Японы ерөнхий сайд Синдзо Абэ өнөөдөр дайнд амь үрэгдсэн японы цэргүүдийн сүнс амирлаж буй гэж үздэг Токиогийн сүм Ясукунид зочилсон байна.

Энэ нь 2006 онд японы засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш Абэгийн анх удаагаа уг сүмд зочилсон явдал боллоо. Тэрбээр, сүмд зочилсныхаа дараа өөрийн айлчлалаараа Хятад, Өмнөд Солонгосын оршин суугчдын сэтгэл санааг гутаан доромжлох гэсэн ямар ч санаагүйг мэдэгджээ.

Абэ сүмд Япон улсын төлөө амиа өгсөн япон цэргүүд төдийгүй, Дэлхийн II дайнд амь үрэгдсэн бүхий л дайчдын дурсгалыг хүндэтгэсэн юм. Тэрбээр, Ясукуни сүмд мөргөл хийж жуулчлах асуудлаар өөрийн байр суурийг Хятад, Өмнөд Солонгосын тэргүүнүүдэд биечлэн илэрхийлэхийг хүсэж байгаагаа мэдэгджээ.

10-р сард Ясукуни сүмд Японы янз бүрийн намын 150 гаруй депутатууд, мөн сайд нарын танхимын 2 гишүүн зочилсон байна. Ерөнхий сайд өмнө нь сүмд зочлохоос татгалзаж байсан юм. Японы улс төрчид, албан ёсны төлөөлөгчдийн жил бүр сүмд айлчлах явдал Азийн орнуудад милитаризмын илрэл хэмээн тооцогддог билээ.

Ясукунид Японы төлөө янз бүрийн дайнд амь үрэгдсэн 2,5 сая цэрэг, офицеруудын нэртэй дурсгалын самбар хадгалагддаг бөгөөд тэнд мөн Дэлхийн II дайны 14 цэргийн гэмт хэрэгтний нэрс оржээ.