Ирэх олимпийн наадамтай холбоотой хүлээлтийн шинэхэн судалгаа олон нийтийн санаа бодол нэлээд ялгаатай байгааг харуулжээ. Олон нийтийн санал асуулгад оролцогчдын дунд өөдрөг санаа сэтгэлтэй хүмүүс давамгайлж, харин интернетэд анхаарал болгоомжтой үнэлэлт өгч байгаа хүмүүс өндөр үзүүлэлттэй байна.

11-р сарын эхээр Бүх оросын олон нийтийн сана бодлыг судлах төв оросуудын дунд олимпийн наадмын сэдвээр асуулга явуулжээ. Судалгаанд 3 асуултыг хамруулсны дотор: Сочийн Олимпийн наадмыг Орос орон нэр хүндтэйгээр зохион байгуулж чадах эсэх, манай шигшээ багууд урьдах Наадмыг зохион байгуулагч орнуудын үндэсний багуудын амжилтыг давтаж чадах уу, Олимпийн наадмыг зохион явуулах нь Орос оронд бүхэлдээ ашигтай эсэх зэрэг оржээ. Түүнээс гадна 12-р сарын эхний өдрүүдэд «Интернет» агентлагийн мэргэжилтнүүд Бүх оросын олон нийтийн сана бодлыг судлах төвийн зөвшөөрөлтэйгөөр 1300 гаруй нийтлэлүүдэд Facebook, Twitter, «ВКонтакте», «Одноклассники» зэрэг түгээмэл сайтууд дээр хүмүүсийн Олимпийн наадамтай хамааралтай санаагаа илэрхийлсэнд дун шинжилгээ хийсэн байна.

Эдгээр 2 шатны судалгааны үр дүн ерөнхийдөө Оросын олон нийт Сочийн олимпийн наадамд эерэгээр хүлээн авч байна гэсэн дүгнэлт хийх боломжийг олгож байгааг Степан Львов яриад: "Нэлээд олонх буюу 85% нь Орос орон өвлийн Олимпийн наадмыг нэр хүндтэйгээр зохион явуулж чадна гэж тооцож байгааг хэлж болох юм. Асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь (50-60%) Сочийн олимпийн наадам улс оронд ашигтай байна гэдэг нь өөдрөг үзэлтэй байгаагийн шинж юм. Харин 5 хүн бүрийн 1 Орос орон Олимпийн наадмаас ямар ч ашиг олохгүй" гэж үзэж байгааг дурдлаа.

Харин Бээжин, Ванкуверийн Наадмууд дээр алтан медалийнхаа тоогоор тэргүүлсэн Хятад, Канадын шигшээ багуудын амжилтыг оросын тамирчид давтаж чадах эсэхэд асуулгад оролцогчдын бараг ¾ нь ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Санал асуулгад оролцогчдын олонх Олимпийн наадмын ашиг тусыг улс оронд улс орны имидж, нэр хунд нэмэгдэх, мөн Орос оронд хөрөнгө оруулалтын уур амьсгал сайжрахаар тайлбарлажээ.

Түүний зэрэгцээ Степан Львовын ярьснаар, интернет хэрэглэгчид ирэх Олимпийн наадмын ирээдүйг яльгүй өөрөөр үнэлж байгаа юм. 30% нь бүх дэлхийн спортын баяр наадам хамгийн дээд хэмжээнд зохион байгуулагдана, харин 34% нь үүнд эргэлзэж байна. Блогеруудын талаас илүү буюу 60 хувь нь Орос оронд Олимпийн наадмыг зохион явуулах хэрэг ер байхгүй гэж үзжээ.

Интернетэд Олимпийн наадмын ирээдүйн талаар сөрөг дүгнэлтүүд байгаа нь оросын нийгмийн илүү залуу хэсэг интернетийн орон зайг төлөөлж байгаатай холбоотой гэж нийгэм судлаачид үзэж байна.