Олон улсын шинжээчид Сирээс химийн зэвсгийг зөөвөрлөн гаргах тухай хэлэлцлээ. Орос, АНУ, Хятад, НҮБ, ХЗХБ-ын төлөөлөгчид сирийн төлөөлөгчдийн оролцоотой уулзалт баасан гаригт Москвад болж өнгөрсөн юм. Хуралдаан хаалттай болсон ч зарим нэгэн зүйлс тодорхой болсоны дотор Орос орон хятадын талтай хамтран аюултай материалыг ачиж тээвэрлэхэд аюулгүй ажиллагааг хангахаар болжээ.

Москва аль хэдийнээс санхүү төдийгүй техникийн талаар тусалж байгаа тухай оросын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков «ОДХ» радиогийн эфирт ийнхүү ярьсан юм: "Энэ үйл явц дахь Оросын хувь нэмэр маш их далайцтай билээ. Бид 75 тусгай ачааг ОХУ-ын цэргийн агаарын тээврийн хүчээр бараг 3 хоногийн дотор тээвэрлэн аваачиж Дамаскад бэлэг болгон дамжуулсан юм. Энэ бол нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр боллоо. Түүнээс гадна сирийн химийн зэвсгийг устгахад зориулан НҮБ-ын санд 2 сая долларыг шилжүүлэн өгсөн бөгөөд женевийн зөвшилцөлд зааснаар ойрын хагас жилийн туршид үг үйл явцыг дуусгаж чадна гэдэгт бид итгэлтэй байна" гэжээ.

Дэд сайдын тайлбарласнаар Сирийн Латакия боомтод хүргэхээр завдаж буй хорт бодис химийн найрлага байдлаар хадгалагдаж байгаа юм. Тэдгээрийг тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон америкийн хөлөг онгоцон дээр устгах болно.

Тэр хооронд Сирид химийн зэвсгийн агуулахууд луу дайчдын дайрах нь илүүтэй болжээ. Тэд Дамаск орчимд тур эвлэрлийн байдлыг зөрчиж байна. Оросын ГХЯ-нд энэ бол хорт бодисыг устгах үйл ажиллагааг тасалдуулахад чиглэгдсэн зорилгот үйл ажиллагаа гэдэгт итгэлтэй байгаа юм. Сөрөг хүчний тийм үйлдлүүд зөвхөн Дамаск төдийгүй НҮБ-ын АЗ-өөр батласан шийдвэр, бүхий л олон улсын нийгэмлэгт өдөөн хатгалага болж байна гэж Москвад мэдэгджээ.

Одоогийн байдлаар сирийн асуудлыг зохицуулах олон улсын чуулганы явагдах газар, цаг хугацаа аль хэдийн тодорхой болсон. Уулзалт 1-р сарын 22-нд швейцарийн Монтрё хотод эхлэх ёстой. Албан ёсны Дамаскаас тийшээ ГХЯ-ны сайд Валид Муаллемаар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирэх болно. Сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн бүрэлдхүүн одоо хир нь тодорхойгүйгээр үл барам, зарчмын хувьд чуулганд оролцох эсэх нь ч шийдэгдээгүй юм. Тэдэнд ямар нэгэн нөхцөл, тэр тусмаа Башар Асадын ерөнхийлөгч байх эсэхтэй холбоотой урьдчилсан нехцлийг тавих нь байж болшгүй гэдгийг ойлгуулсан билээ.

Гэсэн ч яриа хэлэлцээрийн ширээний ард тэдний оролцоо нэлээд хүсүүштэй болохыг стратеги төлөвлөлт, урьдчилсан дүгнэлтийн Хурээлэнийн захирал Александр Гусев тэмдэглээд: "Сирийн сөрөг хүчин сүүлийн хагас жилийн турш нэг зөвшөөрч, нэг татгалзан, одоо «Женев-2» чуулганд оролцох эсэх нь асуудалтай байгаа юм. Сирийн сөрөг хүчинг энэ чуулганд оролцуулахын тулд АНУ, франц зэрэг улсуудын улс төрийн хүч хэрэгтэй байна. Учир нь тэдний оролцоогүйгээр Сирид улс төрийн үйл явцыг зохицуулах боломжгүй юм".

Бага хуралд Сирийн асуудлаар Ираныг оролцуулах нь мөн адил шаардлагатай гэж Орос улс үзэж байна. Гэсэн ч одоогоор Тегераны оролцоо асуудалтай байна гэж оросын дипломат албаны тэргүүн Сергей Лавров мэдээллээ.

Иранчууд бидэнд, хэрэв бусдын адилаар урьдчилсан нөхцөлгүйгээр Женевийн бага хуралд оролцохыг уривал тэд урилгыг хүлээн авна гэж хэлсэн. Тухайлбал, үний төлөө байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ярьсан байна. Ираныг оролцохыг эсэргүүцэж байгаа нь ажил хэргийн сонирхлоос биш үзэл бодлын үүднээс хийж байгаа хэрэг юм гэжээ.

«Женев-2»-т ираны оролцоог хамгийн ихээр эсэргүүцэж байгаа улсуудад: АНУ, Катар, Саудын Арав, Израиль орж байгаа юм. Өнөөдрийн байдлаар «Женев-2» бага хуралд оролцохоор 26 орны төлөөлөгчид зөвшөөрсөн байна. Тэдэнд Сирийн зөрчилдөөнийг эцэслэн, цус асгаралтыг зогсоох ажил тулгараад байна. Тус оронд энхийн үйл явц ямар ч ашиггүй олон тооны радикал бүлэглэлүүд зэвсэглэж байгаа тул энэ бол биелүүлэхэд хунд хэцүү зорилт юм.

Гэсэн ч Ойрх Дорнодын бүрэн хэмжээний дайны зөрчилдөөний оргил үе өнгөрсөн нь тодорхой бөгөөд аль хэдийнээс үүнээс хэдэнтээ зайлсхийж чадсан билээ.