь, бүжгийн  театрт  дөрвөн өдрийн турш хүндэтгэлийн найрал хөгжмийн  болон сонгодог дуурийн   концертын хөтөлбөрийн  оронд монголын морин хуурын аялгуу, алтайн хэнгэрэг, якутын кырымпы, тувагийн  варган болоод хосгүй гайхамшигт хөөмий эгшиглэж байна.
2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах Хар тэнгисийн Сочи хот зуны ид дүнд  энд амрахаар ирсэн хүмүүст соёлын янз янзын арга хэмжээг сонирхуулж байна. Жишээ нь долдугаар сард Сочид джаз хөгжим, бадралт баг бишгүүр ба балетийн  том гурван наадам болно.  «Аква-жаз» наадам Сочид удаа дараа болсон.
Японы уламжлалт ба орчин цагийн соёлын хамгийн удаан үргэлжлэсэн  Х1 наадам өнөөдөр Санкт-Петербургад дуусч байна. 3-р сарын эхээр гараа авсан наадам «Флер»  икебаны (баглай цэцэг зохиох урлаг) үзэсгэлэнгээр төгсөх юм. Үзвэрийн хүрээнд сонирхуулсан гучаад арга хэмжээ Японы түүх, өнөөгийн байдалтай илүү сайн танилцах боломж оросын оршин суугчдад олгов.
Зун цаг Орос улсад –угсаатны наадмын цаг гэлтэй. Фолк-хөгжим юм уу ардын бүжгийн хамтлагууд нэг хотоос, нөгөө хот руу арай ядан амжиж ирцгээж байна. Учир нь гэвэл манай улсын хамгийн “наадамч”мужийн  нэгд – богинохон зуны улиралтай  байгалийн сайхан нутагтай  Сибирь болон Өвөрбайгалийн өвөрмөц  олон ястаны нутаг зүй ёсоор ордог юм.
    Олон улсын 2 дахь кино форум өнөөдөр Санкт-Петербургад дууслаа. Түүний хөтөлбөрт багтсан хоёр тэмцээн ямар үр дүнд хүрсэн ч арилжааны киноны талаар хатуу байр суурь баримталж, хүч чадал, үр нөлөөгөө кино урлагийг сэргээхэд  чилүүлсэн нь форумын гол дүн боллоо.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3
4
6
8
11
12
13
14
18
19
20
21
22
23
24
26
28
29
30
31