Нью-Йорк дахь Энэтхэгийн дэд консул Девияни Кобрагадег санамсаргүй баривчилж, улмаар хорисон нь эхнээсээ эцсээ хүртэл хачирхалтай харагдаж байна. Өндөр тушаалын дипломатчийг доромжлолтойгоор шалгаж, дараа нь гэмт хэрэгтнууд, хар тамхичидтай нэг камерт суулгаснаар 1963 онд хар цагаанаар дипломатын халдашгүй эрхийн талаар бичсэн дурэм бүхий консулын харилцааны талаарх Венийн гэрээг бүдүүлгээр зерчжээ.

Девияни Кобрагадегийн түүх Венийн гэрээг баталснаас хагас зуун жил өнгөрсний дараа бүгдийн хувьд адил, хөдөлшгүй бат сууринаас нь тохиромжтой багаж хэрэгсэл болгон хувиргахыг хичээж байгааг санагдуулж байна. Нэг бус удаа АНУ-ын төр засаг олон улсын эрхийг улс төрийн зорилгоосоо хамааран чөлөөтэйгээр шуун тайлбарлаж болохыг аль хэдийнээс харуулах болжээ. Уржнан жил Пакистаны Лахорд америкийн консулын газрын ажилтан Рэймонд Дэвистай тохиолдсон шуугиант явдлыг л авч үзвэл, тэрбээр америкийн дипломат албаны дугаартай машинаар явж байгаад 2 мотоциклтай хүнийг гар буугаар буудсан билээ.

Америк иргэний хувилбараар тэр өөрийгөө хамгаалах зорилгоор үйлдсэн байна. Гэсэн ч үнэн хэрэгтээ энэ нь үнэн худал нь тодорхойгүй болохыг манай тоймч Сергей Томин өгүүлээд: "Пакистаны Фемидад арай гэж хийж чадсан зүйл бол пакистаны иргэд луу халдсан болон тэднээс хамгаалсан америкийн иргэнийг барьж авсан явдал юм. Үүний дараа АНУ-ын талаас Исламабадад улс төрийн асар их дарамт шахалт үзүүлэн, нутаг нэгтнээ аврахаар одоогийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри биечлэн нисч ирж байсан юм. Ийнхүү пакистаны засгийн газар тавьж өгөхөөс аргагүйд хүрч шүүх ажиллагаа бололгүй Рэймонд Дэвис ямар ч шийтгэл хүлээхгүй гэр луугээ эрүүл энх нисэн явсан юм" гэж ярила.

Хатуухан яривал Дэвис, Девияни Кобрагадегээс ялгаатай нь дипломат албаны бие төлөөлөгч ч биш, аюулгүй ажиллагаа хариуцсан ердийн элчин сайдын яамны ажилтан байсан юм. Түүнээс гадна 2 аллага гэдэг маш ноцтой шийтгэл хүлээх гэмт хэрэг билээ. Гэсэн ч америкийн тал тэр үед, олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу түүнд дипломат дархлаа хамрагдах тул тэр суллагдах ёстой гэж мэдэгджээ. Ерөнхийдөө, энэтхэгийн дипломатчид тохиолдсон явдлыг үл авч хэлэлцсэн нөгөөх л 1963 оны Венийн гэрээ АНУ-д тус болсон юм.

Шүүхийн мөрдөн байцаалтаас гадаад орнууд дахь өөрсдийн иргэдийг ямар ч үнээр болов хамгаалахын тулд америкийн засаг захиргаа АНУ-д ажиллаж байгаа бусад орнуудын дипломатуудтай харьцахдаа илүү зүй бусаар хандах болжээ. Девияни Кобрагадетай учирсан шуугиант хэрэг явдал оросын дипломатчдыг эмнэлэгийн даатгалын залилангийн хэрэгт буруушаасан түүх орос-америкийн харилцааг гутаасны дараа манджээ. Москва энэ буруушаалтыг худал хэмээн нэрлээд шуугиант явдлыг санаачлагчид нь улс төрийн захиалгаар үйлдсэн гэдгийг ойлгуулжээ.

Иймээс хэдэн арван жилийн өмнөөс дагаж мөрдөж ирсэн дипломат дархлааны зарчим зэврэлд хүрч таарах нь ээ. Ийнхүү дипломатын халдашгүй эрх баталгааны давхар хэмжээсийн тухай Венийн гэрээ хэлэлцээрийг бүхнээс илүүтэйгээр АНУ зөрчиж байна.