×
Соёл урлаг Зургаадугаар сар 2010
Монгол улсын засгийн газар болон тус улсын уран бутээлч байгууллагуудын ивээл дор  өнөөдөр Улаанбаатар хотод нээгдэж байгаа «Театр, хүүхдүүд, ирээдүй» олон улсын наадамд Улаан-Үдийн, Буриадын улсын жужгийн академик театр оролцож байна.
Буриадын нийслэлд 16 метрийн голчтой, 200 хавтгай дөрвөлжин метр талбайтай дэлхийн хамгийн том гэрийг барилаа. Улаан-Үдийн, Байгалын чанддах ард түмнүүдийн угсаатны музейд энэ гэрийг барьсан байна. Энэ асар том гэрийг ардын уран гартан Семен Суворов, Гиннессийн аврага амжилтын номд орох гэж бариагүй, энд «Нүүдэлчин» нэртэй нүүдлийн театр байрлах юм.
Москвагийн олон улсын 32-р кино наадмын гол шагналыг венесуэлийн найруулагч Марсель Раскинын «Ах» гэдэг кино хүртжээ.  «Гэгээн Георгийн» алтан баримлыг түүнд Москвагийн олон улсын 32-р кино наадмын шүүгчдийн дарга францийн иргэн Люк Бессон гардууллаа. «Розочка» киног бүтээсэн польшийн иргэн Яна Кидва Блонски шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байна.
Санкт-Петербург хотод 6-р сарын 12-22- буддын шашны соёлын 10 хоногийн арга хэмжээ болно. Нева мөрний эрэг дээрх хотын захиргааны дэмжлэгээр шашин, олон нийтийн нэгдэл энэ арга хэмжээг зохион явуулна. Хойд нийслэлийн захиргааны "Тэвчээртэй байх"  хөтөлбөрийн хүрээнд энэ арга хэмжээг явуулж байна.

Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод 7-р сарын эхэнд дэлхийд өөр хаана ч байхгүй театр нээнэ. Төв Азийн нүүдэлчин ард түмний сууц гэрт театр байрлана. Залуу найруулагч Олег Юмовын байгуулсан энэ театр "Буриад-монголын нүүдлийн гэр-театр буюу "Нүүдэлчин" нэртэй юм. Олег дөнгөж 28 настай ч, түүнийг Оросын театрын хүрээнийхэн андахгүй.

Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев зураач Илья Глазуновт 80 насных нь ойг тохиолдуулан баяр хүргэсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Глазунов Орос орон, түүх, соёлыг хайрладаг сэтгэлээ бүх уран бүтээлдээ шингээдэг. "Оросын сонгодог уран зохиол, орчин үеийн хүмүүсийн хөрөг зураг бүтээхдээ та хүний дотоод ертөнц, сэтгэлийн баялаг, хувь хүний онцлогийг нээхийг эрмэлздэг" гэж ерөнхийлөгчийн цахилгаан хуудсанд дурдсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30