Орос улсын Алс-Дорнодын Приморийн хязгаарт их хөрөнгө оруулалт айсуй байна. 21-р зуунд стратегийн зорилтуудыг хөгжүүлэхээр тунхагласан бүс нутагт нилээд хэдэн ирээдүйтэй төслүүд бэлтгэгдэж байгаагийн дотор гадаадын хөрөнгө оруулалтын оролцоотой явуулах юм.

Приморийн хөгжлийн шинэ загварыг бүс нутагт хурдацтай өсөлтөөр явуулахаар төлөвлөж буй юм. Энд бүс нутгийн эдийн засгийн түргэтгэсэн сүлжээг байгуулах тухай яригдаж байна. Энэхүү ажлын анхны үр дүн бий болоод байна. Энэ бол 2013 оны дүнгээр бүс нутгийн нийт бүтээгдэхүүний үзүүлэлт оросын дундаж үзүүлэлтээс 40 % давж гарсан тухай таатай мэдээ юм. Бүс нутаг нь өрсөлдөөний жинтэй давуу талтай гэж Эдийн засгийн дээд сургуулийн бүс нутгийн эдийн засаг ба газар зүйн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Алексей Скопин гэж ярьж байна.

Өнөөдрийн байдлаар Приморийн хязгаар нь хоёр давуу талтай юм. Энэ бол түүхий эдийн асар их нөөц болон даяаршлын эдийн засгийн өсөлтийн бүс болоод байгаа Ази-Номхон далайн бүс нутагтай ойр байршил юм.

Иймд Азиас Приморийн хязгаарт жуулчдыг авчрахын тулд цэнгээнт бүсийг байгуулах юм. Энэ тугаараа Макао болон Камбожтой тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглээд байна. Түүнээс гадна 13 тэрбум долларын өртөгтэй өтгөрүүлсэн хийн заводыг байгуулахаар төлөвлөж буй юм. Энэхүү үйлдвэр нь АНД бүс нутгийн орнуудын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тооцсон юм.

Өөр нэг томоохон төсөл бол “Роснефть” болон “Газпром”-ын дэмжлэгтэй “Звезда” усан онгоцны үйлдвэрийг байгуулах төсөл. Энэхүү аж үйлдвэрийн объект нь усан доорхи газрын үргэлжлэлүүдээс орд газруудыг олборлоход зориулан тавцангууд болон хөлөг онгоцнуудыг үйлдвэрлэн гаргах ёстой юм. Өмнөд солонгосын Daewoo төслийн технологийн түнш байх юм.

Цаашид Приморийн хязгаарт аж үйлдвэрийн таван паркийг байгуулах ажлыг эхлүүлэх бөгөөд энэ нь орон нутгийн төсвийн ачаар зохих бүтцийг авах юм. Одоо Приморийн хязгаарт бизнесийн болон төрийн хүчин чармайлтуудын ачаар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа идэвхтэй хөгжиж байна.Үүнийг хөндлөнгийн нийгмийн бодлогын хүрээлэнгийн бүс нутгийн хөтөлбөрийн захирал Наталья Зубаревич ийн тайлбарласан юм.

Приморийн хязгаарт байгаа боомтын бүх терминалуудын хөгжил бол бизнесийн мөнгө юм. Төрийн компаниуд нь хонгилын замуудад улсын хөтөлбөрийн хөрөнгийг хангалтгүй оруулж байна. Энэ бүгд нь дэд бүтцийн зөв шийдвэртэй яах аргагүй холбоотой юм. Приморийн хязгаарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх ёстой юм. Ингэхдээ холбооны төв болон бизнесийг хослуулах ёстой юм.

2020 он хүртэлх улсын хөгжлийн хөтөлбөрөөр гурван их наяд рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Түүнэс гадна шинэ төслүүд нь татварын болон хөрөнгийн бүхий л хөнгөлөлтүүдийг авах юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд бүх бололцоонуудыг бий болгожээ. Приморийн хязгаарт оросын хөгжлийн бүх институтүүдийн төлөөлөгчдийн газруудыг нээсэн бөгөөд энэ нь бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготой юм. Бизнесийнхэн бүс нутгийг улам ихэд сонирхох болсон нь гэнэтийн биш юм. 9-р сард болж өнгөрсөн Алс-Дорнодын анхны хөрөнгө оруулалтын чуулган бүс нутагт тэрбум гаруй долларын гэрээ авчирсан.