×
Соёл урлаг Хоёрдугаар сар 2011
Тэд шүлэг уншиж, дуу дуулж, хэлний дурэм болон дуудлагаар жижигхэн шалгалтын даалгавар биелүүлж, бяцхан жүжиг тоглож байна. Энэ бүгдийг орос хэл дээр хийж байгаа юм. Москвад 2-р сарын 25-нд гадаадын хүүхдүүдэд зориулсан “Орос хэлээр ОУ-ын тухай” олон улсын орос хэлний олимпиад гараандаа орлоо.
Сибирийн өмнө хэсэгт орших Алтайн Хязгаарт газар дор музей байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар XVIII зуунд энд бүхэл бүтэн хот байжээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд  далан гаргаж, цөөрөм  болон ус зайлуулах суваг гаргахаар төлөвлөсөн аж. Урьд өмнө энд уурхай байсан бөгөөд ийшээ хүмүүсийг цөллөгт явуулж, тэдэнд хүнд дөнгө зүүлгэдэг байжээ.
Загварын ертөнцийн нэрт GUCCI оросын нэрт   “Непоседы”  хөгжмийн хамтлагийн 20 жилийн ойг тэмдэглэх юм. Кремльд болох хүүхдийн хамтлагийн тэмдэглэлт ойн концертод зориулан италийн загвар зохион бүтээгчид тусгай иж бүрдэл  хувцас оёж өгөх юм. Энд гайхах юм огтхон ч үгүй.
Сибирийн Омск хотын  иргэн Анатолий Коненко цайны хоёрхон халбага ус багтах дэлхийн хамгийн жижиг аквариумыг бүтээжээ. 30х24х14 мм хэмжээт  дөрвөлжин шилд 10 мл ус багтана. Дотроо жижиг амьд загас, элс, өнгө өнгийн жижиг чулуу, замагтай. Түүнээс гадна жижиг аквариум ус цэвэрлэх шүүртэй. Энэ хосгүй бүтээлийг хийхэд хоёр долоо хоног шаардагджээ.
Оросод удахгүй жинхэнэ алтны хумхаа эхэлж магадгүй. Хууль тогтоогчид «Газар доорхи баялагийн» тухай хуулинд Оросын иргэдэд алт олборлох эрхийг олгосон  өөрчлөлт  боловсруулж байна. Бизнес эрхэлж байгаа хувь хүн аж үйлдвэрийн ач холбогдолгүй болсон орд газарт  алт олборлохын тулд газар доорхи баялагийг ашиглаж болох тухай хуулийн өөрчлөлтийг эхний хэлэлцүүлгээр Төрийн дум дэмжлээ.
Энэ жилийн 4-р сард тэмдэглэх гэж байгаа сансарт анх удаа хүн ниссэний 50 жилийн ойг тохиолдуулан олон улсын киноны төслийг хэрэгжүүлж «Байконур» киног бүтээв. Энэ бол хайр дурлал, сансрын тухай уянгын домог юм.  «Байконур» гэсэн казах үг Юрий Гагарин гэдэг орос нэртэй хамт олон улсын хэлэнд оржээ.
Казань хотод 2013 оны Универсиадын тоглолт явуулахад бэлтгэх явцдаа спортын болон тээврийн бүтцийг хөгжүүлж, орон сууцыг  засварлахаас гадна хотынхоо түүх соёлын төвийг хамгаалж, шинэчлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм. Казанийн түүхийн төв нь "Старо-Татарская слобода"   дүүрэгт оршиж байгаа учраас чухам энэ дүүрэгт дархан цаазтай газар байгуулахаар шийдсэн байна.
«Цагаан багана» гэдэг архивад хадгалагдсан киноны 15 дахь   наадам Оросын улсын киноны сангийн байранд болж дууслаа. Наадамд оролцогчид таван өдрийн дотор оросын ба гадаадын 30 гаруй кино үзсэн байна. Архивад хадгалагдаж буй киноны наадам манай болон гадаад орнуудын кино урлагийн хөгжлийн  талаархи төсөөлийг өргөжүүлж, үл мэдэх буюу мартагдсан түүхийн баримт, үйл явдлуудыг сануулан дурдах зорилготой.
Их театрыг сэлбэн шинэчлэх гол ажил 3-р сарын сүүлээр дуусах тухай сэлбэн шинэчлэлийн ерөнхий гэрээлэгчийн албан ёсны төлөөлөгч Михаил Сидоров мэдээллээ. Үзэгчдийн танхимыг бүр нэг жилийн турш засварын, алтлаг өнгий нь сэргээж байна. Танхимыг алтлахад хэдхэн микрон зузаан бараг таван кг  алт  шаардагдана. Оросын бараг бүх нутгийн 156 дархан нарийн нөр их ажил хийж байна.
Буриадын нийслэл Орос Улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн эртний хот гэсэн цол авч магадгүй. Энэ жил албан ёсоор 345 жил болно гэж тооцож байгаа Улаан-Үд хотын насыг тодорхойлох зохион байгуулах хороог хотын зөвлөлийн дэргэд байгуулсан байна. Харин хотын захд 2300 жилийн настай “Хүннүгийн Сужа хотхон” гэдэг археологийн үнэт дурсгал байдаг юм.
  Оросын засгийн газрын кино урлагийг хөгжүүлэх зөвлөл кино үйлдвэрлэлийн эдийн засаг, хүүхэд залуучуудад зориулсан кино, кино урлагийн боловсрол зэрэг асуудлыг өнөөдөр авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын өрөнхий сайд Владимир Путин зөвлөлийн хуралдааныг даргалах юм. Засгийн газрын киноны асуудал эрхлэсэн зөвлөлийн гишүүн нэр хүндтэй найруулагч, продюсер, шүүмжлэгчид Москва орчмын Оросын улсын киноны сангийн байранд хуралдана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
2
3
4
7
9
10
11
12
13
16
18
19
20
24
25
26
28