Экологийн асуудлаас Бээжингийн оршин суугчдад билгийн тооллоор Шинэ жилээ тэмдэглэхийг нь гутаах аюул заналхийлж байна. Хүчтэй утаатай байвал нийслэлийн оршин суугчдад ёслолын буудлага хийхийг хориглоно гэж БНХАУ-ын засгийн газар мэдэгджээ. Хятадуудын хувьд Хаврын баяраар буюу өөрөөр хятадын Шинэ жилээр ёслолын буудлага хийх нь оросуудад шинэ жилийн сулд модны адил эртний салшгүй уламжлалтай билээ.

Саяхан тус улсын засгийн газар хятадын шинэ жилийн өмнөх өдөр 2014 онд 1-р сарын 31-нд ажлын өдөр таарч олонх оршин суугчдын сэтгэл санааг харлуулсан юм. Харин одоо засаг төр хятадуудын гол зугаа цэнгээ болох шинэ жилийн баярын ёслолын буудлагад хараагаа төвлөрүүлжээ. Энэ бүхний буруутан нь экологи муудсантай холбоотой бөгөөд Хаврын баярын өмнөх өдрүүдэд агаарын чанарын товьёг эцсийн улаан, түүний өмнөх улбар шар аюулын тувшинд хүрвэл ёслолын буудлага хийхийг хориглох болно. Одоохондоо энэ арга хэмжээ Бээжинг хамарч байгаа ч цаашид хятадын бусад томоохон хотуудыг хамруулж болзошгүй юм.

Үнэн чанартаа энэ нь засаг төр ариун гэгээн зүйлд халдаж байгаа хэрэг юм. Ёслолын буудлага хийх уламжлал Хятадад хэдэн зуун жилийн түүхтэй билээ. Мухар сүсэгтэй хятадууд цаасан бууны чимээ муу бүхнийг айлган зайлуулж, ойрын жилд азгүй явдлаас хамгаалдаг гэж итгэдэг юм. Урьд цагт ёслолын буудлагын нүргэлээн Бээжинд бүхий л том баяруудын үеэр дуулддаг байсан боловч 2006 онд нийслэлийн засаг захиргаа энэ зугаа цэнгэлийг зөвхөн Шинэ жилийг тэмдэглэх үеэр л зөвшөөрөх болжээ.

Баяр ёслолын буудлага нэг бус удаа хуний амь, ноцтой түймрийн аюулд хүргэж байжээ. 2009 онд Хятадын төв телевизийн зохион байгуулсан ёслолын буудлагын үзүүлбэр хүчтэй түймэр, 1 гал сөнөөгчийн үхэл, өөр бусад 8 хүн түлэгдсэнээр өндөрлөсөн нь олонхийн санаанд өдий хүртэл үлдсэн байна. Харин одоо засгийн газар энэ нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй экологийн гол дайсан болохыг ойлгожээ. Өнгөрсөн жилийн шинэ жилээр ёслолын буудлагын үр дүнд агаарын чанарын үзүүлэлт Бээжинд 755 нэгжид хүрсэн нь Олон улсын эрүүл мэндийг хамгаалах байгууллагын зөвшөөрсөн хэмжээнээс 38 дахин хэтэрсэн байна.

Синьхуа мэдээллийн агнтлагийн мэдээгээр хотын агуулахад одоогоор 643 мянган хайрцаг цаасан буу байгаа бөгөөд 1-р сарын 25-аас худалдаалж эхлэх юм. Энэ тоо хэмжээний тавны нэг орчим нь арай бага хүхэрлэг нуурс агуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болно. Бодолтой иргэд үнэ өндөртэй ч яг иймийг нь худалдан авах байх гэж Бээжин хотын захиргаа найдаж байна. Тэгсэн ч экологийн үүднээс хортой хэмээн тооцогдож байгаа ердийн хайрцаг цаасан буу тийм ч хямд биш дунджаар 1000 юань, харин сайн чанартай нь 10-20% илүү үнэтэй байдаг юм.

Зарим нэг хүрээлэн буй орчны асуудлыг өөр дээрээ мэдэрсэн нийслэлийн оршин суугчид энэ уламжлалаас аль хэдийн татгалзах болжээ. Хятадын нэгэн алдартай үлгэрийн зохиолч Чжэн Юаньцзе тэр ч бүү хэл интернетийн өөрийн блог дээр санал асуулга явуулахад оролцогчдын 85% нь ёслолын буудлага, цаасан буунаас татгалзахад бэлэн байгааг харуулсан байна. Бээжингийн төр засаг сүүлийн саруудад илүү ихээр бий болж байгаа утаатай холбогдуулан экологийн асуудлыг сулруулахад чиглэгдсэн төрөл бүрийн арга хэмжээг авч явуулж байгаагийн дотор нэгдүгээрт, худалдахад зөвшөөрсөн шинэ машинуудын тоо нэлээд хэмжээгээр багассан. Хоёрдугаарт, агаарын бохирдол өндөр хэмжээтэй байгаа өдрүүдэд хувийн унаагаар зорчих жолооч нарын тоо хэмжээг хязгаарласан байна. Ойрын өдрүүдэд Бээжин 2017 он гэхэд өөрийн автобус баазын гуравны хоёрыг цахилгаан буюу байгалийн хийгээр явдаг экологийн цэвэр автобусаар шинэчлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.