×
Соёл урлаг Долоодугаар сар 2010
«Алтай дахь Шукшиний өдрүүд» кино наадмын ялагчаар новосибирийн баримтат киночин Юрий Шиллерийн «Болжмор» кино тодорлоо. «Болжмор» кинонд, оросын нутгийн гүний нэгэн хамтрал дампуурч, банктай тооцоо хийхийн тулд сүүлчийн азрага адуугаа зарах болсон бөгөөд киноны гол баатар хүү тэр адуунуудад ихэд дассан тухай өгүүлдэг юм гэж Шиллер ярьж байна.
Тайланд улсад, оросын эрэгтэйчүүдийн сүмийн суурийг тавина. Одоо тэнд Гэгээн Богородицийн Успенийн дуган болон орон сууц, аж ахуйн барилгын цогцолборыг барьж дуусаж байна. Тайландад байгаа Оросын сүмийн төлөөлөгч, сүм хийдэд суух үнэн алдартны шашинтай эрэгтэйчшүүдийг бүртгэж авч байна. Оросын сүм, тун саяхан улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
Одоогоос яг 30 жилийн өмнө алдарт яруу найрагч, жүжигчин Владимир Высоцкий тэнгэрт хальсан билээ.Өнөөдөр Москвад түүний дурсгалыг хүндэтгэх өдөр болж байна. Уламжлал ёсоор, Ваганьковын оршуулгын газар байгаа түүний булшинд цэцэг өргөнө, дараа нь «Таганка дахь Высоцкийн байшинд» үйл ажиллагаа үргэлжилнэ.
Домогт яруу найрагч, дуучин, жүжигчин Владимир Высоцкийн музейг оросын Хар далайн Сочи хотод нээлээ. Үзмэрт түүний гарын үсэг, гэрэл зураг, хувийн эд хэрэглэлийг тавьжээ. Нэрд гарсан жүжигчин тус хотод нэг ирэхдээ найзууддаа зориулан концерт тоглосон "Высоцкийн аглаг" хэмээн нэрлэсэн тэр газар шүтэн бишрэгчдэд нь аялалын маршрут зохиогоод байна.
Барнаул хотод оросын нэрд гарсан зохиолч, жүжигчин, найруулагч Василий Шукшины дурсгалд зориулсан "Алтайд Шукшины өдрүүд" Бүх оросын наадам зочдыг хүлээж авч байна. Тэдний дунд нэрд гарсан яруу найрагч, зохилч, жүжигчин нар байна. Наадам "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" киноны 35 жилийн ой, мөн Аугаа эх орны дайны 65 жилийн ойн хүрээнд болж байна.
Николай Римский Корсаковын нэрд гарсан  "Псковитянка" дуурийг өнөөдөр анх удаа "түүхэн эх оронд" нь тавина. Оросын аугаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг толилуулдаг  Псковскийн Кремльд дуурийг шөнө тавина. Дуурьт 700 жүжигчин оролцоно. Москвагийн Их театрын  тэргүүлэх гоцлол дуучин, найрал дуучид, найрал хөгжмийн хамтлагийнхан оролцоно. Баатарын өмсгөлтэй жинхэнэ морьтнууд мөн байна.
Санкт-Петербургийн Мариины театрын "Цагаан шөнийн одод" олон улсын 18 дахь наадмын хоёр сарын буухиа өнөөдөр өндөрлөж байна. Баярын өдрүүдэд уран бүтээлчид Бела Бартокийн "Цэнхэр сахалт гүнгийн цайз" болон Арам Хачатуряны "Спартак" бүжгэн жүжгийг хүргэлээ. Венесуэлийн Симон Боливарын нэрэмжит Залуучуудын найрал хөгжим, Венын филармонийн хөгжимчид оролцсон найрал хөгжимчдийн парад болов.
Иоганн Штраусын «Таашаалын галт тэрэг» хөгжилтэй полькагаар Санкт-Петербургийн Өвлийн ордны , хааны зааланд « Их вальс» нэртэй олон улсын хөгжмийн  9-р наадам нээгдлээ. Сэргэлэн зугаатай, романтик хөгжим 11 өдөр, улсын эрмитажийн ёслолын зааланд, Павловск, Хаадын суурин, Петергофын орд харшуудад эгшиглэх болно.
«Оросын киноны алдарт Шерлок Холмс», түүний эх орон Их Британид энэ дүрийг бүтээсэн шилдэг жүжигчнээр тодорсон юм. Василий Ливанов өнөөдөр 75 насны ойгоо тэмдэглэж байна. Жүжигчин 70 гаруй кинонд тоглож, 300 гаруй хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Өнөөдөр Ливанов утга зохиолын ажил хийгээд завгүй байна. Тэр өөрийн дурдатгалын номоо бичиж байна.
Белоруссийн Витебск хотод олон улсын уламжлалт «Слвянын наадам» урлагын наадам 7-р сарын 9-15- хооронд, 19 дэх удаагаа  бас л өндөр зохион байгуулалттай, өргөн олныг хамарсан, нүд баясгасан цэнгүүн  болж өнгөрлөө. Белорусс, Орос, Украин улсуудын уламжалалт энэ наадмын гала, концерт дээр хөгжмийн урлагын бүх төрлөөр сонирхолтой бүхнийг үзүүлэхийг хичээдэг юм.
Үнэн алдартны шашинтнууд өнөөдөр гэгээн Петр, Павел нарын дурсгалын өдрийг тэмдэглэж байна. Сүм хийдийн түүхийн эхэн үеийн алдартай хүмүүсүүдийн тоонд тэд ордог юм. Энэ хоёр архад өөр өөр газар төрсөн бөгөөд өөр өөр үед христийн шашинд орсон юм. Харин дараа нь хоёулаа Христийн шашны идэвхи зүтгэлтэй номлогчид болсон бөгөөд үүнийхээ төлөө цаазлуулсан юм.
Македонд  өнөөдөр, ойн 50 дахь удаагийн  нээлтээ хийж байгаа «Охридын зун» наадамд, Михаил Плетневийн удирддаг Оросын үндэсний оркестр тоглох болно гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Хөгжмийн тэргүүлэх хамтлаг болон дуучдын уралдаан Охрида хотод 8-р сарын 20 хүртэл үргэлжилнэ. Тайландад, Плетневтэй тохиолдсон явдлаас болж наадмын зохион байгуулагчид нилээд сандарсан гэж Македонын А1 телевизийн суваг мэдээлжээ.
Баяр ёслолын нээлт нь Улаан-Үдэд 7-р сарын 15-нд болох Дэлхийн монгол туургатнуудын чуулган, Орос улс, Буриадын нутгаар аялаж явна. Чуулганд оролцох монголчуудын морьтон төлөөлөгчид өчигдөр орос, монголын хилийг давлаа. Хиагт хотын оршин суугчид тэднийг халуун дотно угтаж авлаа. Хилчид, зочиддоо дагаж явах морьтон харуул гаргаж өгсний дараа тэд Халх голд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.
Орос улсын ардын жүжигчин, дуучин Елена Камбуровагийн ойг тохиолдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев баяр хүргэлээ. Камбурова хөгжимд бүх насаа зориулсан бөгөөд өөрийн гэсэн давтагдашгүй стилийг бий болгосон гэж тэр тэмдэглэлээ. Жужигчин, Циркийн урлагын, улсын сургуулийн эстрадын ангийг дүүргэсэн юм. Дараа нь ГИТИС төгсөж боловсрол эзэмшжээ. Камбурова оюутнуудын өмнө тоглодог байсан бөгөөд Булат Окуджавагийн дууг радиод бичүүлдэг байжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31