×
Азия, Аравдугаар сар 2010
 Орос,  АНУ  мансууруулах бодисоор наймаа хийж олсон орлогын хөрөнгө «угаах» ба ил тод болгохтой холбоотой асуудлуудаар  хамтран ажиллахаар тохиролцсон гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих оросын холбооны  албаны тэргүүн Виктор Иванов  Вашингтонд мэдэгдлээ. Тэрбээр  мансууруулах бодисын  хууль бусын наймаа, тээвэрлэлтийг эсэргүүцэх ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ.
Хятад улсын Хайнань арал дахь Тэнгисийн Цэргийн Хүчний /ТЦХ/ баазад хамгийн сүүлийн үеийн атомын «Шань» ангиллын шумбагч онгоц байрлууллаа. Эрэг дээр байгаа шумбагч онгоцнуудын зургийг Японы мэдээллийн Киодо Цусин агентлаг өнөөдөр тараав. «Шань» ангиллын тэдгээр онгоц урьд байсан «Хань» онгоцны шинэчилсэн загвар аж.
Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арал хэнд харъяалагдаж байгаа тухай маргааныг даамжруулсан олон нийтийн цуглаан жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон, Хятад улсуудад болжээ. Хятадын жагсагчид Япон улсад сургамж өгч хятадын мэдлийн арлыг хамгаалахыг засгийн газраасаа шаардсан байна. Хэдэн мянган оюутнууд японы машинуудыг эвдлэж, японы бүтээгдхүүнд хориг тавихыг шаарджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
23
24
25
26
27
28
29
30
31