Орос, Казахстан болон Беларус улсууд Евразийн эдийн засгийн холбооны үндсэн шинэ зарчмуудыг батлав. Энэ тухай өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Москвад нээгдсэн Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн төрийн тэргүүн нарын түвшингийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Түүний яриагаар, сүүлийн Минскийн уулзалт болж өнгөрснөөс хойш эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр шинээр нилээд үр дүнд хүрсэн. Энэ бол Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээний инститүцийн хэсгийн төслийг боловсруулж дууссан асуудал.

Эл баримт бичигт 2015 оны 1-р сарын 15 –аас хэрэгжих хууль эрхийн статус, зохион байгуулалтын хүрээнүүд, зорилгууд болон үйл ажиллагааны механизмуудыг тодорхойлсон гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглэв. Тэрээр тус байгууллагын үйл ажиллагааны гол зарчим бүх оролцогч талуудын үндэсний ашиг сонирхолд нийцэхэд оршино гэж Путин онцлов.

“Бид Евразийн холбоог байгуулахдаа манай улсуудын эдийн засгийг бэхжүүлж, тэдгээрийн хөгжил болон бие бие нь дээ ойртох зохицолдоог хангахад” оршиж байна гэж Путин хэллээ. Энэхүү эвсэл нь гишүүн орнуудын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж олгох бөгөөд эцсийн дүнд энэ нь тухайн гэрээний орнуудын ард түмний үндэсний аж байдлыг дээшлүүлэхэд нөлөөлөх ёстой юм.