×
Соёл урлаг Тавдугаар сар 2011
 “Монгол орон Эрхүүгийн зураачид бидний нүдээр” сэдэвт зургийн үзэсгэлэн Дорнод Сибирийн нийслэлд гарч өнгөрлөө. Бид гэдэг нь зөвхөн өөрсдийнхөө тухай бид юу бодож байгааг хэлээд зогсохгүй, бидний тухай бусад улсууд юу бодож байгааг бас хэлдэг аж. Зураач, уран бүтээлчид өөрсдийн бодол санааг уран бүтээлдээ тусгадаг. Орос улсад Монголын тухай оросын зураачдын зурсан олон  бүтээл байдаг юм.
Хүүхдүүд бол бидний ирээдүй мөн. Хүүхдүүдэд л элбэрэл хайр, анхаарал халамж шаардагдаж байна  гэж дэлхийн нэрд гарсан оросын удирдаач, хийлч Владимир Спиваков үзэж байна. Хөгжимчин «Москва анд нөхөдөө угтаж байна» Олон улсын хүүхдийн наадмыг 5-р сарын 21-нд нээв. Наадам 6-р сарын 2-нд хүртэл үргэлжлэнэ.
ОХУ-ын европын хэсгийн Пенза хотын амьтаны хүрээлэнд Бар жилд төрсөн амарын барын нэг бамбар байнга амьдрах шинэ газар Сөүл хотын амьтаны хүрээлэнг зорилоо. Бамбарын төрсөн хотынх нь нэрээр Пенза гэж нэрлэсэн байна.
 Олон улсын Музейн өдрийг өнөдөр тэмдэглэж байна. Оросын музейн ажилтнууд түүнийг өөрийн баяр хэмээн зүй ёсоор үздэг. Олон улсын музейн зөвлөлийн дэргэдэх зөвлөлтийн төлөөлөгчдийн газрын санаачилгаар 1977 онд мөн өдрийг  тогтоож, тусгай уриан дор жил бүр тэмдэглэж байна. Энэ онд Музейн өдрийг «Үзмэрүүд түүхийг тусган харуулж байна» гэдэг уриан дор тэмдэглэж байна.
ОХУ-ын томоохон их сургуулийн нэг Санкт-Петербургийн их сургуульд оюуны бүтээлийн хулгайтай тэмцэх шинэ арга барилыг боловсруулжээ. Интернет залхуу оюутнуудын дүр татаж байгаа нь нууц бишээ. Зарим нь диплом, курсын ажлаа бие дааж бичилгүй Интернетээс хуулан авч байна. Ийм хулгайг илрүүлэхийн тулд «Антиплагиат,ру» системийг саяхан болтол хэрэглэж байв. Оросын хосгүй систем үр дүнтэй болохоо нотлон харуулсан.
Санкт-Петербургийн Эрмитажд Саудын Арабийн архелогийн сувд эрдэнэсүүдийг дэлгэн үзүүлсэн “Арабийн зам” үзэсгэлэн нээгдлээ. Эрт дээр үеэс 20-р зууны эхэн үе хүртэл Арабийн хойг дээр оршин тогтнож байсан олон янзын соёл иргэншлийн  соёл, дүрслэх урлагаас үзүүлж байна. Эрт дээр үеэс энэ бүс нутгийг дамжин өнгөрч байсан худалдааны болон мөргөлийн замуудтай холбоотой эд өлгийн зүйлийг эндээс үзэж болно.
Ell & Nikki нэртэйгээр оролцсон Азербайджаны Эльдар Касимов, Нигяр Жамал хоёр 211 балл авч “Евровидения-2011”уралдаанд түрүүллээ. Оросын дуучин Алексей Воробьев 16-р байранд орсон байна. Түүний тоглолтыг маш “амжилттай” болсон гэж гадаадын сэтгүүлчид үзсэн байна. Алексей чадварлаг бүжигчидтэй, маш хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж дуулсан юм.
Элэглэл ба “агийн ёсны зохиолч”; эрх чөлөөг хүсэгч ба хаант засгийн үзэлтэн; эх оронч ба Орос орноо зөрчилтэй,  сэтгэл өвдөм хайрладаг –Михаил Булгаков ийм л нэгэн байжээ. 5-р сарын 15 нд оросын сонгодог зохиолчийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Өнөөдөр Михаил Булгаковыг дэлхийн олон арван хэл дээр уншидаг.
Москвад хэдэн зуун мянган хүн урьд шөнийг музейд өнгөрүүллээ. Нийслэл хотын улсын болон хувийн үзэсгэлэнгийн танхимууд тусгай хөтөлбөр бэлтгэж оройжингоо зарим нь өглөө болтол үнэ төлбөргүй үйлчилсэн байна. Музейн шөнө өчигдөр оройн 6 цагаас эхэлсэн байна. Яг энэ үеэр төв музей болон үзэсгэлэнгүүдийн танхимуудад хамгийн олон үзэгчидтэй байсан байна.
Испани, Грек улсуудад газар хөдлеж, арабын орнуудын улс төрийн байдал тогтворгүй болсон явдал энэ онд аялал жуулчлалын зах зээлд өөрчлөлт гаргав. Египетэд аялаж амрах хүмүүсийн тоо хэмжээ хоёр дахин багасав. Пиренейн хойгт галт уулнууд дэлбэрэх аюул хүмүүсийг Испанид амрах төлөвлөгөөнөөс татгалзахад хүргэв. Иймээс аялан амрах шинэ газар нутгийг эрэж эхэллээ.
Оросын утга зохиолын үнэ цэнэт  зүйл дэлхийг илүү сайн болгоход туслаж байна. Орос хэлний багш нарын олон улсын холбооны их хурал дээр үг хэлэгсэд үүнийг үргэлж онцлож байна. Орос хэл, утга зохиолын багш нарын уламжлалт уулзалт энэ онд Хятадад анх удаа хуралдаж байна. Дэлхийн 48 орны 1000 гаруй төлөөлөгч түүнд оролцож байна.
Орос хэлний багш нарын олон улсын холбооны 12-р их хурал Шанхайд нээгдлээ. Форум  үндэстэн хоорондын харилцааны  хэлний хувьд орос хэлний байр суурийг бэхжүүлэх, хэл заах дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэх, оросын соёлыг урагш ахиулах талаар маш их зүйл хийж байна. Манай сурвалжлагч Юлия Козлова их хурлын зарим төлөөлөгчтэй уулзлаа.
Энэ өдрүүдэд  Буддын соёлын арван хоног Оросын хойд нийслэлд эхэллээ. Энэ нь Санкт–Петербургад болж байгаа буддын шашинтнуудын 3 дахь наадам билээ. Энэ оны наадмыг буддын шашиныг Орос улс албан ёсоор хүлээн зөвшөөрсний 270 жилийн ойд зориулжээ.Санкт-Петербургийн Гүнзэчойнэй дацангаас  буддын соёлын арван хоногийг зохион явуулахаар 2009 онд санаачилжээ.
Тавдугаар сарын энэ сайхан өдрүүдэд Агуу их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойг ёслон тэмдэглэх ажиллагаа дэлхий даяараа эхэлээд байна. Ахмад дайчид, фашизмын эсрэг тулалдаж явсан бүхний үр удамууд амь насаа алдсан тэднийхээ дурсгалыг хүндэтгэхийн тулд дайчин эрсийн дурсгалын цогцолборт хүрэлцэн ирж байна. Дайны үеийн зөвлөлтийн дуунууд энд тэндгүй эгшиглэж байна.
Агуу их Эх орны дайны ахмад дайчидад зориулсан өглөгийн баярын концерт 5-р сарын 7-нд Санкт-Петербургийн филармонын том танхимд болсон байна. Энэ концертод СПБ-ийн Их сургуулийн найрал дуучид, Николай Алексеевын удирддаг филармонын академик оркестр зэрэг оролцсон байна. Хөтөлбөрт Шостакович, Дворжак, Брамс, Глинка нарын зохиож дайны жилүүдэд эгшиглүүлэж байсан дуу хөгжмүүд орсон байна.
Орос улсын  хэвлэлийн түүхэнд энэ 5-р сард  нэгэн сонирхолтой үйл явдал болох нь. Энэ нь зүүн славяны хуанли хэвлэгдэн гарсны 430 жилийн түүхэн ой юм.
Оросын ард түмнүүдийн соёлын жил  оросын оршин суугчдыг нэгтгэж нягтруулах ёстой. Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов улс оронд хэрэгжүүлж буй үндэстэн хоорондын харилцааг өв тэгш болгох бодлогын хүрээнд 2012 онд ийм арга хэмжээ авахыг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевд санал болгов. Орос улс дэлхийн олон үндэстний орны нэг  юм.
Эрхүү хотод “Монгол улс,  Байгаль нуурын   Сибирийн эртний соёл” олон улсын эрдэм-шинжилгээний  II бага хурал болж байна. Бага хуралд ОХУ, Монгол, Япон, Унгар, Их Британи зэрэг олон улсын дэлхийд нэртэй археологчид оролцож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
1
2
3
6
7
9
10
19
20
21
24
25
26
27
29
30
31