×
Соёл урлаг 2010
Монголчуудын ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн эд зүйлс болон бүддийн шашны зан үйлтэй холбоотой зүйлүүдийг Читийн их сургууль дээр нээгдсэн үзэсгэлэнгээс харж болно. Үзэсгэлэн  “Монголын ард түмний түүх, соёлын үзэсгэлэн” нэртэй аж. Өвөрбайгалийн ард түмний ахуй амьдралыг дэлгэн харуулсан музей – үзэсгэлэнгийн үзүүлбэрүүд нь тус байгуулагын нэгэн сайхан  уламжлал болж иржээ.
Архангельск мужийн Каргополь хотод даавуун хүүхэлдэйн музей нэгджээ.  Орос улс, АНУ, Африк, Хятад, Япон, Энэтхэг болон Түрк улсын болон нийт  600 гаруй гар урлалын гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн харуулсан байна. Эдгээр хүүхэлдэйнүүд нь хэмжээ, төрх, хувцас,  хийсэн ур хийцээрээ олны сонирхлыг  ихэд татж байгаа аж. Музей ирэх оны 2-р сарыг дуустал ажиллана.
Владивостокын циркт бүтэн долоо хоног тасалбар олдохгүй байна. Монгол улсын циркийн жүжигчдийн хөтөлбөр “Чингис хааны удамынхан” гэдэг нэртэй бөгөөд Приморын оршин сугчдын сонирхолыг гойд татаж байна. Ер нь монголын циркчид оросын үзэгчдийг эрхлүүлээгүй нилээд удсан. Хамгийн сүүлд тэд 2001 онд Эрхүү хотод хөтөлбөрөө танилцуулж байсан юм.
Москвад орос улсын хамгийн нэр хүнд бүхий “Их ном” уран зохиолын шагналын эзнийг тодрууллаа.  Энэ шагналыг  “Лев Толстой : диваажингаас зугтасан нь” номын зохиогч Павел Басинский  хүртлээ. Хоёр , гурав дугаар шагналыг Александр Ильичевский , Виктор Пелевин нар хүртжээ. Нэр хүндтэй шүүгчид шагналыг эздийг тодруулах зуур Пелевинаас бусад нэр дэвшигч 13 зохиолчид тайзнаа гаран хүлээж байлаа.
11-р сарын 20 нд Оросын сонгодог урлагийн агуу  бүжигчин Маяа Плисецкая 85 нас хүрч байна. Гайхалтай бишрэм энэ эмэгтэйн насны тэмдэглэлт ойг Парис, Москва  хотуудад ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Тэрээр  далан настай дэлхийн нэртэй  тайзуудыг эзэгнэж явсан нь  ёстой л нэг ид шидийн гэлтэй.
Герман улсад ер бусын нэг ном гаргажээ. Рудольф Эрих Распегийн "Барон Мюнхаузены адал явдал" үлгэрийн ном герман хэл дээр , номны зургийг гадны хоёр орны хүүхдүүд зуржээ. Уг номнд дэлхийн хамгийн зөгнөлт зохиолчийн 15 өгүүллэг орсны дотор "Орос орноор аялсан нь ", " Санкт-Петербургээр аялсан нь", "Бөөрөнцөгийг дээр суусан нь" зэрэг зохиолууд оржээ.    
Бямба гаригт дэлхийн хүн төрөлхтөн агуу их  оросын зохиолч Лев Толстойн нас барсны нэг зуун жилийн ойг тэмдэглэж байна. Тэр Астапо  төмөр замын станц дээр одоогийн Липецк мужийн нутагт насан өөд болжээ. Түүхэн дурсгалт энэ  өдөр  “Лев Толстойн тухай үг” олон улсын их хурал Липецкэд болж байна.
Парисын музейд хэдэн арван жил хадгалагдсан нэгэн сонин үзмэр болох Оросын суут зохиолч Лев Толстойн эхнэрийнхээ үеэл дүү  Софьяд бэлэглэсэн алтан бугуйвчийг  Толстойн эдлэн газарт оршидог музейд шилжүүлсэн байна. Бугуйвчний эзэн асан Ольга Икскюль фон Гюльгенбанд  буюу нөхөрт гарахын өмнөх овог нь Мясоедова ингэж хүүссэн байжээ. Тэрээр алтан бугуйвчийг өөрийн эхээс өвлөж авчээ.
Орос улсад болж байгаа Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Дорно дахины ард түмнүүдийн дүрслэх урлагын улсын музейд монголын хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн ажиллаж байна. Энэ хүүхдүүд бол улаанбаатар хотын “Миниарттөв” зургийн сургуулийн сурагчид юм. Музейн үзэгчид, тэдний нүдээр гурван долоо хоногийн турш гайхамшигтай Монгол орныг үзэх болно. Харамсалтай нь залуу зураачдаас нэг нь ч ирж чадаагүй юм.
Москвад 11-р сарын 15-нд, Орос улсын нийслэлийн нэр хүндтэй талбар, Оросын Их театрын Шинэ тайзан дээр Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Москвачууд болон нийслэлийн зочид, монголын дуурь, бүжгийн академик театр, ардын дуу бүжгийн чуулга болон улсын “Морин хуур” чуулгын жүжигчдийн тоглолтыг сонирхон үзлээ.
Москвад 11-р сарын 15-нд “Кремлиэс гуравхан алхамын цаана”, оросын нийслэлийн нэр хүндтэй талбар, Оросын Их театрын Шинэ тайзан дээр Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Орчин цагын Монгол улсын байгал, соёл, ахуйг харуулсан фото зургийн үзэсгэлэнг театрын амрах тасалгаанд дэлгэн тавьсан байлаа.
Сирийн нийслэл Дамаскад олон улсын XVIII дахь кино наадам өчигдөр орой нээлтээ хийв. Дэлхийн кино урлагт өөрийн хувь нэмрээ оруулж, шагналд дарагдаж , нэр алдар  нь цуурайтсан олон нэр цутан цугларсаны дотор оросын нэрт жүжигчин, найруулагч Владимир Меньшов оролцож байна. Тэрээр тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байгаа юм.
Эрхэм сонсогчдоо! Та бүхэн ойрын үед чөлөөт цаг гаргаж “Умард хөрш” сэтгүүлийн ээлжит дугаарыг тухлан уншихыг урьж байна. Энэ сэтгүүлийг “Оросын сан” ТББ Монгол улсад эрхлэн гаргадаг юм. “Умард хөрш” сэтгүүлийн ээлжит дугаар саяхан хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүлийн ерөнхий редактор ноён Цацралтын тусламжтайгаар өнөөдөр бид та бүхэндээ энэ удаагийн дугаарын сонирхолтой хэсгээс танилцуулах болно.
75 жилийн өмнө  10-р сарын 24-нд хаант Оросын бэлэг тэмдэг болсон хоёр толгойт-бүргэд Москвагийн Кремлийн Спасскийн цамхагийн орой дээрээс шинэ Зөвлөлт Оросын  бэлэг тэмдэг таван хошуугаар солигдон таягдуулсан юм. Энэ бол дөнгөж эхлэл нь байж. Дараа нь кремлийн бүх цамхагийн бүргэдийг авч хаян, оронд нь таван хошууг залав.
Ням гаригт Кремлийн орой дээр бадмаараг таван хошуу байрлуулсаны 75 жилийн ойг еслон тэмдэглэж байна. « Бадмаараг чулуугаар  урласан энэ таван хошуу үргэлж мөнхийн гэрэлтэж байдаг. Тэдгээрийг хэзээ ч залгадаггуй, унтраадаг ч үгүй  юм  »гэж   улсын хамгаалалтын газрын төлөөлөгч Сергей  Девятов ярьлаа.
Дуурийн ба эстрадын гарамгай дуучин Муслим Магомаевын нэрэмжит  дуучдын олон улсын анхны  тэмцээн Москвад нээгдэж байна. Түүнийг 2008 оны 10-р сарын 25-нд нас нөгчсөн нэрд гарсан дуучны дурсгалд зориулжээ. Оросыг оролцуулан зургаан улсын дуучид өрсөлдөх юм.
  «Тэрбээр харийн нутагт   ц ө л ө гд ө ж,   Орос нутаг,   ард т ү мнээ   санахын дээдээр санан нас н ө гчс ө н юм» гэж   Оросын их яруу найрагч, зохиолч, Нобелийн утга зохиолын шагналтан Иван Бунины тухай бичсэн билээ.
Краснодарт / Оросын өмнөд хэсэг/ өнөөдөр олон улсын "Кубань -Jaaz-2010 "наадам ажлаа эхлэв. Оросын нэрт хөгжмийн зохиолч Георгий Гараняны дургалд зохиож байна.
Орос улсын түүхэнд гүйцэтгэсэн шашны үүрэг ролийн тухай зохих мэдлэггүйгээр оросын шинэ үеийн иргэд олон шашинт өөрийн орныг цогцлоон байгуулна гэж санахын ч хэрэггуй гэж зоригтой хэлж болно. Саяханаас Орос улсын 19 бүс нутгийн дунд сургуулийн бага ангийнханд зориулж, туршилтын журамаар "Шашны соёлын үндэслэл ба ёс суртахуун" гэдэг хичээл зааж эхэллээ.
Цветной бульвар дах Оросын эртний циркийн нэг Москвагийн цирк ойгоо тэмдэглэж байна. Түүний түүх одоогоос 130 жилийн тэртээ циркийн морьтон жүжигчин, гимнастикч Альберт Саламонскийд  зориулан циркийн шинэ байр барьж дууссан үеээс эхлэсэн аж.  Анхны тоглолт нь 1880 оны 10-р сарын 20-нд  болжээ.
Москвад хотод Оросын "хувцас загварын долоо хоног" эхэллээ. Энэ жилийн наадамд авьяастай олон залуу зохион бүтээгч оролцож байгаа гэж зохион байгуулагчид ярилаа. Оросын шилдэг загвар зохион бүтээгч Вячеслав Зайцевын хавар-зун загварын хувцас "загварын долоо хоногийг" нээв. 10-р сарын 21 хүртэл долоо хоногийн турш үргэлжлэх энэ наадмын үеэр шинэ загварын хувцасыг өдөр бүр 6-7 удаа толилуулна.
Оросын киноны долоо хоног пүрэв гаригт Венесуэлийн нийслэлд эхэллээ. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Орос улсад айлчлахтай холбогдуулан Лев Толстой, Антон Чехов, Федор Достоевский, Иван Тургенев, Максим Горький, Александр Островский зэрэг оросын оросын уран зохиолын сонгодог бүтээлээр хийсэн цуварл кино үзүүлнэ. Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан "Хүний хувь заяа" киногоор долоо хоног өндөрлөнө.
Арван орны дэлхийн одод "Жаз муж" олон улсын наадмыг өнөөдөр Курск хотод эхэлж байна. Британийн зохиогч Жорж Хаслам, Украины нэрд гарсан хамтлагийн нэг "Мэнсаунд", домогт биг-бэнд Игорь Бутман, италийн хийлч Стефано Пастор, нэрд гарсан саксофон хөгжимчин Эрик Мариенталь зэрэг уран бүтээлчид наадамд оролцож байна. "Жаз муж" нүүдлийн наадам.
Дэлхийн  хөгжим сонирхогчид өнөөдөр аугаа хөгжимчин Жон Ленноныг дурсан санаж байна. Энэ өдөр тэрээр нас сүүдэр 70 хүрэх байсан. Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд түүний уран бүтээлийг шүтэн биширдэг олон мянган хүн цуглажээ. Жон Леннон амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд аж төрж байсан тус хотод түүний ховор гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна. Үзэсгэлэн "The Beatles" хамтлаг байгуулагдсан түүхийг өгүүлжээ.
Москвагийн Их театрын түүхэн барилгыг сэргээн засварлах сунжирсан ажил дуусахад жил үлдлээ. 2011 оны 10-р сарын 2-нд томоохон хэмжээний гала-концерт болно. Одоохондоо барилгын дотор хэсгийг сэргээн засварлаж байна. Саяхан тухайлбал хуучин хааны одоогийн засгийн газрын лоожинд хоёр толгойтой бүргэд бүхий Романовын удмын сүлдийг зохих ёсоор байранд нь тавилаа.
Бүх дэлхийн залуучуудын бага хурал өнөөдөр Мексикийн Леон хотод нээгдэж байна. Дэлхийн өнцөг булангаас ирсэн 5 мянган төлөөлөгчид энэ бага хуралд оролцоно. Орос улсын төлөөлөгчдийг Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны орлогч сайд Олег Рожнов тэргүүлж байна.
Москвагийн арбитрын шүүхэд ,Орос улсын шинэхэн түүхэнд байгаагуй шүүх хурал боллоо. Энэ шүүх хурал Москвагийн Кремлийн талаар болжээ. «Княжеский» сан, олон нийтийн байгууллагад нэгдсэн оросын эртний Рюрикович омогынхоны удамууд Кремлийн нутаг дэвсгэр болон барилга байшингуудыг хугацаагүй ашиглах эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30