Дэлхий даяар алдаршсан автоматыг зохион бүтээсэн буудлагын зэвсгийн домогт зохион бүтээгч Михаил Тимофеевич Калашников 94 настайдаа 12-р сарын 23-нд өөд болов. Түүний домогт АК-47 автомтын шинэтгсэн хувилбараар дэлхийн 50 гаруй орны армийг зэвсэглэжээ.

Эдүгээ Калашниковыг дэлхий даяар андахгүй. Домогт хувь хүн ОХУ, АНУ, БНХАУ-ын академи, их сургулиудын хүндэт гишүүн болсон юм. Калашниковын алдартай автомат ХХ зууны гарамгай бүтээлүүдийн цэст багтав.

Михаил Калашников 1919 оны 11-р сарын 10-нд тариачны өнөр гэр бүлд төржээ. 1938 онд танкийн хороонд цэргийн алба хаасан юм. Зохион бүтээгчийн уран чадвар нь бүр тэр үед илрэв. Калашников танкийн буудлагын үр бүтээлийг нэмэгдүүлэх ТТ гар бууны хавсаргах тусгай төхөөрөмжийг боловсруулжээ.

Эх орны их дайнд 1941 оны 8-р сард оролцож эхэлсэн хийгээд 10-р сард хүнд шаархдсан байна.Ахлах түрүүч Калашников биеийн байдлаас болж зургаан сар амрахдаа гар буу-пулемётын анхны загварыг зохион бүтээв.

Тэрээр 1944 онд олон цэнэгт карабин бууны туршилтын загварыг бүтээжээ.Мөн загварыг бөөнөөр үйлдвэрлээгүй ч автомат зохион бүтээхэд нь туслав. 1947 онд Калашниковын зохион бүтээсэн автомат дээд зэргийн үр бүтээлтэй байгаагаа туршилтын явцад харуулав. Зэвсгээ над шиг цэрэгт зориулан бүтээсэн гэж зохион бүтээгч тэмдэглэжээ.

Амархан найдвартай удаан хэрэглэх чанар нь автоматын онцлог юм. АК-47 бол ХХ зууны шилдэг зэвсэг хэмээн манай болон гадаадын мэргэжилтнүүд үнэлэв. Хэр дэлгэрсэн үзүүлэлтээрээ Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдэв.

Михаил Калашников оросын зэвсгийг үндэсний бренд болгов. «Калашников» бол үнэхээр олны мэдэх орос үгийн нэг юм гэж «Национальная оборона» сэтгүүлийн эрхлэгч Игорь Коротченко хэлээд:

«Михаил Калашников бол «Калашниковын автомат» брендийн хувьд дэлхий даяар алдаршсан цуврал автомат зэвсгийн үүсгэн байгуулагч мен. Тэрээр янз бүрийн зэвсгийн арваад загварыг зохион бүтээжээ.

Эдүгээ Оросын зэвсэгт хүчин болон хүчний бусад байгууллага голдуу чухам Калашниковын автоматаар зэвсэглэсэн байна. Тэрээр их гавьяа байгуулсан Оросын үндэсний бахархал болсон зүтгэлтэн юм» гэж онцлон тэмдэглэв.

Гар пулемёт, карабин буу, «Сайга» бууг оролцуулан байлдааны ба иргэний янз бүрийн калибрын зэвсэг Калашниковын автоматын сууринд бүтээсэн юм.

Идэвхи санаачилгатай Михаил Калашников нас өтөлсэн ч идэвхтэй ажилласан. Тэр амьсгаа хураатлаа «Ижмаш» концерны ерөнхий зохион бүтээгч байсан юм.