×
Соёл урлаг Гуравдугаар сар 2011
Эстрадын дууны “Цагаан сар” наадамд Монгол улсаас ирсэн “Хот шот” хамтлаг нэгдүгээр байр эзэллээ. Энэ наадам Буриадын нийслэл  Улаан-Үд хотод өндөрлөлөө. Монголчууд бүрэн ялалтад хүрхэд жаахан дутлаа, учир нь БН Татарстан улсын “Казан Егитляр” хамтлаг Гран-при шагналыг хүртсэн юм. Өрсөлдөгчдийн хоорондох зай ялимгүй байсан юм.
Гадаадын х үү хд үү дийн дунд зохион байгуулсан «Орос улсын тухай оросоор» орос хэлний олон улсын анхны олимпиадын д ү н Москвад гарлаа. Эд ү гээ оросын нийслэлд оршин суудаг гадаадын 300 гаруй х үү хэд  орос хэлний мэдлэгээ шалгах янз б ү рийн тэмцээнд гурван долоо хоногийн турш оролцсон юм.
Сэтгүүл зүйн түүхэнд анх удаа дэлхийд болж буй үйл явдлыг цаасан сониноос илүү Интернет ХМХ -ээс уншидаг хүмүүсийн тоо давжээ. Энэ  тухай Pew Project for Excellence in Journalism олон улсын судлагааны төвөөс мэдэгдэв.  Санал асуулганд оролцсон хүмүүсийн 34 % сүлжээнээс мэдээ уншихыг илүүд үздэг бол дэлхийн мэдээг сониноос уншихыг эрхэмлэдэг 31% байна.
Ойрын 10 жилд манай гаригийн жуулчдын дунд оросын жуулчид тэргүүлэх болно гэж  НҮБ-ийн Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  \ЮНВТО\ ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифаи үзэж байна. Орос улсын жуулчид болон аялал жуулчлалын байгууллагын ирээдүйн тухай санал бодлоо тэрээр дөнгөж сая Москвад өндөрлөсөн “Интурмаркет-2011”  олон улсын үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчидтэй хуваалцлаа.
Энэ жилийн 2-р сард болсон хөгжмийн Грэмми шагналыг гардуулах ёслол «дэлхийн дуурийн өндөлөгт оросын шинэ одыг» гаргаж ирснээрээ онцлог боллоо.
«Интурмаркет -2011»  олон  улсын аялал жуучлалын 6 дахь үзэсгэлэн «Орост тавтай морилно уу?» уриан дор Москвад ажиллана. Оросын бараг бүх бүс нутаг болон дэлхийн 100 гаруй улс түүнд оролцоно.
Уралын Екатеринбург, сибирийн Красноярск хоёр хот евразийн ба Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжмийн  наадмыг зохион байгуулахыг санаачилжээ. Екатеринбург хотын санаачилсан Евразийн хөгжмийн наадам Европ, Азийн хилийн уулзар дээр оршдог хотын хувьд зүй ёсны төсөл болно. Аж үйлдвэр, соёлын томоохон төв Екатеринбург хот өөрийгөө евразийн орон зайн төв хэмээн үзэж ирсэн.
Долоон мянган  км-ийн алс ч  энэ нь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд огтхон нөлөөгүй зүйл  гэж Халимагийн Элстэй хотын Монголын  мэдээлэл-соёлын төвийн  тэргүүн Баатар Очиров яриагаа эхлэв. Тэрээр таван жилийн өмнө байгуулагдсан энэ төвийн захирлаар саяхнаас ажиллах болсон юм. Халимаг улс нь Орос улсын европын хэсгийн зүүн-өмнөд хэсэгт оршидог юм.
Оросын газар зүйн нийгэмлэгээс Орост байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Сонирхуулсан чиглэлүүд хашир аялагчдыг ч бишрүүлэв.Байгалийн аялал жуулчлал нь онгон байгаль хэвээр хадгалагдсан  дэлхийн өнцөг булангаар аялаж амрах төрөл юм. Орост ийм нутаг олон. Тэнд аялаж үзэх боломж хүмүүст олгох хэрэгтэй гэж Оросын газар зүйн нийгэмлэгийн медиа-төслүүдийн продюсер Ксения Мишонова үзэж байна.
2-р сарын 23 –нд БНАСАУ-д айлчлан тоглолтоор ирсэн Оросын “Найрал хөгжим - XXI-р зуун" хамтлагийн жүжигчид Ким Чен Ирт дурсгалын бэлгийг дамжуулав.  Түүнчлэн  Пхеньяны Мансу уулан дахь Ким Ир Сений хөшөөнд цэцэг өргөв.
Тимүр Цыбиков  – Орос Улсын бүс нутгийн хамгийн залуу Соёлын сайд. Тэр  ердөө 35 настай. Магадгүй өнөөдөр Буриад Улс дунджаар ОХУ-ын бүс нутгуудын  дунд хоёр дахин илүү төсөв  зардаг нь түүний  залуу эрч  хүчтэй ч холбоотой байж болох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
2
5
6
7
8
9
12
14
15
16
18
21
23
24
25
26
30