×
Азия, 29 Долоодугаар сарын 2013

Өмнөд солонгос даваа гаригт умард солонгост хилийн орчмын Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээрүүдийг явуулах санал тавьлаа.

поны ерөнхий сайд Синдзо Абэ Хятад улсыг урьдчилсан ямар нэг урьдчилсан болзолгүйгээр дээд хэмжээний харилцан яриа явуулахыг дахин уриалав гэж Киодо агентлаг уламжлав.

АНУ -ын ерөнхийлөгч асан Жимми Картер ойрын үед Умард солонгост очихоор төлөвлөж байна. Тэрээр америк гаралтай Кеннет Бэг суллуулахыг оролдох болно. Энэ тухай өмнөдийн ХМХ –үүд Вашингтон дахь дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилж байна.

Японы БХ-ын сайд Ицунори Онодэра, Японы батлан хамгаалах бодлогын зарчмыг эргэн харах бэлтгэл ажлын тухай Баасан гарагт тайлбарлахдаа, Япон улс пуужингийн заналхийллийг тогтоон барих, хариу өгөх зорилгоор техникийн боломжийг олж авахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэсэн байна. Япон улсад хэдхэн жилийн дотор тэргүүн зэргийн цэргийн гүрэн болох бүх л эдийн засаг, техникийн боломж бий бий гэж стратеги технологийн судалгааны тевийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Хятад Бенгалийн хоолой руу үрсэлт хийв. Мьянмын баруун эргийн газрын усан доорх үргэлжлэлээс хятадын хилийн Жуйли хүртэл хий шахаж эхэлсэн. 7-р сарын 28- нд хийн хоолой тавих бэлэгдлийн товчлуурыг Мьянмын дэд ерөнхийлөгч Ньян Тон болон Мяьнма дахь БНХАУ ын элчин сайд Ян Хоулань нар дарсан юм. Мандалайд болж өнгөрсөн ёслолын арга хэмжээ нь тус улсын хүн ам хийн хоолойг бусдын газар доогуур явуулж буйд дургүйцэж байгаа болон Өрнөдийнхэн, Япон, АНУ –н Мьянма дахь Хятадын нөлөөг хязгаарлах оролдлогууд идэвхжиж байгаа үед болж байна.

Орос улсын Алс-дорнодын Приморийн хязгаарын бүх оросын хүүхдийн “Океан” төвд Хятадын газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Сычуань мужийн 260 гаруй хүүхдүүд амрахаар хүрэлцэн ирлээ.

Энэтхэгийн зүүн-хойд хэсэгт бөмбөг дэлбэрсний улмаас 15 хүн шархаджээ. Энэ тухай Таймс оф Индиа сонин уламжилжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
3
4
5
6
9
10
11
12
13
15
16
17
18
19
22
23