×
Азия, 10 Есдүгээр сарын 2013

Хятадын өмнө нутгийн Гуандун хөдөө тосгонд өнөөдөр дэлбэрэлт болж, хүмүүс шархтсаны дотор хүүхдүүд ч бас байна. Шархтсан хүмүүсийн тоо тодорхойгүй байна гэж Хятадын ХМХ өнөөдөр мэдэгдлээ. Хотын Байюнь дүүрэгт уд дунд орчим дэлбэрэлт болжээ.

Зуны 2020 оны Олимпийн тоглолтыг зохион явуулах эрх олж авах буухиад Буэнэс-Айрест болсон ОУОХ-ны 125-р хуралдааны санал хураалт Япон улсын гайхамшигт ялалтаар ендерлежээ. 2020 оны олипийн тоглолтыг еерийн оронд хулээн авч явуулах эрхийн телее японы нийслэлийн зэрэгцээ Стамбул, Мадрид ерселдсен юм.

ШУ-ны «Ланцет» сэтгүүлд нийтлэгдсэн НҮБ-ын шинжээчийн илтгэлд, Азийн орнуудын эрчүүдийн дөрөвний нэг нь амьдралынхаа туршид дор хаяж 1 хүчирхийллийн хэрэг үйлдсэн байдаг тухай өгүүлжээ. Судалгааны эхний шатанд шинжээчид Бангладеш, Камбодж, Хятад, Индонез, Папуа-Шинэ Зеланд, Шри –Ланк орнуудад 18-49 насны 10 мянган эрчүүдэд санал асуулга явуулжээ. Асуулгад оролцогчдын 11% тэдний сексийн хамтрагч биш эмэгтэйчүүдийг хүчиндсэн, 24% нь эмэгтэйчүүдийг, тэдэн дунд өөрийн хамтрагчаа хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Хятад-Японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд Москва аль нэгэн талд орохгуй. Энэ тухай Орос улсын ГХЯ -ны дэд тэргүүн Игорь Моргулов мэдэгдэв. Зүүн-Хятадын мөн Өмнөд-Хятадын тэнгисүүдийн маргаантай асуудлуудыг тайван, хоёр талын үндсэн дээр шийдвэрлэхийг дипломат уриалжээ.

Японы АЦС дээр ээлжит хурцадмал байдал ажиглагдаж байна. Радио идэвхжлийн хэмжээ зарим нэгэн станцуудад урьд тэмдэглэгдсэн 2200 миллизиверт цагаас 18 дахин ихэсчээ.Энэ нь тийм туяанд өртсөн хүн 4 цагийн дотор ухлийн дозыг авах хангалттай хэмжээ юм. Үүнээс гадна Терсо станцын оператор өөр нэгэн радио идэвхт шингэний нэвчиж байгааг энэ удаа бусад 2 резервуар(шингэн агуулах сав)-ыг холбосон хоолойнд олж илрүүлжээ.

Сеул, Пхеньян хоёр өнөөдөр хил орчмын Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборын ажлыг сэргээх асуудлаар тодорхой алхмууд хийх тухай яриа хэлэлцээгээ сэргээв. Кэсоны уулзалт дээр цогцолборыг нээх асуудлаар урьдчилан тохиролцоонуудыг хэлэлцэж байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
2
5
6
8
20
21
24
25
26
27
28