×
Азия, Долоодугаар сар 2013

Урьд үзэгдээгүй халуунаас болж БНХАУ-ын зүүн хэсэгт орших том Шанхай хотод 10-аас цөөнгүй хүн нас барсан

Хятад, Өмнөд солонгос болон Азийн бусад орнуудад японы улстөрчийн ээлжит шуугиантай мэдэгдэлийг хэлэлцэж байна. Саяхан тэнд Осака хотын дарга Тору Хасимото хааны арми эмэгтэйчүүдийг “алжаалаа тайлахад” ашигладаг байсныг зөвтгөхийг оролдсонд хилэгнэсэн. Тэгвэл одоо ерөнхий сайд асан Таро Асогийн 1930-аад оны эхээр германчууд Веймарын БНУ-ын үндсэн хуулийг өөрчилсөн туршлагыг судлах саналыг буруушаав

Өнөөдөр Өмнөд Соллонгосын төрийн бус хэдэн байгууллагаас БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэллээ.

Орос улс Сирид хүний эрхтэй холбоотой байдлыг мөрдөх олон улсын комисст сирийн хүн амын байдлыг муутгаж байгаа тус улсын эрсэг нэг талын хоригуудыг хасах тухай саналыг хэлэлцэхийг хүслээ

Хятадад янз бүрийн дүгнэлтээр нэг жилд 2000 хүртэл тооны хүүхдүүд хулгайлагддаг бөгөөд тэдгээрээс цөөхөн хэд нь гэртээ эргэж ирдэг аж. Эдгээр хүүхдүүдийн зарим нь бүр олон улсын хүүхэд үрчлэлийн хөтөлбөрт хамрагддаг байна

Хятад улс ойрын ирээдүйд Бээжин, Токиогийн хооронд ямар нэг дээд хэмжээний уулзалт явуулах боломжтойг үгүйсгэж байна

Өмнөд солонгост авилгын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын шийтгэлийг чангатгана. Энэ тухай хуулийн төслийг сайд нарын танхим даваа гаригт сайшаасан гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав

Тайландын Качанабури төвийн мужийн Сангклабуи хотын ойролцоо дэлхийд хамгийн уртад тооцогддог модон гүүр голын усны хүчтэй урсгалыг даалгүй нуржээ

Өмнөд солонгос даваа гаригт умард солонгост хилийн орчмын Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээрүүдийг явуулах санал тавьлаа.

поны ерөнхий сайд Синдзо Абэ Хятад улсыг урьдчилсан ямар нэг урьдчилсан болзолгүйгээр дээд хэмжээний харилцан яриа явуулахыг дахин уриалав гэж Киодо агентлаг уламжлав.

АНУ -ын ерөнхийлөгч асан Жимми Картер ойрын үед Умард солонгост очихоор төлөвлөж байна. Тэрээр америк гаралтай Кеннет Бэг суллуулахыг оролдох болно. Энэ тухай өмнөдийн ХМХ –үүд Вашингтон дахь дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилж байна.

Японы БХ-ын сайд Ицунори Онодэра, Японы батлан хамгаалах бодлогын зарчмыг эргэн харах бэлтгэл ажлын тухай Баасан гарагт тайлбарлахдаа, Япон улс пуужингийн заналхийллийг тогтоон барих, хариу өгөх зорилгоор техникийн боломжийг олж авахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэсэн байна. Япон улсад хэдхэн жилийн дотор тэргүүн зэргийн цэргийн гүрэн болох бүх л эдийн засаг, техникийн боломж бий бий гэж стратеги технологийн судалгааны тевийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Хятад Бенгалийн хоолой руу үрсэлт хийв. Мьянмын баруун эргийн газрын усан доорх үргэлжлэлээс хятадын хилийн Жуйли хүртэл хий шахаж эхэлсэн. 7-р сарын 28- нд хийн хоолой тавих бэлэгдлийн товчлуурыг Мьянмын дэд ерөнхийлөгч Ньян Тон болон Мяьнма дахь БНХАУ ын элчин сайд Ян Хоулань нар дарсан юм. Мандалайд болж өнгөрсөн ёслолын арга хэмжээ нь тус улсын хүн ам хийн хоолойг бусдын газар доогуур явуулж буйд дургүйцэж байгаа болон Өрнөдийнхэн, Япон, АНУ –н Мьянма дахь Хятадын нөлөөг хязгаарлах оролдлогууд идэвхжиж байгаа үед болж байна.

Орос улсын Алс-дорнодын Приморийн хязгаарын бүх оросын хүүхдийн “Океан” төвд Хятадын газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Сычуань мужийн 260 гаруй хүүхдүүд амрахаар хүрэлцэн ирлээ.

Энэтхэгийн зүүн-хойд хэсэгт бөмбөг дэлбэрсний улмаас 15 хүн шархаджээ. Энэ тухай Таймс оф Индиа сонин уламжилжээ.

Нефтийн маш том толбо Тайландын Районг муж руу зүглэв. Салхины чиглэл өөрчлөгдөхгүй бол ойрын үед Мае Ранпуенг амралт сувиллын буст хүрэх тухай Тайландын зүүн хэсэгт Сиам булангийн эрэг дээр орших мужийн эрх баригчид мэдээлэв

Хятадын баруун-хойд Гяньсу мужид 446,4 мянган хүн нуралт, үерт нэрвэгдэж, бас 39,5 хунийг нуулгэсэн тухай өчигдөр Синьхуа агентлаг мэдээллээ

БНАСАУ-ын Ардын дээд хурлын (парламент) Тэргүүлэгчдийн зарлигаар дайнд сайн дураараа оролцсон хятадын 33 ахмадыг Эх орны чөлөөлөх дайнд байгуулсан Ялалтын одонгоор шагнав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден энэ намар Хятад, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. Өчигдөр Сингапурт тэрээр америкийн агаарсансрын «Пратт энд Уитни» компанийн үйлдвэрт үг хэлж, энэ тухай мэдээлэв

Өчигдөр хятадын баруун-хойд Ганьсу мужид 30 гаруй хүн 4,5 магнитудын газар хөдлөлтэд нэрвэгдэв

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
3
4
5
6
9
10
11
12
13
15
16
17
18
19
22
23