Орчин цагийн цахилгаан эрчим хүчийг атомын цахилгаан станцгүйгээр /АЦС/ төсөөлөхийн аргагуй юм. Тэдгээр нь дэлхийн эрчим хүчний 10 % гаргаж байна. Шинжээчдийн таамгаар эл салбар ураны байгалийн нөөц шавхагдах тийм үетэй тулгарах хүртэл, хэдэн арван жилийн турш амьдрах чадвартай аж.

Бүх АЦС-ын үйл ажиллагааны зарчим ижил юм. Энэхүү зарчим нь ураны цөм хуваагдах гинжин холбооны үед гарах дулааныг ашиглахад зориулагдсан. Дулаан усыг буцлах хүртэл температурт хүргэнэ, үүний дараа усны уур хоолойгоор цахилгаан эрчим хүч гаргана.Дулааныг гаргахын тулд тогооны ажлын бүсэд цөмийн реакцыг удаашруулах бодисыг оруулна.

Анхны туршилтыг 1942 онд явуулсан. Төхөөрөмж нь ялимгүй хүчин чадалтай байсан бөгөөд ердөө л гинжин холбоог барих төдий л байжээ. 1946 онд Канадад болон Москвагийн Курчатовын нэрэмжит хүрээлэнд эрдэм шинжилгээний төхөөрөмжүүд бий болсон. Харин дэлхийн анхны аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчийг 1954 онд Москва орчмын Обнинскийн АЦС-ад боловсруулж эхэлжээ. Удаашруулагчийн хувиар тэнд графитийг хэрэглэж байсан тухай цөмийн физик болон атомын эрчим хүчний мэргэжилтэн Игорь Острецов ийн ярьж байна.

Графитан реакторууд /тогоо/ нь бөмбөг хийхэд зориулсан аж үйлдвэрийн тогоонуудаас гаргаж авсан. Орос улсад схемээр 14 реакторыг барьсан, үүнд Чернобылийн 4 тогоо орсон бөгөөд тэдгээрийн нэг нь дэлбэрсэн. Тэдгээр нь плутонийг боловсруулагчийнхаа хувьд маш сайн байсан. Эрчим хүч гаргачийнхаа хувьд тааруу байв. Тэдгээрийн хэмжээг нэмэгдүүлэх үед маш их доголдлууд гарч байсан. Энэ нь сүйрэлд хүргэсэн.

Графитан төрлийн тогоонуудын давуу тал юунд байна вэ гэвэл, тэдгээрт багаар баяжуулсан юм уу, аль эсвэл байгалийн ураныг ашигладаг, мөн тэдгээрийг барихад харьцангуй бага зардал ордог.

Одоо графитын оронд илүү аюулгүй ус-усан системүүд ирж байна гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн шинжээч Сергей Кондратьев ийн ярьж байна.

Хамгийн гол ялгаа нь тогтвортой сөрөг холбоо: реакцийн хурдыг нэмэхэд реактор нь өөрөө унтардаг. Энэ бол аюулгүй байдлын үүднээс чухал бөгөөд Чернобылийн сүйрлийг давтах боломжгүйг гэрчилж байна. Тэдгээрт устай харьцах нилээд хэдэн контур байдаг, энэ нь дулаан тээгчийн радиоидэвхтэй халдвар авах болон цацраг тараах боломжуудыг бууруулж байгаа юм.

Одоо дэлхий дахинд ус-усан тогоонуудын янз бүрийн төрөл бий болжээ. Гэхдээ бас нэгэн төрөл буюу хурдан нейтроны системийн тухай мартаж болохгүй юм гэж Сергей Кондратьев ярьж байна.

Одоо манайд хурдан нейтроны нэг тогоо ажиллаж байгаа бөгөөд тэр нь Свердловск мужийн Белоярскийн АЦС -ад байна. Бид энэ чиглэлд тэргүүлж явна. Хятадад саяхан оросын компаниудын оролцоотой ийм тогоог барьсан. Гэхдээ Япон, Франц мэтийн хөгжилтэй орнуудад хурдан нейтроны технологиудын хөтөлбөрүүдийг зогсоогоод байна. Технологи нь маш их өндөр өртөгтэй, гэхдээ эдгээр реакторууд нь цөмийн түлшийг дахин боловсруулах болон тэдгээрийн нөхөн төлжилтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бололцоотой юм. Ураны нөөц эцсийн зүйл гэдгийг бид ойлгож байна.

Одоо Орос улсад болон дэлхий дахинд гурван үеийн тогоонуудыг барьж байна. Эдгээр нь МАГАТЭ-гийн тавьж байгаа шаардлагуудаас нилээд давуу юм. Цөмийн реакцийн температурыг өсгөх замаар хувьсал явж байна. Энэ нь эрчим хүчийг нэмэгдүүлж байна. Зохион бүтээгчид дөрөвдэхь үеийн тогоог бүтээх тал дээр бодоцгоож байна. Дөрөвдэхь үеийн анхны АЦС 2030 оноос наана гарахгуй болов уу.

АЦС-ын цаашдын хөгжил ураны хомсдолтой тулгарах нь гарцаагүй юм гэж шинжээчид таамаглаж байна. Дэлхийд нээгээд байгаа ураны нөөц дахин 60 жилд хүрэлцээтэй аж.