×
Соёл урлаг Зургаадугаар сар 2011
   Дэлхийд нэртэй хөгжмийн гурван зохиолч: Жон Коргильяно /АНУ/, Кшиштоф Пендерецкий /Польш/, ОХУ- ын Родион Щедрины бүтээлүүдээс анх удаагаа  Москва, Санкт-Петербург хотуудад 6-р сарын 20-21- болсон   Чайковскийн нэрэмжит XIV Олон улсын уралдаант шалгаруулалтан дээр  тоглолоо. Эдгээр зохиолууд нь  энэхүү нэр хүндтэй уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтанд зориулагдан бичигджээ.
Өнөөдөр Санкт-Петербургэд олон улсын хөгжмийн “Петербург-Рим. Нийслэлүүдийн цаг үе” наадам ажлаа эхлэнэ.  Энэ арга хэмжээ нь тус улсад солибон явагдаж байгаа “ Орос-Итали” онд зориулагдсан ажээ. Энэхүү тоглолтын гол баатруудын нэг –Перголези –Спонтини залуучуудын сангийн найрал хөгжим /Итали/ юм.  Тухайлбал, Россини, Верди болон Пуччини энд тоглогдох болно.
Оросын бэлэг тэмдэг –матрёшка. Энэ хөөрхөн элдүүтэй хүүхэлдэйг Олимпийн  цагирагнуудаар чимж  оросын Семёнов хотод зохиогдсон “Золотая хохлома”наадамд үзэгч олны өмнө дэлгэн харуулжээ. Олимпийн бэлэг тэмдэгтэй матрёшкаг 2014 оны Олимпийн өвлийн тоглолтуудын өмнө үйлдвэрлэх эрхийг Оросын Хар-тэнгисийн эргийн Сочи хотын “ Хохломская роспись” семёновскийн  үйлдвэр авчээ.
Их буу дуугарч байхад соёл урлаг шинжлэх ухааны тэнгэр дуугүй байдаг. Өөрөөр хэлбэл уран барилгын дурсгалт зүйлс устана гэсэн үг. НАТО-гийн нисэх хүчин хөндлөнгөөс оролцож цэргийн мөргөлдөөн болгож хувиргасан Ливийн эмх замбараагүй байдал ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан уран барилгын хөшөө дурсгалыг устгахад хүргэж байна. “Цөлийн сувд” нэртэй Гадамес хот засгийн газрын цэргийн их бууны суманд өртөөд байна.
Оросын нэрт дуучин Алсу ЮНЕСКО-гийн энх тайвны жүжигчин болно. Парис хотод 7-р сарын 7-нд энэ хүндэт өргөмжлөлийг түүнд албан ёсоор гардуулна. Алсу уран бүтээлийнхээ хажуугаар өглөгийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг бөгөөд “Радуга” сангийн үүсгэн байгуулагчдын нэг юм.
Орост зохион явуулдаг х өгжимчдийн  томоохон Чайковскийн нэрэмжит Олон улсын тэмцээн өн өөд өр нээгдэнэ. 14 дэх тэмцээн анх удаа Москва Санкт-Петербург хоёр хотод нэг зэрэг явагдана.
Москвагийн эрх баригчид оросын нийслэлд зочид буудлын сүлжээг хөгжүүлэх асуудлыг буурьтай шийдвэрлэнэ. Ойрын таван жилд энд шинэ 180 орчим зочид буудал барихаар төлөвлөжээ. Энэ нь Москвад аялаж буй жуулчдын урсгал байнга нэмэгдсээр байгаатай холбоотой юм. Түүнээс гадна Орос улс 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээнийг зохион явуулна.
Чайковскийн нэрэмжит Олон улсын ХIV тэмцээн 6-р сарын 14-өөс 7-р сарын 2-ныг дуустал Москва, Петербург хотуудад явагдана. Хөгжмийн дээд сургуулийн нэрд гарсан Том танхимыг засварлан шинэчлээд тэмцээний өмнөхөн нээжээ. Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан ба оросын соёлын сэтгэл хөдөлгөм олон үйл явдал болсон танхимыг засварлан шинэчлэж амжих уу гэсэн асуудал тэмцээнд бэлтгэгчдийн сэтгэлийг түгшүүлсэн билээ.
Их Британий Jamiroquai нэртэй хамтлаг өнөөдөр Москвагийн “Крокус Сити Холла” тайзнаа Rock Dust Light Star өөрийн шинэ цомогийн тоглолтоо хийнэ. Москвагийн хөтөлбөрт тэдний шинэ дуу, хуучин үеийн дуунуудтай ээлжлэн  эгшиглэх ажээ. Группын ахлагч сайхан дуу хуурын зэрэгцээ, оросын нийслэлийн үзэгч олныг өөрийн малгайны цуглуулгаас  гоёмсог олон бүрх малгайгаар байлдан дагуулахаар зэхэж байна.
   “Союзмультфильм” хүүхэлдэйн  киноны студи өнөөдөр 75 нас хүрлээ. Европын хамгийн томд ордог энэхүү хүүхэлдэйн студи нь 1936 онд байгуулагджээ. Чухамдаа энд “Чамайг даа!”, “Зараа манан дотор”, “Бремений хөгжимчид” зэрэг үе, үеийн хүүхдүүдийн үзэх дуртай, эх орны сонгодог бүтээл болсон хүүхэлдэйн кино бүтээгдсэн юм.
   Гадаадынханд зориулсан Монголын тухай нэвтэрхий толь бичиг хэвлэгдэн гарлаа. Түүний зохиогч  Улаанбаатарт амьдардаг, нэрт монголч эрдэмтэн Юрий Кручкин юм. 1200 хуудастай энэхүү толь бичигт Монгол улсын нийгэм-эдийн засгийн талаар өргөн дэлгэр мэдээлэл багтжээ.  Энэ номны газар зүйнд зориулсан  хэсэгт  тус улсын аймаг сум, гол горхи, уул нуруудын тухай бичжээ.
    Дэлхийд нэрд гарсан оросын загвар зохион бүтээгч Вячеслав Зайцевын цуглуулга болон 30 жилийн дотор түүний зохиосон хувцасны загварыг үзүүлэх арга хэмжээгээр «Бидний өв» оросын соёл урлагийн жил дутмын наадам Нью Йоркод нээгдлээ.
  «Оюуны хүчин чадал маань бүрэн төгс хөгжсөн учир бүтээж чадна» гэж оросын аугаа их яруу найрагч Александр Пушкин «Михайловское» эдлэндээ байхдаа хэлсэн билээ. Одоогоос 100 жилийн тэртээ 6-р сарын 6-нд яруу найрагчийн төрсөн өдрөөр  Михайловскад утга зохиолын музейг нээжээ. Одоо Орос улсад мөн өдөр Пушкиний өдрийг тэмдэглэдэг.
Олон улсын орос хэлний өдөр болоод Оросын суут яруу найрагч А.С. Пушкины мэндэлсний  212  жилийн ойг өнөөдөр Орос улсад тэмдэглэж байна. Өнөө өглөө их яруу найрагчийн олон тооны  шүтэн бишрэгчид Александр  Пушкины хөшөөнд цэцэг өргөв.
Москвад болдог дэлхийн симфон найрал хөгжмийн наадам, 6-р сарын 12-нд тэмдэглэдэг “ОУ-ын өдөр” улсын баярын уламжлалт удиртгал болдог боллоо. Энэ жилийн  зургаадах наадам 6-р сарын 3-нд Румын улсын Жорж Энескугийн нэрэмжит найрал хөгжмийн тоглолтоор эхэллээ. Нийслэл хотын цагаан гантиган түүхэн Баганат танхимт энэ концерт ерөнхий удирдаач Хория Андреескугийн удирдлагаар цууриатах болно.
Илбэчид болон  орчин үеийн циркийн “Цагаан ид шид” олон улсын наадам Пермь хотод нээгдсэн байна. Дэлхийн мундаг илбэчдын нэг АНУ-ын Жефф МакБрайд энэ наадамд оролцох юм байна. Тэрээр нүүрэндээ масктай үзүүлбэр үзүүлдэг бөгөөд үүнийг илбийн сонгодог хэлбэр гэж тооцдог юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
2
3
5
8
11
15
16
17
20
21
26
29
30