Өнөөдөр Японы ерөнхий сайд Синдзо Абэ Хятад, Өмнөд Солонгосын талаас өөрийгөө шүүмжлүүлэх, ноцтой шалтаг гаргажээ. Тэрбээр өнгөрсөн зууны дундуур японы түрэмгийллийг амссан эдгээр улсууд төдийгүй азийн бусад орнуудад японы милитаризмын бэлэг тэмдэг гэж тооцогддог Ясукуни сүмд зочилсон байна.

Абэ, үнэндээ сүмд мөргөл үйлдэн зочилсон нь хөрш азийнхны сэтгэл санааг гутаан доромжлох гэсэн санаа агуулаагүй гэдгээ тусгайлан онцлон тэмдэглэсэн юм. Гэвч энэ тус болсонгуй: Бээжин, Сөүл японы ерөнхий сайд луу хурц шүүмжлэлтэйгээр ниргэжээ.

Гэсэн ч Синдзо Абэгийн үйлдэлд өөрийн гэсэн учир шалтгаан байгаа гэж оросын алдартай дорно дахины судлаач Москвагийн Олон улсын харилцааны Их сургуулийн профессор Дмитрий Стрельцов үзээд:

«Энэ айлчлал бэлэг тэмдгийн ач холбогдолтой нь ойлгомжтой. Энэ нь өнгөрсөн оны 12-р сард засгийн эрхэнд либерал-ардчилсан нам гарч Абэгийн танхим бүрэлдсэнээс яг 1 жилийн дараа боллоо. Энэ бол олон улсын тавцанд улс орны байр суурийг бэхжүүлэх, илүү идэвхтэйгээр үндэсний сонирхлыг сахин хамгаалахад чиглэгдсэн Абэгийн гадаад улс төрийн шугамын тодорхой нэг шат байж таарна.

Хоёрдугаарт, энэ айлчлал дотоод улс төрийн утга агуулгатай юм. Олонх сонгогчид 8-р сард Япон улс Дэлхийн II дайн төгссөнийг тэмдэглэхэд Абэ Ясукунид айлчлахаас татгалзсаныг шүүмжилсэн билээ.

Ерөнхий сайд гадаадын дарамтад орсон гэж олонх ярих болсон учир тэрээр одоо сонгогчдын хуучинсаг үзэлт давхрааны талаас дэмжсэнд хатуу үзэл бодолдоо буулт хийжээ. Энэ бол тэдэн луу явуулсан тодорхой мэдээлэл буюу сонгуулийн мэдээллийн санг уртасгах гэсэн бодлого юм.

Японы сонгогчид зарчимын бус улс төрийн удирдагчдаас аль хэдийн залхсан байна. Абэ, улс төрийн үүднээс болон улс төрийн учир байдлаас үл хамааран зарчимдаа үнэнч, мундаг эр гэсэн дүрийг эсгэж байгаа юм» гэж тайлбарлалаа.

Абэ бол эх оронч хүмүүжлийг эрчимжүүлэх талын хүн гэж Стрельцов сануулаад, аль 2006-2007 онуудад өөрийн анхны сонгуулийн өеэр эх оронч хүмүүжил дээр үндэслэсэн боловсролын шинэчлэлийг явуулсан юм гэж дурджээ.

Энэ бодлогыг мэдээж хэрэг милитаризмын өнгөрсөн үеийг гоёж чимиглэн дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хэтрүүлэхэд чиглэгдсэн гэж шүүмжилж болох боловч Абэ эх оронч үзлийн сэдвээр үнэлэлт авахаа үргэлжлүүлж, Ясукунид зочилсон нь энэ улс төрийн шугамын учир агуулгатай холбоотой юм.

Ясукуни сүмд зочилсон явдлыг мөн АНУ-тай цэрэг-улс теөрийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэгдсэн үзэл бодлын нэг гэж үзэж болно. Энэ нь аюул занал мэт тооцогдож байгаа Хятадын хүчин чармайлтын дэвсгэр дээр болж байгаа юм.

Хятадын нэг талын журмаар Сенкаку арал дээгүүр агаарын довтолгооныг эсэргүүцэх таних бус тогтоосныг Япон улс нөхөрсөг биш алхам, өдөөн хатгалага гэж хүлээж авсан билээ. Абэгийн Ясукуни сүмд зочилсон нь үүний хариу гэж үзэж болох юм.

Гэсэн ч Хятад улстай аль хэзээнээс муудсан харилцаа муудаад хаа холдохов гэж Абэ тооцож байгаа гэж Стрельцов ярьж байна. Хэрэв Токио, Бээжингийн харилцаа «бал сардаа» байсан бол ерөнхий сайд сүмд зочлохоо азнах байсан байх. Гэвч өнөөгийн нөхцөлд өөрийгөө харуулж, Накасонэ, Коидзуми нарын хүчтэй удирдагчдын амжилтыг давтахаас татгалзаж чадсангүй.

«Японы хувьд нэлээд ноцтой хариу илрэл өөрийн таагүй санаагаа илэрхийлсэн Өмнөд Солонгосоос гарч мэднэ гэж Стрельцов яриад, энд нэлээд эсрэг байдал байгаа нь Абэгийн танхимийн өмнө одоо Солонгос улстай цэрэг-улс төрийн харилцаагаа бэхжүүлэн, Сөүл-Токио-Вашингтон гэсэн гурвалжинг байгуулах бодлого оршиж байгаа юм.

Гэсэн ч Өмнөд Солонгосын сонирхолд Японтай цэрэг-улс төрийн харилцаагаа бэхжүүлэхээр хариулбал, энэ алхамд Солонгос улс нэг их ач холбогдол өгөхгүй байх» гэж Стрельцов таамаглаж байна.

Гэсэн хэдий ч Синдзо Абэ одоо маш их эрсдэлтэй байдал гаргаж байгааг тэмдэглэхгүй байх аргагүй юм. 2000-аад оны эхээр Хятадын тэргүүнүүд Ясукунид зочилсноо харуулсан Дзюнъитиро Коидзуми ерөнхий сайдаар байгаа цагт Япон улстай дээд хэмжээний түвшинд холбоо тогтоохыг татгалзсанаа мэдэгдсэн билээ.

Харин одоо ийм хоригийг Синдзо Абэтай харьцахад болзошгүй болохыг өмнөд солонгосчууд мэдэгдсэн байна. Иймээс японы улс төрийн дэмжлэгээ эрчимжүүлэх гэсэн үнээр Абэ азийн улс төрийн чухал хөршүүдтэйгээ харьцах бодлогоо ноцтой уналтад оруулж магадгүй юм.