АНУ-ын Air Sea Battle бол Хятад,Иран улсуудын бүс нутгийн хил залгаа орнуудын америкийн цэргийн бодлогыг унагах ажиллагаанд хүчтэй сөргөлдөх америкийн цэргийнхний боловсруулсан үр ашигтай бодлого юм гэж Стратеги ба технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин тэмдэглэв.

Air Sea Battle нь бодлогынхоо хувьд үндсэн гурван үйл ажиллагааны шугамтай. Үүнд: удирдлага, хяналт болон тагнуулын салбарын чадавхыг устгах, дайснуудын тусгаарлахыг санаархаж байгаа байлдааны ажиллагаатай газруудын зэр зэвсгүүдийг устгаж, тийшээгээ америкийн хүчнийхнийг оруулахгуй байх болон дайсны гавшгай хүчийг бут цохих орж буй юм.

Асуудлын гол юунд байна вэ гэвэл, Хятад олон жилийн турш өөрийн зэвсэгт хүчнийг чухамхүү ийм хувилбраар бэлтгэж ирсэнд оршиж байна. Хятадын стратеги нь юуны түрүүнд дайсны тагнуулын болон удирдлагын системд радио-цахим техникийн болон кибер атакууд болоод хиймэл дагуулын эсрэг зэвсгийн туслалцаатайгаар өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахад тулгуурлаж байна.

Хятад улс АНУ-ын бүс нутагт ашиглагдаж байгаа тээврийн болон цэргийн дэд бүтцийн объектуудад цөмийн бус, нарийн тусгалтай хүчтэй цохилтууд өгөх бололцоотой болно. Ингэхдээ Хятад нь америкийн цэргийн хүчний байлдааны төлөвлөгөөг эрс бууруулж чадна.

Өнөөдөр АНУ дотоодын хямрал болон хөрөнгө мөнгөний хомсдолтой тулгарч байна. Ингэхдээ америкийн хүчнийхэн дэлхийн янз бүрийн бүс нутгуудад янз бүрийн бүрэлдэхүүнтэй байна. Жишээ нь, Ойрхи-Дорнод тэдний хүчний тэнцлийн чухал хэсэг байрлаж буй юм.

Гэтэл Ази-Номхон далайн бүс нутаг нь америкийн цэргийн бүтээн байгуулалтын зарлагдсан тэргүүн зорилт юм. АНУ нь хүйтэн дайны үед Хойд Атлантад баримталж байсан хүчний төвлөрөлийг дэмжиж эс чадна.

АНУ бүс нутагт хүчтэй хоёр холботонтой, энэ нь цэргийн утгаараа тэр шүү дээ. Тэд бол Өмнөд Солонгос, Япон улсууд юм. Гэтэл Өмнөд солонгосын хүчнийхэн бүхэлдээ тус улсыг БНАСАУ-аас батлан хамгаалах асуудал дээр төвлөрч байгаа бөгөөд холбоотнууддаа туслана гэдэг юу л бол. Харин японы хүчнүүд гайхамшигтай тоноглогдсон ч гэлээ, үйл ажиллагаа явуулах боломжуудаар хязгаарлагдмал аж.

Одоогийн зэвсэгт хүчний шинэчлэл болон 2020 он хүртэл армийг дахин зэвсэглэх үе дууссаны дараа Хятад улс орон нутгийн чанартай дайны явцад Номхон далайн баруун хэсэгт америкийн холбоотнуудыг шуурхай бут цохиж, үүгээрээ бүс нутгууд болон дэлхийн бусад хэсгүүдэд АНУ-ын цэргийн хүчийг байршуулах процессыг тасалдуулах юм уу, удаашруулах зорилготой юм.

АНУ-ыг бүс нутгуудад бүрэн хэмжээний контратакуудад шаардагдах хүчийг төвлөрүүлж байх зуур, Хятад нь дайн гарахаас өмнө улс төрийн зорилгодоо хүрч мэдэх юм.

Хятадыг шийтгэх гэсэн оролдлого болон тус улсын байгуулсан гавъяаных нь дараа тэднийг нэгэнт эзэлсэн байр сууринаас нь зайлуулах гэсэн ородлого бол АНУ-ын хувьд Солонгосын дайнаас хойш анх удаагаа гадаадын томоохон улс гүрэнтэй цэргийн урт удаан хугацааны сөргөлдөөнд орж байгаа гэдгийг харуулах болно.

Ингэхдээ ялалтын баталгаагүй ба цөмийн сүйрлийн эрсдэлтэй шүү. АНУ-ын цэргийн хүчтэй холбоотнууд Европт байх бөгөөд тэд тусламж үзүүлэх чадвартай юм уу, сонирхолтой банйа гэдэг юу л бол. Магадгүй, АНУ-ын хувьд зүгээр л үүнтэй эвлэрэх хэрэгтэй ч юм билүү.

Удахгүй Номхон далайн баруун хэсэгт америкийн нилээд тооны байнгын цэргийн албан хаагч байхгүйгээр Зүүн Азид америкийн ашиг сонирхолыг хамгаалах боломжгүй болох нь ойлгомжтой юм.

Тэгээд ч зогсохгүй, энэхүү хүчний зайлшгүй чухал хэсэг бол хуурай замын хүчний цэрэг байна. Төсвийн нөөцийг багасгаж буй өнөөгийн нөхцөлд энэ нь АНУ дэлхийн бусад хэсгүүдэд, жишээ нь, Ойрхи-Дорнодод цэргээ байрлуулахдаа хүчтэй хүндэрлүүдтэй тулгарна гэдэг нь илт байна.