×
Азия, 2010
Эдийн засгийн төслүүдийн удаан хугацааны төлөвлөлтөд ШХАБ шилжиж магадгүй байна. Арван жилийн хугацаатай “замын карт” боловсруулахыг ОУ, ШХАБ-д санал болгож байна. Таджикстаны нийслэл Душанбе хотод болж байгаа ШХАБ-ийн гишүүн орнуудын засгийн газрын ерөнхий сайд нарийн Зөвлөлийн хуралдаан дээр пүрэв гаригт ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин энэ тухай мэдэгдлээ.
Москвад 11-р сарын 15-нд, Орос улсын нийслэлийн нэр хүндтэй талбар, Оросын Их театрын Шинэ тайзан дээр Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Москвачууд болон нийслэлийн зочид, монголын дуурь, бүжгийн академик театр, ардын дуу бүжгийн чуулга болон улсын “Морин хуур” чуулгын жүжигчдийн тоглолтыг сонирхон үзлээ.
Орос улсын боксчин Артур Бетербиев, Алма-Атад болж байгаа Олон улсын сонирхогчдын боксын холбооны Их хурлын гол баатруудын нэг боллоо. Оны шилдэг боксчны шагнал авахын тулд тэрээр казахын энэ хотод иржээ. 81 килограммын жинд тоглодог энэ залуу тамирчны хувьд энэ шагнал анхных нь биш юм.
  Москватай харилцах харьцааг хүйтрүүлэх шинэ алхамыг Токио хийлээ. 11-р сарын 1-нд ерөнхийлөгч Д. Медведев Курилийн арлуудад ажлын айлчлал хийсэнтэй холбогдуулж, нөхцөл байдлыг хэлэлцэхээр Орос улсад суугаа өөрийн элчин сайдаа Япон улс түр дуудлаа. Москва хатуу сануулга өгсөөр байтал Токио эрс шийдэмгий дипломат алхам хийлээ.
 Орос,  АНУ  мансууруулах бодисоор наймаа хийж олсон орлогын хөрөнгө «угаах» ба ил тод болгохтой холбоотой асуудлуудаар  хамтран ажиллахаар тохиролцсон гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих оросын холбооны  албаны тэргүүн Виктор Иванов  Вашингтонд мэдэгдлээ. Тэрбээр  мансууруулах бодисын  хууль бусын наймаа, тээвэрлэлтийг эсэргүүцэх ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ.
Хятад улсын Хайнань арал дахь Тэнгисийн Цэргийн Хүчний /ТЦХ/ баазад хамгийн сүүлийн үеийн атомын «Шань» ангиллын шумбагч онгоц байрлууллаа. Эрэг дээр байгаа шумбагч онгоцнуудын зургийг Японы мэдээллийн Киодо Цусин агентлаг өнөөдөр тараав. «Шань» ангиллын тэдгээр онгоц урьд байсан «Хань» онгоцны шинэчилсэн загвар аж.
Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арал хэнд харъяалагдаж байгаа тухай маргааныг даамжруулсан олон нийтийн цуглаан жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон, Хятад улсуудад болжээ. Хятадын жагсагчид Япон улсад сургамж өгч хятадын мэдлийн арлыг хамгаалахыг засгийн газраасаа шаардсан байна. Хэдэн мянган оюутнууд японы машинуудыг эвдлэж, японы бүтээгдхүүнд хориг тавихыг шаарджээ.
Пакистаны баруун хойд нутагт баасан гаригт хоёр алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 гаруй боллоо. Мөн зуу гаруй хүн шархадсан байна. Хохирсон хүмүүсийн олонх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Энэ өдөр дэлбэрэлтийн төвөөс холгүй хөгжлийн бэрхшээлтэй олон хүн тэргэнцэр авахаар цугласан байжээ.
Орос, Казахстан, Белорус улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар гурван улсын Гаалийн холбооны үндсэн баримт бичгийн нэг гаалийн хуулийг хүчин төгөлдөр болгох хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ шийдвэрийг Астанад болж байгаа ЕврАзЭЗХАБ-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд гаргасан байна.
Киргизийн өмнөд нутгийн эвдэрч сүйдсэн Ош, Жалалабад хотуудыг Орос улсын хөрөнгөөр сэргээн засварлана. Ерөнхийлөгч Курманбек Бакиевын үед Орос улсаас авсан 100 сая долларын зээлийг энэ ажилд зориулна гэж Киригзийн шинэ төр засаг мэдэгдлээ. Одоо тус БН улсын хэрэглэж болох цорын ганц хөрөнгө бол энэ юм гэж Бишкект тайлбарлаж байна.
Эрхүүгийн төв зах дээр сүүлийн өдрүүдэд ер бусын дүр зургийг ажиглах боломжтой байлаа. Цагаан халаттай монголоос ирсэн малын эмч нар лангууны хооронд явж, борлуулж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийг анхааралтай судалжээ. Борлуулалтын нөхцөл, хадгалалт, лангуун дээр авчирсан маханд шинжилгээ хийх зэрэг бүх зүйл зочдод сонирхолтой байв.
«Киргизд өрнөсөн энэ асуудал өнөөдөр бий болоогүй. Энэ асуудал Киргизийн иргэний нийгмийн тогтворгүй байдал, тус улсын улс төрийн хөгжлийн сул дорой байдлаас үндэслэлтэй» Киргизийн эмгэнэлт явдлын үндсэн шалтгаан нь үүнд оршиж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна.
Эрхэм сонсогч та бүхэн Оросын яруу найрагч Александр Твардовскийн уран бүтээл, амьдралын тухай сонирхож, Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хоттой танилцаж, гахайн махаар ороомог хийж сурахыг хүсч байгаа бол "Умард хөрш" сэтгүүлийн 6 дахь дугаарыг сөхөөрэй. Энэ сэтгүүлийг "Оросын сан" Монголын төрийн бус байгууллага эрхэлэн гаргадаг юм. Сэтгүүлийн 6-р сарын дугаар хэдийн борлож байна.
Киргизд хүмүүнлэгийн нэлээд их тусламж шаардлагатай байна. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн шинжээчид ийнхүү дүгнэлээ. Нутгийн өмнөд хэсгээс тэвдэн гарч байгаа дүрвэгсэд, мөн нутагтаа үлдсэн оршин суугчдад төдийгүй киргизийн засаг захиргаанд дэмжлэг хэрэгтэй байна. Эсрэг тохиолдолд байдал хяналтаас гарч, улсын хилээс хальж магадгүй байна.
Киргизийн өмнөд нутагт олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус улсад гурван өдөр гашуудал зарлалаа. Тус улсад төрийн далбааг бөхийлгөж, зугаа цэнгээний бүх арга хэмжээг хойшлуулжээ. Мужийн төв Ош болон Жалал-Абад хотод 6-р сарын 11-15- үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон юм.
"Монголын орос хэлний багш нар энэ хэлийг сайн мэддэг төдийгүй, маш сайн эзэмшсэн байдаг" гэж Москвагийн улсын их сургуулийн Олон улсын боловсролын төвийн дэд захирал Вера Степаненко саяхан монгол улсын нийслэлд өндөрлөсөн Азийн орнуудын орос судлаач, орос хэлний багш нарын олон улсын форумд оролцогчдын талаар ийнхүү ярьсан юм.
Киргизд өнөөдөр тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт 6-р сарын 11-15- үргэлжилсэн олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд гашуудал зарлаж байна. Тус бүгд найрамдах улсын түр засгийн газар өчигдөр холбогдох шийдвэр гаргажээ. Киргизийн эрүүл мэндийн яамны мэдээгээр мөргөлдөөний үеэр 180 орчим хүн үрэгдэж, 1800 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан байна.
Афганистан нүдэн дээр дэлхийн тэргүүлэх мансууруулах бодис нийлүүлэгчийн нэг болон хувирлаа. “Цагаан үхэл” хөдөө орон нутгийн хүн амын олонхийн оршин амьдрах гол эх үүсвэр болжээ. Олон улсын терроризм, мансууруулах бодисын мафи мөр зэрэгцэн, өөр хоорондоо идэвхтэй хамтран ажиллаж байна. Мансууруулах бодисоос олж байгаа орлого терроризмыг санхүүжүүлэх чухал сувгийн нэг болоод байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31