×
Азия, Долоодугаар сар 2010
Пакистаны баруун хойд нутагт баасан гаригт хоёр алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 гаруй боллоо. Мөн зуу гаруй хүн шархадсан байна. Хохирсон хүмүүсийн олонх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Энэ өдөр дэлбэрэлтийн төвөөс холгүй хөгжлийн бэрхшээлтэй олон хүн тэргэнцэр авахаар цугласан байжээ.
Орос, Казахстан, Белорус улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар гурван улсын Гаалийн холбооны үндсэн баримт бичгийн нэг гаалийн хуулийг хүчин төгөлдөр болгох хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ шийдвэрийг Астанад болж байгаа ЕврАзЭЗХАБ-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд гаргасан байна.
Киргизийн өмнөд нутгийн эвдэрч сүйдсэн Ош, Жалалабад хотуудыг Орос улсын хөрөнгөөр сэргээн засварлана. Ерөнхийлөгч Курманбек Бакиевын үед Орос улсаас авсан 100 сая долларын зээлийг энэ ажилд зориулна гэж Киригзийн шинэ төр засаг мэдэгдлээ. Одоо тус БН улсын хэрэглэж болох цорын ганц хөрөнгө бол энэ юм гэж Бишкект тайлбарлаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
1
2
3
4
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31