Сөүл болон Бээжин  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ахыг бүх албан тушаалаас нь огцруулан, цаазлах хүртэл тоглоом явуулсаар байлаа. Ким Чен Ун өөрийн тоглоомыг явуулж, мөн бүх хөзөрийг хольж орхисон. Токио байдлыг өөрийн ашиг сонирхолд ашиглахыг оролдсон.

Энэ тухай Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов болон Эдийн хүрээлэнгийн шинжээч Георгий Толорай нар “Оросын дуу хоолой” радиод ингэж мэдэгдсэн. Тэд БНАСАУ-д төрийн хоёрдахь хүнийг цаазалсан явдлыг Сөүл, Токио болон Бээжин хэрхэн хүлээж авсантай холбон ийн тайлбарласан юм.

Өмнөд солонгосын эх сурвалжууд Чан Сон Тхэкийн талын умардын өндөр албан тушалтнууд Хятад руу оргон зайлж байгаа тухай уламжилж байна. Ойролцоогоор 70 хүн дүрвэжээ. Бусад эх сурвалжууд энэхүү мэдээллийг няцааж буй юм.

Бээжинд үүнийг ерөөс тайлбарлахгүй байна. Тэд Пхеньян өөрсдийн Хятад дахь компаний ажилтнуудыг бөөнөөр нь буцаан дуудаж байгааг батлахгүй байгаатай нэгэн адил, няцаах ч үгүй байна. Энд Умард Солонгос-Хятадын эдийн засгийн хэлхээ холбоог хариуцаж байсан Чан Сон Тхэктэй найрсаг харилцаатай байсан хүмүүсийн тухай яригдаж буй юм.

Энэ бүгдийн цаана тал тус бүрийн улс төрийн тоглоом бий юм. Ким Чен Ун өөрийн ахыг цаазын тавцан руу илгээснээр тоглоомоо дуусгасан бололтой. Тэр үүнийг яах гэж хийв? Константин Асмолов хэлэхдээ:

«Ким Чен Ун хоёр юманд хүрэх ёстой юм. Энэ нь тус улсын хөгжил цэцэглэлт, нөгөө нь дэглэмийг аюулгүй байдлаар хангах.Умард солонгосын хүрээний авилгын хэлхээ нь аль алинд нь нөлөөгүй. Хэрвээ авилгалчид түүний ашиг сонирхол өчүүхэн ч хохирохгүй гэж талбайрлахад тэр дэглэмийг хамгаалахаа болино.

Тиймээс тодорхой нэг сүрдүүлэг байсаар байна.Хэрвээ авилга үнэхээр хүчтэй байгаа бол залуу эрч хүчтэй удирдагч нь цааз болон олны өмнө зүрх шимшрүүлсэн буудлагууд зэрэг  бусад авилгалчдын хувьд хатуу дохио болно гэж шийдсэн байж болох юм» гэлээ.

Сөүл Чан Сон Тхэкийг гэж тооцоолж байсан, гэтэл Ким Чен Ун тоглоомын дүрмийг бүрэн зөрчилдүүлсэн гэж Георгий Толорай тэмдэглээд:

«Өмнөд Солонгост Чан Сон Тхэкийг ямар нэгэн шинэчлэгчийн эвсэл хэмээн таамаглаж байв. Гэхдээ Ким Чен Унтэй түүний сөргөлдөөн тийм байдалд хүрч, олны өмнө цаазлагдана гэж таамаглаж байсан нь юу л бол.

Одоо Сөүл Умард Солонгост ямарч шинэчлэлийн үйл явц явагдахгүй гэдгийг ойлгож байгаа төдийгүй, тэдэнд Ким Чен Ун таалагдахгүй байлаа ч, түүнтэй харьцахаас өөр замгүй гэдгийг сайн ойлгож байгаа» гэлээ.

Өмнөд Солонгос болон Япон улсууд нь БНАСАУ-д “саарал генералыг” цаазалсны дараа нэгдсэн тоглоомоо эхлүүлээд байна гэж Константин Асмолов үзэж байна.

«Энэ нь Ким Чен Ун ямар аймшигтай хүн юм бэ, бүр өөрийн ахыгаа цаазалдаг байна шүү дээ, гэх айдаст хүргэж буй юм. Тиймээс бидэнд байлдааны мөнгө өгөөд орхи.

Умардын тухай аливаа мэдээ ялангуяа, тэдний удирдагчийн ахын тухай мэдээ нь япон, өмнөд солонгосын шинжээчдийн тайлбарлаж буйгаар яг одоо Пхеньяны талаас өдөөн хатгалга нэмэгдэх нь тодорхой болоод байгаа төдийгүй энэ нь цөмийн шинэ туршилтанд хүргэж болохыг та бүхэн анхаараарай» гэж Константин Асмолов хэллээ.

Георгий Толорайн энэ бүх түүхэнд Бээжин чухам ямар үүрэг гүйцэтгэж байж болох хувилбрыг сонсгоё. Энэ нь Пхеньянд ч бас цуурайтаж мэднэ.

«Энд хятадууд илүүтэй хэлмэгдээд байна. Чан бол Хятадтай ойр байсан. Хятад түүнийг шинэчлэлийн бүлгэмийн удирдагч хэмээн найдаж байсан. Түүнийг Ким Чен Уныг засгийн эрхээс ялимгүй хөндийрүүлж Умард Солонгосыг хятадын замаар явуулна гэж найдаж байсан. Хятадын хувьд Чаны уналт мээдэж хэрэг хүчтэй цохилт болсон.

Тэгээд ч энэ нь Ким Чен Уны талаас Хятадыг шууд доромжилсонтой адил юм болсон. Энэ нь хятадын удирдагчид таатай байсан нь юу л бол. Хятадууд мэдээж хэрэг, нүүрэн дээрээ гаргахгүй. Гэхдээ энийг эрт, орой хэзээ нэгэн цагт гаргана.

Тиймээс тодорхой шийтгэлүүд ирнэ. Одоо Хятад юу ч хийж чадахгүй байна, яагаад гэвэл, тэд умардтай, өөрийн хил дээр, Солонгосын хойгт тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой байна. Гэхдээ сэтгэлд нэг юм үлдэсэн нь лавтай» гэж Георгий Толорай хэллээ.

Хятадын тоглоомын тухайд гэвэл, би шал эсрэг үзэл бодолтой байна гэж Константин Асмолов үзээд «Нэг хэсэг нь хятадууд маш хурцадмал байна, яагаад гэвэл, Чан Хятадтай худалдааны бүхий л асуудлыг хариуцаж байсан гэж ярьцгааж байна. Бусад нь авилгалч Чан хятадуудыг залхаасан гэж ярьцгааж байна.

Чухамдаа тэд Чаныг хятадад дураараа дургиж байсан тухай мэдээллийг Умардад тараасан болоод л тэр ийм байдалд оржээ. Хамгийн сүүлийн дусал ч мөн ийм утгатай байжээ. Энд хятадын тоглоом хаана байна, тэр нь тэгээд ямар шүү юм бэ гэдгийг хэлэхэд хэцүү юм» гэлээ.

Умардын төрийн нөлөө бүхий хоёрдахь хүний цаазыг тойрсон дуулиан юутай ч дууссан. Гэхдээ аль тал өөрийн зорьсондоо хүрсэн гэж хараахан хэлж чадахгүй юм.