“Олон нийтийн газар тамхи татахыг хориглох” тухай хууль  оросын нийгэмд өнгөрч буй онд хамгийн их хэлэлцэгдэж байгаа хуулийн нэг юм. “Яндекс“ хайлтын системийн мэдээлж байгаагаар, тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс долоо хоногийн хугацаанд оросын интернет хэрэглэгчид 250 мянган удаа энэ тухай мэдээллийг лавлажээ. Эл баримт бичгийг иргэдэд сайн сурталчилсан явдал нь тус улсад тамхичид үлдээгүй гэж үзэж хэрхэвч болохгүй юм.

Орос улсад гурван хүний нэг нь тамхи татдаг. Бүх оросын олон нийтийн саналыг судлах төвөөс энэхүү баримт мэдээг гаргажээ. Энэ жилийн зун олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосон хууль хүчин төгөлдөр болсон юм.

Тамхи сонирхогчдод өөрийн гэртээ болон тусгайлан гаргасан газруудад “утаа тавих“ эрхийг нь үлдээжээ. 2013 оны 12-р сарын 15-нд зөрчигчдөд мөнгөн торгууль ноогдуулж эхэлсэн. Жишээ нь, байрны орц болон вокзалуудад тамхи татвал 500-1,5 мянган рублийн /16-30&/ торгууль ноогдуулж байгаа юм.

Тэгвэл тамхи татаж байгаад баригдсан тохиолдолд 2 -3 мянган рублийн /66-100&/ торгууль ноогдуулна. Түүнээс гадна насанд хүрээгүй хүүхдүүдийг тамхинд оруулах эсвэл, тэдэнд тамхи худалдвал нилээд их хэмжээний мөнгөн торгуулийг ноогдуулах юм.

Шинэ хуулийг хэрэгжүүлэхэд тамхичдын болон тамхины үйлдвэрлэгчдийн талаас идэвхтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч, эмч нар болон эрүүл амьдралын хэв маягийг сахигчдын санаа бодол шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм.

Тамхи татдаггүй хүмүүс метро, онгоцны буудал руу орохдоо утаа униар дундуур явахгүй амар болсон гэж Оросын анагаах ухааны академийн академич, Төрийн думын эрүүл мэндийг хамгаалах хорооны дэд тэргүүн асан Сергей Колесников тэмдэглээд:

«Хүн ам эрүүл амьдралын хэв маягийг хүсч байгаа нь туйлын сайшаалтай хэрэг юм гэжээ. Өнөөдөр нийгэм бүхэлдээ шар айраг, дарс, сархад хэрэглэгчдээс ялгаатай нь дэргэд тамхи татаж байгаа хүмүүст маш тэвчээргүй хандах болжээ. Энэ бол хууль хэрэгжих нэг шалтгаан юм.

Статистикийн мэдээгээр, тамхичдын үзэж байгаа “луу мэт” эдгээр арга хэмжээнүүд нь тамхичдын тоог хангалттай багасгахад хүргэжээ. Хэрвээ өмнө нь Орост эрэгтэйчүүдийн 60% тамхи татдаг байсан бол өнөөдөр эрэгтэйчүүдийн талаас  бага хувь нь татаж байна.

Харамсалтай нь, эмэгтэйчүүдийн архи тамхины хараат байдал эрэгтэйчүүдийнхээс илүү хурдан явагддаг байна. Ингэхдээ иргэд дэргэд тамхи татахад эрс эсэргүүцэлтэй тулгарвал, бид илүү их үр дүнд хүрнэ гэж академич ярьж байна” гэлээ.

Олон нийтийн газруудын тамхитай хийх тэмцэл торгуулийг нэмэгдүүлсэнтэй холбогдон мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна. Гэхдээ эргүүлийн цагдаа нар байхгүйгээс олонх хуулийг үл тоомсорлож буй юм. Жишээ нь, олон давхартай байрны оршин суугчид тэдний хөршүүд шатны дэргэдэх талбай дээр тамхи татаж байна гэж гомдоллож байна.

Москвад энэ тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх аргаа олоод байна . Тамхичдын араас гэрэл зургийн ан хийх юм. Тэд нарын зургийг авч дотоодын хамгаалах газрын салбаруудад өргөдөлийн хамт хавсарган өгнө. Фото эсвэл дүрс бичлэг нь захиргааны хуулийг зөрчсөн хэргийг өдөөхөд үндэс болох юм.