ОУ ба түүний удирдагчийг тэр болгон талархахгүй байгаа өрнөдийн хэвлэл ахар богино хугацаанд 2 дахь удаагаа Владимир Путиныг олон улсын системд нөлеөөлөх талаар тэргүүлэгч хэмээн нэрлэв. Үзэл суртал биш мэргэшил үүнд нөлөөлсэн байх. Гаднын хүчний ажиллагаа явуулалгүй сирийн зохицуулалт зэрэг Ойрхи Дорнодын хурц асуудлыг шийдвэрлэх талаар Москва амжилт гаргасан нь тод зүйл. Түүнчлэн ОУ Украинд хурц хямрал гарахаас сэрэмжлэхэд шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэв. Оросын 15 тэрбум долларын зээл болон оросын байгалийн хийн үнийг нэлээд хямдруулсан явдал эдийн засгийн дампуурал, улс төрийн хям- ралаас зайлсхийх боломж Киевэд олгов. Харин Европ ялимгүй зээл олгохыг санаачилж, улс төрийн болзол тавьсан билээ.

Шувтарч байгаа оны үйл явдлуудад нэлээд их нөлөөлсэн хувь хүнийг сонгож авсан гэж «Таймс» сонины нийтлэлч Генри Люс сонголтыг тайлбарлан хэллээ.

Сонины газраас зүй ёсны сонголт хийсэн гэж Түүхийн хэтийн төлөвийн фондын шинжээч Павел Святенков хэлээд

Хальс

Н. Чухам Владимир Путин Сирид өрнөдийн түрэмгийлэл үйлдэхээс сэрэмжлэхэд гол үүрэг гүйцэтгсэн. Тэрээр Украины Ерөнхийлөгч Виктор Янукович ЕХ-д нэгдэх төлөвийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзснаас хойш тус улс хямралт байдалд орох аюулаас сэргийлэн сэрэмжлэхэд бас нэлээд их үүрэг гүйцэтгэв. Үнэхээр Владимир Путин шувтарч байгаа онд улс төрийн бодлогын хүрээнд тэргүүний байр эзлэсэн гэв.

Н. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч «Форбс» сэтгүүлийн рейтингээр тэргүүлснээ тайван хүлээж авав. Бүр ийн номинац шийдвэр гаргахад хязгаарлах нөлөө үзүүлж мэднэ гэж тэрээр хэлсэн билээ.Түүнээс гадна рейтинг үргэлж өөрчлөгдэж байна. Иймээс үүнд тийм их анхаарал тавихгүй байна гэж тэрээр хэлжээ.

Улс төрийн магадлан шинжлэх төвийн захирал Павел Данилин шувтарч байгаа онд Москвагийн гаргсан бас нэг амжилтыг онцлон хэлэхдээ

Яриа

Н. Ираны чиглэлээр ахиц дэвшил гарсан. Иранд байлдан дайтхаас сэрэмжлэв. Тус улс атомыг энх тайван зорилгоор ашиглах эрхтэй байгаад ОУ Израиль АНУ хоёрыг итгүүлж амжив. Харин ОУ улам хүч нөлөөтэй болоход зарим этгээд дургүйцэж байна. ОУ «хорины» дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион явуулав. Одоо 2014 онд «их наймны» дээд хэмжээний уулзалтыг бэлтгэж байна. Иймээс Владимир Путин дэлхийн тэргүүлэх удирдагч болсон нь зүй ёсны хэрэг юм.

Н. ОУ АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд түр хоргодох эрх олгосныг дурдая. Сноудены ачаар дэлхий дахин өрнөдийн тусгай албадын ардчилал, хүний эрхэнд харш ажлын арга барилтай танилцсан юм.