×
Соёл урлаг Дөрөвдүгээр сар 2011
“Рабиндранат Тагор –дэлхийн иргэн” сэдэвт үзэсгэлэн Санкт-Петербургийн Оросын үндэсний номын /ОҮНС/ санд 4-р сарын 28-нд нээгдлээ. Үзэсгэлэн энэтхэгийн агуу их яруу найрагч, соёл  гэгээрүүлэгчийн мэндэлсний 150 жилд зориулагджээ.
 “Уран зохиол – Орос , Хятад хоёр орны ард түмний оюун санааны гүүр. ШУА-н  Алс-Дорнодын институтэд  уулзалтын сэдвийг ийнхүү томъёолсон аж. Хятадын нэрт орос хэл, уран зохиолын багш, Шанхайн гадаад хэлний их сургуулийн профессор  Жэн Тиутай уулзахаар түүний орос найзууд болон санаа нэгтэй нөхдүүд нь цугларсан байв. Жэн Тиуг хятадын орос хэл судлалын од гэж нэрлэдэг.
Омскийн бичил-мастер Анатолий Коненко Улаан өндөгний баярт зориулан уламжлалт боовыг жорынх  нь дагуу бэлтгэжээ. 12 мм өндөртэй энэхүү боовны тухай тэр өөрийн интернет блог дээр мэдээлжээ. Тэрээр 1981 оноос эхлэн бичил урлагийг сонирхох болжээ. Өөрийн өвөрмөц технологийг зохион бүтээн цагаан будаа, намуу цэцгийн үр болон хүний үсэн дээр бичиг бичин, бичил хэрэгсэлийг зохиожээ.
Москвад детектив киноны олон улсын “ДетективФест” наадам болж байна. Энэ наадмын 13 дахь удаагийн үзүүлбэрт уран сайхны 56 кино, 29 детектив олон ангит кино, 100 гаруй баримтат болон богино хэмжээний уран сайхны кинонууд өрсөлдөж байна. Уралдаанд ирүүлсэн кинонуудыг Франц, Итали, Тайвань зэрэг 14-н тэргүүлэх кинематографын улсуудын найруулагчид бүтээсэн байна. Наадмын ялагчид 4-р сарын 23-нд тодорно.
Нэрт кино найруулагч Сергей Эйзенштейний “Броненосец  Потёмкин” дуугүй кинонг тоон системд шилжүүлэн, сэргээн засварласан хувилбар   британий прокатад 4-р сарын 29-с эхлэн гарах гэж байна.  Киноны үйл явдал 1905 онд болж байгаа төдийгүй  “Потёмкин Таврический ван “ хуягт онгоцон дээр  бослого гарч, онгоцыг эзлэн авч байгаа тухай.
Оросын нийслэл Москвагийн түүх,соёлын өвийн өдрийг өнөөдөр түүх дурсгалт газрын Олон улсын өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор тэмдэглэж байна. Мөн өдөр үзэгчид ерийн өдрүүдэд чөлөөтэй оруулахгүй  түүхт  орд харш, эдлэн, барилга байшинтай танилцдаг  юм. Ер нь эдгээр орд харшид элчин сайдын яам, банк, пүүс компани бүр цэргийн байгууллагууд байрлаж ажилладаг.
Москва хотын түүхийн болон соёлын өвийн өдөр Москвад 250 музей, хуучны орд харш болон номын сангуудыг өнөөдөр үнэ төлбөргүй үзүүлнэ. Жирийн өдрүүдэд үзэгчдийн хувьд хаалттай байдаг уран барилгын дурсгалт байшингууд өнөөдөр хаалгаа нээнэ. Жишээ нь, Спридоновка гудамж дахь ГХЯ-ны харш, элчин сайдын яам гэх мэт.
Өнгөрсөн долоо хоногт /4-сарын 12-13-/ Нью-Йоркд дуудлага худалдааны  нэртэй “Сотбис”/Sothebys/, “Кристис” /Christies/ орднууд оросын урлагийн бүтээлүүдийг арилжлаа. Зарим нэгэн гэнэтийн зүйлийг эс тооцвоос, дээрх ажил нь ерөнхийдөө дуудлага худалдааныхныг сэтгэл  дундуур үлдээсэнгүй.
Дэлхийн циркийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Циркийн интернет музейн төслийг үүнтэй холбогдуулан өчигдөр Москвад танилцууллаа. Тус музейг байгуулах нь үр ашигтай арга хэмжээ хэмээн «Росгосцирк» компанийн төслийг санаачлагчид үзэж байна. Музей оросын циркийн алдарт түүх, баялаг уламжлал ба өнөөгийн жүжигчдийг танилцуулна. Залуучууд, шинэ үзэгчдэд ойлгомжтой хэлээр энэ талаар өгүүлэх юм.
“Чайковскийн эх оронд” нэртэй гурван өдрийн наадам өнөөдөр Удмуртэд нээгдлээ. Энэ нутгийн уугуул иргэний нэртэй, хагас зууны настай энэхүү хөгжмийн наадамд Ижевск, Воткинск, Сарапул болон Можга хотууд нэгджээ. Уралдаанд оролцогчдын дотор оросын болон гадаадын хамтлаг, уран бүтээлчид, тухайлбал, алдартай Мариины театр, Их театр, Украины Үндэсний дуурь, бүжгийн театр, Петербүргийн Улсын эрдмийн чуулгынын гоцлол бүжигчид оролцож байна.
Их Британиийн  домогт «Битлз» чуулгын гишүүн Жон Леноны захидлын эмхтгэлийг хэвлэлд бэлтгэж байна. Хөгжимчний бэлбэсэн гэргий Йоко Оно, түүнийг нас барснаас нь хойшхи 30 гаруй жилд анх удаа хувийн захидлуудыг нийтлэхийг зөвшөөрчээ. Төрөл төрөгсөд, анд нөхөд, сонины газрууд болон янз бүрийн байгууллага, хуульчдад бичсэн захидлууд номд багтах юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
1
2
3
11
13
14
15
17
20
22
23
24
26
27
28
30