ОХУ-ын Олон нийтийн танхим нь төр засгийн төлөөлөгчид болон иргэний нийгмийн холбоог сайжруулахын тулд байгуулсан зөвлөлдөх байгууллага юм. ОХУ-ын Олон нийтийн танхимыг 2005 оны 4-р сарын 4-нд байгуулсан билээ.  Олон нийтийн танхимыг байгуулахдаа  зөвлөлдсний дараа  ОУ-ын ерөнхийлөгч танхимын 42 гишүүний нэрийг сонгож авна. Гишүүд 30 хоногийн дотор тавьсан саналаас татгалзаж байгаа болон зөшөөрч байгаагаа мэдэгдэх ёстой. Үүний дараа ерөнхийлөгч өөрийн зарлигаар Олон нийтийн танхимын 42 гишүүний нэрийг батлана. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд нийгмийн талаас хяналт тавих зорилготой ба төрийн бодлогыг бүрдүүлэх болон хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, ашиг сонирхол, шаардлагыг тооцон үзэх үндсэн дээр орон нутгийн өөрийгөө удирдах болон төрийн байгууллага, иргэдийн харилцан хамтын ажиллагааг хангаж өгөх нь Олон нийтийн танхимын зорилго юм.