2014 онд БНХАУ-ын Засгийн газар Төрийн хөрөнгийг удирдах ерөнхий газрыг байгуулна. “Зинзи цанькао бао” сонины тэмдэглэж байгаагаар, туршилтын журмаар улсын 17 компани ажиллах юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, эрх баригчид эдийн засгийн шинэчлэлийн шинэ шатанд төрийн секторуудын үр ашгийг дээшлүүлэх арга замыг эрэлхийлж байна.

”Зинзи цанькао бао” хэвлэлийн бичиж байгаагаар, шинэ бүтцийн нэрсийн жагсаалтанд Үндэсний нефтийн компани /CNPC/, нефтийн төрийн компаниуд “Синопек” /“Sinopec”/, Төрийн эрчим хүчний сүлжээний корпорац /“State Grid”/ болон Хятадын үндэсний нефть-хийн офшорын корпорац /” CNOOC”/ зэрэг томоохон компаниуд орж болзошгүй юм.

Энэ нь шинэчлэлийн үйл явц хятадын зах дээр хүчтэй нөлөөлж болзошгүйг гэрчилж буй юм. Улсын байгууллагуудын төсвийн удирдлагын системийг эрчимжүүлэхтэй холбоотой бас нэгэн чиглэл нь хятадын олонх эдийн засагчдын хүлээн зөвшөөрснөөр өнөөг хүртэл үр ашиггүй зарцуулагдаж байжээ.

Төрийн томоохон байгууллагуудын ажил нээлттэй бишээс, энэ нь албан тушаалаа урвуулан ашиглах болон авилга хээл хахууль цэцэглэхэд хүргэж байгаа юм. Иймд шинэчлэлийн процесс нь төрийн байгууллагыг авилгалаас ангижруулах гэсэн оролдлого хэмээн үзэж болох юм.

Орос улсын ШУА-ийн Алс-Дорнод судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Яков Бергер БНХАУ-ын КН-ын ТХ-ны 18 дахь удаагийн 3-р Бүгд хурал дээр тунхагласан төрийн секторын шинэ багц баримт бичгүүдийг шинэчлэлийн чухал хэсэг гэж үзэж байна.

«Хятадад зах зээлийн эдийн засгийн үед төрийн байгууллагуудыг хуучин аргаар удирдаж байна. Менежерүүд нь  маш их хэмжээний цалин авч байна. Иймээс тэд зах зээлийн хэлбэлзлээс үл хамааран байгууллагын бодлогыг тодорхойлж байна.

90-ээд оны үед төрийн сектор нийгмийн илүүдсэн үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн  ч, эдгээр байгууллагуудын өөрчлөлтүүд төгс хийгдээгүй байсан юм. Авилгалыг багасгахын тулд тус байгууллага дахь төрийн оролцоог хязгаарлах ёстой байв» гэж Яков Бергер хэллээ.

3-р Бүгд хурлын дараа эрх баригчид зах зээлийн зүг эдийн засгаа илүү шийдвэртэй чиглүүлэх болсон. Нөгөөтэйгүүр, хятадын суртал ухуулгын мэдэгдэхүйц хэсэг ЗХУ-д явуулсан эдийн засгийн шинэчлэлийн хөнөөлтэй бодлогын тухай хэлэлцүүлгүүд байсан юм.

ЗХУКН-ыг засгийн эрхээс буулгахад хятадын олон шинжээчид үүнийг үзэл суртлын төдийгүй эдийн засгийн бодлогын алдаатай холбон үзэж байсан. Хятадын хэвлэлүүдэд тэмдэглэж байснаар, шинэ Орос улсад төрийн өмчийг яаран хувьчилсан нь эдийн засгийн хямралд хүргэжээ.

Иймд одоогийн Хятад улс Орост 90-ээд онд ажиглагдсан эдийн засгийн уналтыг даван туулж чадахгуй гэж тэмдэглэжээ.

Гэтэл ийм  зүйлүүд нь туйлын хувирамтгай байдаг төдийгүй хятадын шинэчлэгчдийн хүссэн хүсээгүй уур амьсгалыг тодорхойлох болно.Тиймээс улсын томоохон байгууллагуудыг хувьчлах тухай яригдахгуй юм. Гэвч Хятад улс төрийн активуудыг удирдах тухай Сингапурын туршлагыг хэрэгжүүлэхээр шийдсэн бололтой.

Тэнд аль 70 аад онд “Темасек” холдингийн компаний байгуулагдсан. Тиймээс энэ жишгээр Хятадад төрийн активуудыг удирдах компанийг байгуулах болно. Энэхүү загвар нь компаний өмчийг төрөөс хянах боломж олгоод зогсохгүй, тэдгээрт тухайлбал, хөрөнгө оруулалт болоод боловсон хүчний асуудлуудыг тодорхойлоход нь бүрэн эрх олгох юм.

Сингапур улсын төр топ менежерүүдийг томилох явцад ерөөс оролцдоггүй. Холдинг зах зээлийн үнээр мэргэжлийн менежерийг ажиллуулах боломжтой. Магадгүй чухамхүү үүнд Хятадад үүнтэй адил шинэчлэлийг явуулахад саад гарч мэдэх юм. Хятадын КНТХ-ны зохион байгуулах хэлтэс төрийн томоохон байгуулагуудын бүтцэд нөлөөлөх хөшүүргүүдээс татгалзахад бэлэн эсэх нь тодорхойгүй байна.

Учир нь Сингапурын төрийн байгууллагын шинэчлэлийг засаг захиргааны шийдвэртэй өөрчлөлтүүд өргөн утгаараа дагалдсан бөгөөд сингапурын төрийн аппарат нь дэлхий дахинд хамгийн ил тод үр ашигтай болсон юм. Энэ утгаараа төрийн секторын шинэчлэлийн амжилт улс төрийн шинэчлэлийн эрч хүчтэй нягт холбоотой. Харин эдгээр нь хятадад эдийн засгийн эрч хүчээс үргэлжлэн хоцорч явна.