БОЭХ - эдийн засгийн холбоо. Товчилсон үг нь хурдацтай хөгжиж байгаа дөрвөн орны эхний үсэг / Бразиль, Орос, Энэтхэг, Хятад/.  Эдгээр улсын ашигтай байдал нь олон улсын эдийн засагт чухал ач холбогдолтой их хэмжээний чухал нөөцийг хангаж байдагт оршино. БОЭХ гишүүн орнуудад дэлхийн нутаг дэвсгэрийн 26 %, манай гаригийн хүн амын 42 % (2,83 тэрбум хүн) болон дэлхийн дотоодын нийт  бүтээгдэхүүний  14,6 %  ноогдож байна.Бразиль, Орос, Энэтхэг, Хятад улс нийлээд дэлхийн   улаан буудайн 40 %  (260  гаруй сая тонн ), гахайн махны 50 %  ( 50 гаруй сая тонн ),  шувууны махны   30 гаруй  %  ( 30 гаруй сая тонн),  үхрийн махны 30 гаруй  %  ( 20  орчим сая тонн)   үйлдвэрлэдэг. БОЭХ дэлхийн тариалангийн нийт газрын 32 % (0,5 тэрбум га). Бразиль, Орос , Энэтхэг  болон Хятад улс нь хамтын нөхөрлөлийн нилээд их чадавхтай бөгөөд энэ нь дэлхийн процессуудад ашигтай нөлөө зүй  ёсоор үзүүлнэ. 2011 оны 2-р сарын 18-нд тус байгууллагад Өмнөд Африк Бүгд Найраймдах Улс нэгдэн орлоо.