Буудлагын зэвсгийн зохион бүтээгч Михаил Калашников оросын ард түмний гарамгай хүү байсан гэж өнөөдөр Солонгосын Төв цахилгаан агентлагийн гадаад харилцааны газрын захирал Лим Хо Рён нэр алдартай зохион бүтээгч нас нөгчсэнтэй холбогдуулан мэдэгдэв.

Түүний зохион бүтээсэн автоматын ачаар ОУ армийнхаа байлдааны сүр хүчийг нэлээд зузаатгаж, улс орныхоо батлан хамгаалах чадварыг бэхжүүлсэн гэж тэрээр хэлэв. Лим Хё Рён зохион бүтээгчийн төрөл төрөгсдэд гүнээ эмгэнэл илэрхийлэв.

Михаил Калашников өчигдөр Ижевскэд 94 настайдаа өөд болов. Одоогоос 50 жилийн тэртээ Калашников дэлхий даяар хосгүй гэгдсэн автоматыг зохион бүтээсэн юм. «Үүнээс дээр автомат зохион бүтээгчэд бусдаас түрүүн баяр хүргэнэ» гэж оросын зохион бүтээгч 30 жилийн тэртээ хэлсэн билээ.

Калашниковын зохион бүтээсэн автомат дэлхийн 50 гаруй улсад хэрэглэж байгаа хийгээд тэр ХХ зууны гарамгай бүтээлүүдийн цэст багтав. Түүнчлэн Калашников бүдүүвч, бүтэц, ажиллах зарчмаараа адил төстэй өөр маш олон төрлийн буудлагын зэвсгийг зохион бүтээж цэрэгт уламжлажээ.

«Ижмаш», «Ижевскийн механикийн завод» хоёр үйлдвэрийг нэгтгэсэн нэнгдлийг түүний нэрээр нэрлэв. Нас өтөлсэн ч Калашников ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байсан. Тэрээр Социалист хөдөлмөрийн хошой баатар болон ОУ-ын баатар юм.