2010 оны 12-р сарын 24-нд тунисын Сиди-Бузидад өрнөсэн Бен Алийн дэглэмийн эсрэг анхны тэмцэл хөдөлгөөн «арабын хавар» гэгчийн эхлэл тавьсан юм. Олон жилийн турш өрнөдийнхний найдвартай холбоотон байсан хоёр дэглэмийг хэдхэн долоо хоногийн дотор Хойд Африкт түлхэн унагав.

Дараа нь үйл явдал чиглэлээ өөрчилж, эдийн засаг-улс төрийн талаар Бен Алийн Тунис, Хосни Мубаракын Египеттэй адил төстэй биш орнуудыг хамрав. «Арабын хавар» гэгч эрс эргэлт хийсэн юм. Энэ нь сүүлчийн эргэлт юм уу? Ямар хэрэг явдал халуун цэг гэмээр энэ бүс нутагт болох вэ?

Эдгээр асуудалд хариулахын тулд цаг үеийн хувьд бараг давхцсан эсрэг тэсрэг уг чанартай хоёр үйл явдлыг тусад нь авч үзэх хэрэгтэй гэж тоймч Евгений Ермолаев үзэж байна. Нэгэн үйл явц Тунис, Египетэд, нөгөө нь Ливи,Сири хоёрт илрэв. Тунис, Египетэд үйл явц үнэхээр аяндаа үүссэн, өөр хоёр улсын үйл явцад гаднаас идэвхтэй тусласан юм.

Бен Али, Мубарак нарын дэглэмүүдийн эдийн засаг, нийгмийн бодлого Тунис, Египет хоёрт ард олны дургүйцэл төрүүлэв. Эдгээр хоёр улсын дэглэмүүд эдийн засгийг өрнөдийн жороор хөгжүүлж, гарцаагүй гарах нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээс холдов.

Ажилгүйдэл, ялангуяа залуучуудын ажилгүйдэл ард олны дургүйцэл гарцаагүй төрүүлэх байсан. Харин Ливи, Сирийн «Арабын социалист сэргэлт мандал» гэгч хувилбарын тухайд гэвэл эдгээр асуудал тийм их хурцдаагүй байв. Ливи, Сирид шийдвэрлэгдээгүй асуудал олон байсан ч тэдгээрийг аажим шийдвэрлэж болох байсан.

Харин гаднаас оролцох замаар Ливи, Сирид асуудлуудыг хурцатгав. Их хэмжээний мөнгө хөрөнгө, тусгай албадын хүчин чармайлтыг үүнд чиглүүлж, Ливид цэргийн хүч хэрэглэв. Гэсэн ч юм бүхэн өө сэвгүй явагдсан гэж үзэж болохгүй. Тунис, Египетийн дэглэмүүд хэдхэн долоо хоногийн дотор гаднын оролцоогүйгээр унав.

НАТО-гийн пуужингаар буудсан ч Ливийн дэглэм хагас жил оршив. Харин сирийн дэглэм өдгөө болтол оршсоор байна. Гэвч өрнөдийнхөн Ливи,Сири улсуудыг цохилтын бай болгож, «арабын хавар» гэгч Тунис,Египет хоёрт эхлэсний гол шалтгаан юу вэ гэсэн асуудалд хариулсангүй.

Өрнөдийнхөн шинэ тулгар хөгжиж байгаа орнуудыг эдийн засаг, улс төрийн хүрээндээ хамруулж, одоогоос 100 жилийн тэртээхийн нэгэн адил хөгжлийн асуудалд анхаарал бараг тавихгүй байгаа нь гол шалтгаан болов. Өрнөдийн төлбөрийг төлөхийг л албадаж байна.Хямрал гарсан нөхцөлд ийм ажиллагаа нийгмийн тэсрэлт үүсгэж мэднэ.

Өрнөдийнхөн ашиг сонирхолоо бодож, урьд үнэнч байсан элитуудаас амархан холдож байгааг Тунис, Египетэд болсон хэрэг явдал харуулав. Энэ нь мэдээжийн хэрэг юм. Нийтийн зарчим биш материаллаг ашиг сонирхол нь нийцэх явдал тэдгээрийг холбож байсан юм.

Тухайлбал АНУ зарим хаант улстай нийтийн зарчимтай байж болно гэж уу? Гэвч ашиг сонирхол нь эрт орой нэгэн цагт нийцэхгүй байж болзошгүй.