Экологчид дүүрэн баяртай байна. Дэлхийн хамгийн их цэнгэг усны нөөцтэй Байгаль нуурыг бохирдуулж байсан Целлюлоз-цаасны үйлдвэр /ЦЦҮ/ хаагдлаа. Алдагдалтай эл үйлдвэрийн дампуурлыг удахгуй зарлана. Байгууллагын нутаг дэвсгэрийг сэргээх ажилд нилээд хугацаа шаардагдах бөгөөд тооцоолж байгаагаар 500 сая долларын хөрөнгө зарцуулагдах аж.

Байгаль нуур бол эртний тектоник гарал үүсэлтэй нуур бөгөөд Зүүн Сибирьт оршдог. Эн бол дэлхийн цэнгэг усын маш том нөөц юм. Нуур нь өөрийн амьтны болон ургамлын аймгуудаараа дэлхийд хосгүй бөгөөд эндхийн амьтны ертөнцийн тал хэсэг өөр хаан ч байдаггүй аж.

Байгалийн ЦЦҮ нь 1966 онд баригдсан бөгөөд юуны өмнө цэргийн нисэх хүчний целлюлозон дугуйны гадарын хэрэглээг хангах ёстой байв. Гэхдээ барилгыг барьж дуусах үед хэрэглээ унаж, үйлдвэр төмөр гадаргуунд шилжсэн. Гэхдээ үйлдвэртэй хамт Байкальск хэмээх шинэ хотыг байгуулсан. Тиймээс хортой үйлдвэрийн үйл ажиллагаа олон жилийн турш 14 мянган хүний амьдралын барьцаа болсон юм.

Орон нутгийн хүн амын тулгамдсан асуудал хурц тавигдсан хэвээр байна. Тэгээд ч экологийн шинэ шинэ зовлон зүдгүүрийн шалтгаан болсоор бий юм. Нутгийн иргэн Олег Хлыстов энэ тухай сайн мэднэ.

Одоо нутгийн хүн ам үйлдвэрт ажиллаагүй байгаа. Тэдний амьдрал тийм ч сайн биш байгаа. Нутгийн хүмүүс ядуу дорой амьдралын эрхээр хулгайн ан агнуур хийхэд хүрч байна. Тэд мод огтолж зарж байна. Тэнд нутгийн иргэдэд ажлын байр бий болгох зорилгоор экологийн цэвэр ямар нэгэн үйлдвэрийг барих болов уу гэж бодож байна. Ингэхэд үйлдвэрийн талбай дээр Байгаль нуурт хаягдал муу ус нийлүүлэхгүйн тулд усыг савлахаас өөр юм хийх аргагуй юм. Ихэнхдээ Байгаль нуур дээр ирж байгаа жуулчдад үйлчлэх төрөл бүрийн үйлчилгээ байж мэдэх юм. Яагаад гэвэл Байгаль нуур бол хамгийн сайхан байгалтай дэлхийн өнцөг юм.

Гэхдээ ЦЦҮ-ийг хаасан явдал бол нутгийн экологийг хайрлан хамгаалах ажлын дөнгөж нэгээхэн хэсэг юм гэж Байгалийн “Гринпис”хөтөлбөрийн тэргүүн Аркадий Иванов ярьж байна.

ЦЦҮ-ийг хааснаар нуурын тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадаагүй юм. Тухайлбал, Байгалийн хойд хэсэгт оршдог Холодинскийн полиметаллын хүдрийн орд газрыг боловсруулах заналхийлэл одоо хирнэ байсаар байна. Байгаль нуурын хойд хэсэг бохирдлын улмаас сүйрэх аюул занал ч байна.

Түүнээс гадна Монгол улсад Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн УЦС-ыг барих гэж байна. Энэ нь загасны үржилд хүчтэй нөлөөлж мэднэ. Жишээ нь, Улаан номны байгалийн омуль болон осетр зэрэг юм. Уг төрлүүдийг суурьшуулахад чиглэгдсэн удаа дараагийн арга хэмжээнүүдийг авсаар байхад эдгээр нь ховордсоор байна.

Байгалийн ЦЦҮ-ийг хаасан нь мэдээжийн хэрэг хосгүй нуурын түүхийн онцгой үйл явдал юм. Гэхдээ Байгаль нуурын хамгаалалт нь илүүтэй өргөн цар хүрээтэй арга хэмжээг шаардаж буй юм.