×
Соёл урлаг Наймдугаар сар 2010
Бүх дэлхийн залуучуудын бага хурал өнөөдөр Мексикийн Леон хотод нээгдэж байна. Дэлхийн өнцөг булангаас ирсэн 5 мянган төлөөлөгчид энэ бага хуралд оролцоно. Орос улсын төлөөлөгчдийг Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны орлогч сайд Олег Рожнов тэргүүлж байна.
Москвагийн арбитрын шүүхэд ,Орос улсын шинэхэн түүхэнд байгаагуй шүүх хурал боллоо. Энэ шүүх хурал Москвагийн Кремлийн талаар болжээ. «Княжеский» сан, олон нийтийн байгууллагад нэгдсэн оросын эртний Рюрикович омогынхоны удамууд Кремлийн нутаг дэвсгэр болон барилга байшингуудыг хугацаагүй ашиглах эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Өнгөрсөн зууны 20-иод онд бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэхээр сайн дураараа ирсэн оросын багш нарт зориулан таджикийн Худжанда хотод босгосон хөшөөний дэргэд хэдэн зуун сурагчид мэдлэгийн хичээлээ заалгах болно. Дундад Азийн анхны дунд сургуулиудийн нэг,1-р сургуулийн нутаг дэвсгэр дээр энэ аврага том хөшөөг хүрмэн чулуугаар барьж босгожээ.
Урлагийн бурхан Аполлоны эрхтэнийг навчаар далдалсан тул 100 рублийн дэвсгэртийн зургийг өөрчлөх үү? Оросын Их театрийн барилгын оройд байрладаг Аполлоны дөрвөн морьд хөлөглөсөн хоёр дугуйтай эртний сүйх тэрэгтэй барималыг сэргээн засварлаж дууссантай холбогдуулан ийм асуулт урган гарч байна. Барилгыг халхавчилсан модыг буулгаж эхэлсэн бөгөөд 9-р сарын эхэнд театрын нүүрэн хэсэг ил болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
3
4
5
6
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
30
31