Тайландын хойд хэсэгт өндөр хурдтай явж байсан автобус замын хажуугаас жалга руу нисчээ. Үүний улмаас 29 хүн амь эрсэдсэн байна. Уг явдал өнөөдөр Пхетчабун мужид гарчээ. Орон нутгийн цагдаагийн Франс пресс агентлагийн төлөөлөгчид ярьснаар, уг осол автобусны жолооч жолооны ард зүүрмэглэснээс болсон байж болзошгүй аж. Цагдаагийн газарт гадаадын иргэд автобусанд яваагүй гэдгийг батлажээ. Полицынхан 30 метрийн гүнтэй жалганаас 28 хүний цогцсыг гаргаад багйаа бөгөөд нэг хүн эмнэлэгт хүнд гэмтийн улмаас нас баржээ. Энэхүү осол шинэ жилийн баяр тэмдэглэх гээд хэдэн сая тайландчууд замд гарсан “халуун улирлаар” гарсан тухай Франс пресс уламжилжээ.