БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Ли Дуншэн “сахилгын хуулийг хүчтэй зөрчсөн хэрэгт” сэжиглэгдэж байна. Энэ тухай Синьхуа агентлаг уламжлав. Шинжээчдийн үзэж байгаагаар, Лу Дуншэний хэрэг нь Си Зиньпиний санаачилсан авилгын эсрэг кампанит ажлын шийдвэрлэх чухал зүйл болж мэдэхээр байна.

Одоогоор Ли Дуншэнд чухамхүү тодорхой ямар хэргийн гэм бурууг тохож байгаа болон эл хэргийг шүүхээр шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байна. Яг одоо сахилгын ТК-ийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ Ли Дуншэн албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг нь энгийн байхгуй нь ойлгомжтой. Нэгдүгээрт, тэр авилгын хэргээр сэжиглэгдэж байгаа 18-р их хурлаас сонгогдсон хоёрдахь ТХ-ны гишүүн юм. Хоёрдгууарт, Ли Дуншэны одоогийн албан тушаал бол маш өндөр суудал. Олон нийтийн аюулгүй байдлын яамны системд тэр гуравдахь хүн. Гуравдугаарт, тэр Улстөрийн товчооны Байнгын хорооны гишүүн асан Жоу Юнканы ойр дотны хүн бөгөөд тэрээр нэгэн үед хүчирхэг хүчний бүтцийн удирдагч байсан.

Ли Дуншэнийг баривчилсан нь чухамдаа гэрийн хорионд байгаа Жоу Юнканы хэрэг шинэ үйл явдлаар хөгжиж буйг гэрчилж байна. Жоу Юнкан нь авилгын дуулиант хэргүүдэд холбогдсон. Тухайлбал, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силай болон Хятадын үндэсний нефть- хийн корпорацын тэргүүн асан Зян Земинь нартай холбогдоод буй юм.

Жоу Юнканы ойрын хүмүүсийг “илчлэх“нь “том барын” албан тушаалаа урвуулан ашигласны эсрэг баримтуудыг аажимдаа цуглуулах гэсэн бодлоготой алхам байж мэдэх юм. Магадгүй Жоу Юнканы илчлэл нь магадгүй Бо Силайн хэргээс илүү дуулиантай болж ч мэдэх юм. Яагаад гэвэл, энэ нь юуны өмнө Хятадын элит хүрээний буюу УТТ-ны Байнгын хорооны гишүүнд гэм буруу тохож байгаад буй юм. Саяхан гарсан мэдээллээр, Жоу Юнканы авсан авилгын хэмжээ 100 тэрбум юань байж мэдэх аж.

Гэхдээ Ли Дуншэнийг баривчилсан явдлыг түүнд дан ганц эдийн засгийн гэм бурууг тохно гэж ойлгохын хэрэггүй юм. Ли Дуншэн нь өөрийн карьерын өсөлтийг Төв телевизээс эхлүүлсэн бөгөөд бүхий л амьдралынхаа турш намын суртал ухуулгын системд ажиллаж байсан төдийгүй бизнестэй шууд холбоогүй юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хятадын хүчнийхний зөрчлүүдтэй холбоотой ажлын тухай яригдах тохиолдолд шүү дээ. Олон нийтийн аюулгүй байдлын яаманд тэр 2009 онд ажиллах болсон. Түүний ивээгч Жоу Юнкан байсан. Үүнд Ли Дуншэн Жоу Юнканыг Төв Телевизийн нэвтрүүлэгч асан Зя Сяое буюу одоогийн эхнэртэй нь танилцуулсан явдал нөлөөлсөн гэж ярьцгаадаг аж. Тухайн цагтаа Жоу Юнкан Ли Дуншэний гэм буруутай хүний амь эрсэдсэн автомашины ослын хэргийг замхаруулахад тусалсан аж.

Хэрвээ хятадын улс төрийн “хар хайрцаг ”-ийг нээх юм бол олон нийтийг багагуй сенсаац хүлээж буй юм. Нэг талаас энэ нь эрсдэл юм, яагаад гэвэл, энэ нь хятадын элит хүрээнийхний араншин. Гэхдээ Бо Силайн хэргийн хувьд Си Зиньпин эрсдэлийг сөрж мэдэх юм, учир нь үүнээс олон нийт маш ихийг хүлээж байгаа бөгөөд авлигатай тэмцэл нь “ялаануудыг “төдийгүй, “баруудыг” ч хөнөдж мэдэхээр байна.