2013 оны сүүл үе Энэтхэгийн далайн Бенгалийн булангийн цэргийн цуврал арга хэмжээнүүдээр алдаршив. Тэдгээрийн дунд “Агни-3” пуужингуудын хөөргөлт болон япон-энэтхэгийн түүхийн анхны цэргийн сургуулилт байгаа юм.

Энэ бүгд нь Энэтхэг улс далайгаас ирэх аливаа дайралтуудыг эсэргүүцэхэд бэлэн байгаа төдийгүй, тэднийг тойрсон далайн чанадыг ч хамгаалахад бэлэн тэдний амбицуудыг илтгэж буй юм. Чухамдаа Энэтхэгийн цэргийн сүр хүч олон улс төрчдийн өмнө илэрхийлж байсан Энэтхэг, Номхон далайнуудын геополитикийн харилцааны тухай Энэтхэг-Номхон далай нь нэг цөм гэх тезисийг батлан харуулж буй юм.

2012 оны 2-р сард Мальдивт төрийн эргэлт гарч, энэхэгийн талыг дэмжигч ерөнхийлөгч Мохаммед Нашидыг засгийн эрхээс огцруулсан. Энэтхэгийн далайн бүс нутагт хүчний тэнцэл Хятадад ашигтайгаар хэлбэлзсэн.

Дараа дараагийн үйл явдлууд нь мальдивын шинэ эрх баригчид тус улсын нийслэл Мала хотод олон улсын нисэх онгоцны буудал барих тухай энэтхэгийн компанитай байгуулсан гэрээг цуцалсан болохыг нотлож буй юм. Дараа нь Нашидыг ерөнхийлөгчийн суудалд буцаж ирэх асуудал тодорхой болоход эрх баригчид хүчний хүчээр сонгуулийн нэгдүгээр шатыг хүчингүй болгож, шинэ сонгууль явуулахаар болсон.

Тэд захиргааны дарамт шахалтын хөшүүргийг ашиглан Нашидыг сонгогдохгүй байхаар бүхнийг хийсэн. Эцэст нь, ерөнхийлөгчөөр Абдулла Ямин Абдул Гайюм сонгогдсон / тэр бол өмнөх түрэмгийлэгч Маумун Абдул Гайюмагийн төрсөн дүү / түүний засаглалын үед олтригт хятадын нөлөө хурцадсан .

Гэтэл 2013 оны сүүлээр Энэтхэг Мальдивт өөрийн нөлөөг буцаах гэж шийдвэртэй хүчин чармайж байна. 12-р сарын эхээр Мальдидын Батлан хамгаалахын сайд Мохаммед Назим Делид айлчилсан. Энэтхэгийн түншүүд, ялангуяа, Батлан хамгаалахын сайд А.К.Энтони хэлэхдээ, Энэтхэг улс Малдьдивын батлан хамгаалахын салбарт хамгийн гол түнш нь байсаар байх болно хэмээн батлан хэлсэн.

Батлан хамгаалах байгууллагуудын тэргүүн нарын яриа хэлэлцээрийн үр дүн ерөнхийлөгч Адбулла Ямины айлчлалын үеэр баталгаажигдах ёстой юм. Эхний үед 12-р сарын сүүлээр төлөвлөж байсан бөгөөд хожим нь, нэгдүгээр сард болгохоор хойшлуулсан гэдгийг Орос улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский сануулаад:

«Мальдив нь газрын зураг дээр Энэтхэг, Хятадын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол огтолцсон цорын ганц цэг биш юм.Сүүлийн жилүүдэд Хятад Энэтхэгийн далайн периметрт орших улс орнуудад өөрийн байр суурийг нилээд бэхжүүлээд байна.

Ингэхдээ Хятад байр сууриа тэдний эрт дээрээс холбоотой хэмээн үзэж ирсэн улсууд /жишээ нь, Пакистан юм уу, Мьянма/ төдийгүй, эртний түүх соёлын, эдийн засгийн болоод төрөл садангийн холбоотой гэх Энэтхэгтэй /өргөн гарал үүслээр дамжуулан/, жишээ нь Сейшелийн, Зүүн Африкийн болон Мальдивтай бэхжүүлж иржээ» гэлээ.

Мэдээж хэрэг Энэтхэг хариу арга хэмжээ авах ёстой. 12-р сарын 23-ны өдөр Энэтхэгийн тэнгисийн хилийн орчмоос 3-3,5 мянган км зайд хөөргөсөн цөмийн цэнэглэгч хушуу тээгч “Агни-23” тив хоорондын баллистик пуужингийн туршилт нь Хятадын нөлөө өсөн нэмэгдэж буйг сөрж байгаагийн тод томруун жишээ юм.

«Ертөнц эрчимтэй “агшиж буй” одоо цагт Энэтхэгийн далай нь жинхэн утгаараа бус, харин даяаршлын хүндийн төв шилжиж буй илүүтэй өргөн бүс нутгийн хэсгийн хувиар чухал ач холбогдолтой болохыг бодолцох ёстой юм» гэж Борис Волхонский үзэж байна.

АНУ-ын АНД-н бүс нутгийн зүгт явуулах улигт “стратегийн хөгжил “, америк-хятадын тус бүс нутаг дахь сөргөлдөөний хурцадмал байдал болоод АНУ-ын өөрийн зорилтуудыг бусад улс орнуудыг Хятадын эсрэг чиглүүлэн шийдвэрлэх гэсэн башир аргууд нь бүс нутаг энх тайван, их дайны тэнцлийн аюултай зураасан дээр тулж ирээд буйг харуулж байна.

Энэтхэгийн далай их тоглоомонд онцгой үүрэг гүйцэтгэж байна.Чухамдаа энэхүү далайгаар тэнгисийн замын дийлэнх ачаа явдаг.Тухайлбал, үүгээр Хятадын түлш болон бусад түүхий эдийн хангамж явж өнгөрдөг гэж оросын шинжээч үргэлжлэн ярьж байна.

«Энэхүү тоглоомонд нилээд хэдэн орнуудын ашиг сонирхол нэгэн зэрэг нэгдсэн бөгөөд япон-энэтхэгийн цэргийн тэнгисийн сургуулилтын түүхэнд анх удаагаа юм. Эдгээр нь 12-р сарын сүүлээр болж өнгөрөв.

Япон нь Хятадын хөрш орнуудын дотор стратегийн гол өрсөлдөгч болох нь мэдээж бөгөөд Хятадтай олон тулгамдсан асуудлатайн хувьд Энэтхэг мэтийн нөлөө бүхий орны дэмжлэгийг авахыг хүсч буй юм. Энэтхэгийн хувьд Японтой хамтын ажиллагаа нь /АНД-н бусад улс орнуудын адил/ даяаршлын гүрний хувиар өөрийн байр сууриа бэхжүүлэх боломжтой юм» гэж Волхонский тэмдэглэлээ.

Үүнтэй холбогдуулан энэ арга зөв үү, буруу гэх асуулт гарч байна. Цэргийн сүр хүчээ нэмэгдүүлээх замаар өөрийн глобал статусыг нэмэгдүүлэх шаардлага байна уу, үгүй юу. Ингэхэд эцсийн дүнд “тэг” үр дүнд хүргэх ялагдлаас, байдлыг ашигтай болгохын тулд эрмэлзэх нь хэрэгтэй юм биш үү?