Сирийн нийслэл Дамаскад олон улсын XVIII дахь кино наадам өчигдөр орой нээлтээ хийв. Дэлхийн кино урлагт өөрийн хувь нэмрээ оруулж, шагналд дарагдаж , нэр алдар нь цуурайтсан олон нэр цутан цугларсаны дотор оросын нэрт жүжигчин, найруулагч Владимир Меньшов оролцож байна. Тэрээр тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байгаа юм.