Олимпийн наадмын өмнөх бэлтгэл амжилттай болж өнгөрлөө. Италид Бүх дэлхийн залуучуудын наадамд 50-иад орны 1704 атлетчид хүрэлцэн иржээ. Италийн Трентиногийн өвлийн Унивесиадад оросын тамирчид 50 медаль хүртсэний 15 нь алт юм. Оролцсон тамирчдын олонх нь Оросын олимпийн командын нөөц бүрэлдэхүүн юм. Энэ нь дэлхийн спортод оросын бат бэх байр суурь эргэн ирж байгааг гэрчилж байна гэж спортын сайд Виталийн Мутко үзэж байна.

Иймээс оросын шигшээ баг өвлийн Универсиадад нйит медалийн тоо болон алтныхаа тоо хэмжээгээр яах аргагүй нэгдүгээрт жагсчээ. Хоёрдугаар байрт бараг тал хувиар хоцорсон польшууд орсон байна. Өмнөд Солонгосчууд гуравдугаарт оржээ.

Ялалт авчирсан оросуудад улсын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн баяр хүргэлээ.

Та нарт, мэдээж хэрэг хөгжөөн дэмжигчдэд ч Италийн Универсиадад та нарын хийсэн гавьяа 2018 онд Өмнөд Солонгост болох ирээдүйн Олимпийн наадмын үе шатад өөрийн гэсэн баталгаа болж өгсөнийг биечлэн хэлмээр байна. Та нарын олонх нь тэнд оролцож гарамгай амжилт үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Өөрсдийн гялалзсан тоглолтоороо өөрсдийн үе тэнгийнхэн, бүх залуучууд, тэр ч буу хэл улсын бүх иргэдэд спорт, биеийн тамир, өөрийн эрүүл мэндэд хэрхэн хандах хэрэгтэйг гайхалтайгаар улгэрчлэн үзүүлж байгаа явдал маш чухал нийт улс орны үйл ажиллагаа юм гэж ерөнхийлөгч өгүүллээ.

Гэвч бусдын ололт амжилтаар бугд бахархаж чаддаггүй бололтой. Казанид орос орны оролцсон зуны Универсиадын дараа тохиолдсоны адилаар Орос орны зуг зарим нэгэн өрсөлдөгч, гадаадын сурвалжлагчид тэдний шигшээ багийн бүрэлдэхүүнд хуурамч тамирчид орсон хэмээн буруушаажээ. Дотоод дүрмийн дагуу Универсиадын оролцогчид 17-28 насны оюутан, аспирант байх ёстойг тооцвол бүх гомдол шүүмжлэл хөнгөхөн сарниж байгаа юм гэж Олон улсын оюутны спортын хорооны нэгдүгээр дэд ерөнхийлөгч.

Оросын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Олег Матыцин тэмдэглээд: "Үндэслэлгүй буруушаалт Казанийн шигшээ багийн бүрэлдэхүүн, үр дүнд ч гарч байсан юм. Тиймээ, олимпийн аваргууд, үндэсний шигшээ багийн гишүүд ч оролцсон. Гэсэн ч тэд бүгдээрээ оюутнууд билээ. Харин бусад улсууд өөрсдийн олимпийн аварга оюутнуудаа явахыг итгуулж чадаагүй нь тэдэнд тавих асуудал юм. Олон улсын оюутны холбооны ерөнхийлөгч Клод-Луи Гальен ч тийм үзэл бодлыг илэрхийлжээ. Тэрбээр, бараг бүх төрлийн тэмцээнд медаль хүртсэн амжилтад баясан, энэ бол Оросын маш итгэлтэй ялалт болохыг онцлон тэмдэглэсэн байна".

Трентиногийн Универсиадын ялагчид туршлага хуримтлуулж 4 жилийн дараа Олимпийн наадмын оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орох юм. Гэвч зарим нэг нь 2014 онд болох Сочийн Олимпийн наадамд оролцох нь гарцаагүй. Одоо Хар далайн эрэг дээрх оросын энэ хотод үндэсний хэмжээний гараанууд болж байгаа ч бүх зүйл дэлхийн түвшний тэмцээнд аль хэдийн бэлэн болсон гэж Олон улсын спортын хэвлэлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Холбооны спортын сэтгүүлчдийн ерөнхийлөгч Николай Долгополов яриад:

Оросын спортын хувьд гол нь төрөлх Сочи хотноо Олимпийн наадамд амжилттай оролцох явдал юм. Одоо үүний тулд зохион байгуулалтын хувьд миний бодлоор бүх зүйл хийгдэж байгаа. Би одоо Оросын тэргүүн байрын төлөө томоохон тэмцээнүүд дээр байлцаж жинхэнэ, маш хүчтэй Олимпийн наадам зохион явуулахад аль хэдийн бэлэн болсныг харж байна. Тамирчид мөс болон шүүх системийг өө сэвгүй ажиллаж байгааг магтацгааж байна гэжээ.

Шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүн одоогоор зарлагдаагүй байна. Гэвч олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хараахан ороогүй байгаа Универсиадын оролцогчдын хувьд ч тайвшрах цаг байхгүй юм. Тэдний өмнө ямар ч спортын гараа цуцлахгүй их дээд сургуулиудын өвлийн шалгалт хүлээж байгаа билээ.