×
Азия, 2011
2013 оноос хойш Хятадын эдийн засагт ажил хэрэгч байдлын нийтлэг сулрал болох ба өсөлтийн эрч хүчний эрс уналт нүүрлэж байна. Сингапурт болж байгаа бага хурал дээр бямба гаригт Нью-Йоркийн их сургуулийн профессор Нуриэль Рубини ингэж мэдэгджээ. “Хятад улс экспортоор улс орноо хөгжүүлэх биш ДНБ-ийх нь тал хувийг эзлээд байгаа хөрөнгө оруулалтаар улс орноо хөгжүүлнэ гэж үзэж байна.
ШХАБ террорын эсрэг хээрийн сургуулиа үргэлжлүүлж, оролцогч орнуудын батлан хамгаалах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Казахстаны нийслэл Астана хотод пүрэв гаригт болсон ШХАБ-ийн Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлгөөн дээр ийм шийдвэр гаргасан байна. ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Таджик, Узбек улсуудыг нэгтгэдэг. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм.
Хэрвээ Өмнөд Солонгос, АНУ хамтарсан хээрийн сургууль хийх юм бол  хариуд нь цэрэг дайны цохилт өгнө гэж БНАСАУ сүрдүүллээ. Сөүлийг “галан тэнгист” живүүлнэ гэж Пхеньянийн албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна. Хээрийн сургууль 2-р сарын 28-нд эхлэнэ гэж үзэж байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31