2014 онд олон улсын олонхи асуудлын шийдвэр АНУ ОХУ-ын хоорондын хамтын ажиллагаанаас шалтгаална гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга, Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад улс төрийн зөвлөх, хэлэх үгий нь бичигч Бен Родс ИТАРТ-ТАСС агентлагт өгсэн ярилцлагдаа мэдэгдэв.

Түүний хэлснээр АНУ, ОХУ-ын хамтын ажиллагаагүйгээр сирийн химийн зэвсгийг устгах тухай хэлэлцээр шувтарч байгаа энэ онд байгуулж чадахгүй байсан юм. Талууд хамтран ажиллаж, хэд хэдэн асуудлаар чухал үр дүнд хүрсэн гэж Родс тэмдэглэв. «5+1» бүлгийн хүрээнд харилцан ажиллагаа явуулж л ираны эрх баригчидтай зөвшилцсэн гэж тэрээр хэлжээ.

АНУ,ОХУ хоёр Афганистан болон умард солонгосын цөмийн асуудал, терроризмтэй хийх тэмцэл зэрэг чиглэлээр харилцан ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэж Родс тэмдэглэн хэлжээ. Түүнчлэн талууд Сочигийн Олимпийн наадмын өмнө хүчин чармайлтаа уялдуулан зохицуулж байна.

Үүний хамт оны турш АНУ, ОХУ-ын хоорондын харилцаанд санал зөрөлдөөн гарсан тухайлбал Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден ОУ-д суусантай холбогдон санал зөрсэн гэж Родс тэмдэглэв. «АНУ болмоор салбарт хамтран ажиллаж, гарцаагүй санал зөрөлдөөнд бэлэн байна» гэж тэрээр онцлов.