×
Соёл урлаг Аравдугаар сар 2010
Эрхэм сонсогчдоо! Та бүхэн ойрын үед чөлөөт цаг гаргаж “Умард хөрш” сэтгүүлийн ээлжит дугаарыг тухлан уншихыг урьж байна. Энэ сэтгүүлийг “Оросын сан” ТББ Монгол улсад эрхлэн гаргадаг юм. “Умард хөрш” сэтгүүлийн ээлжит дугаар саяхан хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүлийн ерөнхий редактор ноён Цацралтын тусламжтайгаар өнөөдөр бид та бүхэндээ энэ удаагийн дугаарын сонирхолтой хэсгээс танилцуулах болно.
75 жилийн өмнө  10-р сарын 24-нд хаант Оросын бэлэг тэмдэг болсон хоёр толгойт-бүргэд Москвагийн Кремлийн Спасскийн цамхагийн орой дээрээс шинэ Зөвлөлт Оросын  бэлэг тэмдэг таван хошуугаар солигдон таягдуулсан юм. Энэ бол дөнгөж эхлэл нь байж. Дараа нь кремлийн бүх цамхагийн бүргэдийг авч хаян, оронд нь таван хошууг залав.
Ням гаригт Кремлийн орой дээр бадмаараг таван хошуу байрлуулсаны 75 жилийн ойг еслон тэмдэглэж байна. « Бадмаараг чулуугаар  урласан энэ таван хошуу үргэлж мөнхийн гэрэлтэж байдаг. Тэдгээрийг хэзээ ч залгадаггуй, унтраадаг ч үгүй  юм  »гэж   улсын хамгаалалтын газрын төлөөлөгч Сергей  Девятов ярьлаа.
Дуурийн ба эстрадын гарамгай дуучин Муслим Магомаевын нэрэмжит  дуучдын олон улсын анхны  тэмцээн Москвад нээгдэж байна. Түүнийг 2008 оны 10-р сарын 25-нд нас нөгчсөн нэрд гарсан дуучны дурсгалд зориулжээ. Оросыг оролцуулан зургаан улсын дуучид өрсөлдөх юм.
  «Тэрбээр харийн нутагт   ц ө л ө гд ө ж,   Орос нутаг,   ард т ү мнээ   санахын дээдээр санан нас н ө гчс ө н юм» гэж   Оросын их яруу найрагч, зохиолч, Нобелийн утга зохиолын шагналтан Иван Бунины тухай бичсэн билээ.
Краснодарт / Оросын өмнөд хэсэг/ өнөөдөр олон улсын "Кубань -Jaaz-2010 "наадам ажлаа эхлэв. Оросын нэрт хөгжмийн зохиолч Георгий Гараняны дургалд зохиож байна.
Орос улсын түүхэнд гүйцэтгэсэн шашны үүрэг ролийн тухай зохих мэдлэггүйгээр оросын шинэ үеийн иргэд олон шашинт өөрийн орныг цогцлоон байгуулна гэж санахын ч хэрэггуй гэж зоригтой хэлж болно. Саяханаас Орос улсын 19 бүс нутгийн дунд сургуулийн бага ангийнханд зориулж, туршилтын журамаар "Шашны соёлын үндэслэл ба ёс суртахуун" гэдэг хичээл зааж эхэллээ.
Цветной бульвар дах Оросын эртний циркийн нэг Москвагийн цирк ойгоо тэмдэглэж байна. Түүний түүх одоогоос 130 жилийн тэртээ циркийн морьтон жүжигчин, гимнастикч Альберт Саламонскийд  зориулан циркийн шинэ байр барьж дууссан үеээс эхлэсэн аж.  Анхны тоглолт нь 1880 оны 10-р сарын 20-нд  болжээ.
Москвад хотод Оросын "хувцас загварын долоо хоног" эхэллээ. Энэ жилийн наадамд авьяастай олон залуу зохион бүтээгч оролцож байгаа гэж зохион байгуулагчид ярилаа. Оросын шилдэг загвар зохион бүтээгч Вячеслав Зайцевын хавар-зун загварын хувцас "загварын долоо хоногийг" нээв. 10-р сарын 21 хүртэл долоо хоногийн турш үргэлжлэх энэ наадмын үеэр шинэ загварын хувцасыг өдөр бүр 6-7 удаа толилуулна.
Оросын киноны долоо хоног пүрэв гаригт Венесуэлийн нийслэлд эхэллээ. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Орос улсад айлчлахтай холбогдуулан Лев Толстой, Антон Чехов, Федор Достоевский, Иван Тургенев, Максим Горький, Александр Островский зэрэг оросын оросын уран зохиолын сонгодог бүтээлээр хийсэн цуварл кино үзүүлнэ. Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан "Хүний хувь заяа" киногоор долоо хоног өндөрлөнө.
Арван орны дэлхийн одод "Жаз муж" олон улсын наадмыг өнөөдөр Курск хотод эхэлж байна. Британийн зохиогч Жорж Хаслам, Украины нэрд гарсан хамтлагийн нэг "Мэнсаунд", домогт биг-бэнд Игорь Бутман, италийн хийлч Стефано Пастор, нэрд гарсан саксофон хөгжимчин Эрик Мариенталь зэрэг уран бүтээлчид наадамд оролцож байна. "Жаз муж" нүүдлийн наадам.
Дэлхийн  хөгжим сонирхогчид өнөөдөр аугаа хөгжимчин Жон Ленноныг дурсан санаж байна. Энэ өдөр тэрээр нас сүүдэр 70 хүрэх байсан. Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд түүний уран бүтээлийг шүтэн биширдэг олон мянган хүн цуглажээ. Жон Леннон амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд аж төрж байсан тус хотод түүний ховор гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна. Үзэсгэлэн "The Beatles" хамтлаг байгуулагдсан түүхийг өгүүлжээ.
Москвагийн Их театрын түүхэн барилгыг сэргээн засварлах сунжирсан ажил дуусахад жил үлдлээ. 2011 оны 10-р сарын 2-нд томоохон хэмжээний гала-концерт болно. Одоохондоо барилгын дотор хэсгийг сэргээн засварлаж байна. Саяхан тухайлбал хуучин хааны одоогийн засгийн газрын лоожинд хоёр толгойтой бүргэд бүхий Романовын удмын сүлдийг зохих ёсоор байранд нь тавилаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
2
3
4
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
23
24
26
27
29
30
31