Хятад улс 1950-иад оноос анх удаагаа улсын эдийн засгийн хөгжилд заналхийлж буй ажиллах хүчний бууралтыг барихын тулд тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Bloomberg агентлаг мэдээлж байна.

Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны дэд сайд Ху Сяои тэтгэврийн нас аажмаар нэмэгдэх болно гэж 12-р сард мэдэгдсэн билээ. Ихэнх эмэгтэйчүүд 50, эрчүүд 60 насандаа тэтгэвэрт гардаг одоо үйлчилж буй систем 2020 он гэхэд ойролцоогоор 5 насаар нэмэгдэнэ гэж Bloomberg-ийн асуулгад оролцсон эдийн засагчид урьдчилан дүгнэжээ.

Тэтгэвэрт гарах насыг хойшлуулах нь 11-р сард зарлагдсан «Нэг гэр бүл нэг хүүхэд» гэсэн бодлогыг зөөллөх шийдвэрээс илүүтэйгээр ажиллах хүчний дутагдлын асуудлыг шийдэхэд нөлөөлж болох юм. 30 гаруй жил үйлчилсэн төрөлтийг хязгаарласан явдал ажиллах хүч хорогдоход хүргэжээ.

Энэ нь Си Цзиньпины засгийн газар зээлийн мөнгөөр гүйцэтгэгдэх хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг хичээж байгаа үед эдийн засгийн хөгжлийн бас нэг саад тотгор болсон гэж эдийн засагчид онцолж байгаа юм.