Орос улс руу зугтсан америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн /ҮАБА-ийн/ ажилтан асан Эдвард Сноудены хувь заяа дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.

Агентлагийн төлөөлөгчид түүнийг эх оронд нь буцаан авчрахын тулд түүнд өршөөл үзүүлж болзошгүй байгааг үгүйсгэхгүй байна. Владимир Путин сэтгүүлчидтэй хийсэн их хэвлэлийн бага хурал дээр Сноудены цаашдын хувь заяаны талаар тодорхой ярьсан.

Орчин цагийн гол илчлэгч Сноудены хувьд чөлөөтэй, амар тайван амьдралыг үзэхгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй болох нь шиг байна. ҮАБА-ны ажилтны хувь заяа сонирхогчдын анхаарлыг татсаар байна.

12-р сарын 19-нд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинд Сноудентэй танил эсэх болон, оросын удирдагч болоод хувь хүний хувьд бүхэлдээ түүний үйл ажиллагаанд хэрхэн хандаж байгаа тухай асуулт тавьсан.Төрийн тэргүүн Сноудентэй танил биш, гэхдээ түүний сонголтыг хүнд хэцүү байсан ч гэсэн, буянтай үйлс гэж үзэж байгаа батлан хэлсэн.

«Бид түүнтэй шуурхай төлөвлөгөөгөр ажилладаггүй, хэзээ ч ажиллахгуй гэж хэлсэн байгаа.Бид түүний ажиллаж байсан оросын чиглэлийн албанд хэрхэн яаж ажилладаг талаар асуултууд тавьж түүнийг хоргоодгүй.

Тэр манай нутаг дэсвгэрт тодорхой нөхцөл байдлын улмаас үлдэсэн байгаа. Тэр өөрөө хувь заяагаа тодорхойлох ёстой. Бид түүнд туслахгуй бөгөөд саад ч болохгуй. Бид түүнд орогнол л олгосон байгаа» гэж Владимир Путин ярьлаа.

Үүнтэй зэрэгцэн Вашингтоны шүүх ҮАБА-ны иргэдийг цахим тагнуулын аргаар чагнах үйл ажиллагааг Үндсэн хуульд харшилж байгаа талаар тогтоол гаргажээ. Энэ нь Сноуденыг эх орондоо буцааж очих алхмуудын нэг байхыг үгүйсгэхгүй байна.

Саяхан ҮАБА-ийн төлөөлөгч Рик Леггет агент асныг гэртээ буцсан нөхцөлд өршөөл үзүүлж болзошгүй тухай мэдэгдсэн. Гэтэл асуудлыг гол тусгай албаныхан энэхүү амлалтандаа хүрч чадах уу гэдэгт л оршиж байна.

АН, Канад судлалын шинжээч Владимир Васильевын үзэж байгаагаар, энэ нь чухамдаа оргодлыг АНУ-ын нутаг дэвсгэрт мэхэлж ирүүлэх гэсэн оролдлого байж мэдэх юм. Түүнийг тэнд маш хатуу шийтгэл хүлээж байж магадгүй аж.

«Сноуден бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулсан. Сенатын хорооны удирдагчид мэдэгдэлдээ, түүнийг өршөөх асуудал хэрхэвч байж таарахгуй гэжээ. Энэ бол парламентын байр суурь. Сноуден нь өршөөгдөхгуй төдийгүй, өршөөлд ч багтахгуй. “Тайм” сэтгүүлийн сүүлийн дугаарт Сноуден тус улсын хамгийн нэртэй хүмүүсийн нэг болсон аж. АНУ түүнийг нэрд гарч буйгаас эмээж байна» гэж Владимир Васильев хэллээ.

Стратегийн төлөвлөлт, таамгийн хүрээлэнгийн захирал Александр Гусев Сноуденыг буцаж очно гэдэгт тээнэгэлзэж буй юм.

«АНУ Сноуденд эх орондоо буцаж ирэх санал тавих гэж байгаа тухай сүүлийн үеийн мэдээлэл түүнийг энгийн аргаар мэхлэн, шүүхэд шилжүүлэх гэсэн оролдлого гэж бодоход хүргэж байна. Тэр өөрөө ч биш, түүний нөхдүүд ч тэр, энэ алхмыг ойшоохгүй нь лавтай юм.

Тэр өөртөө илүү таарах улс орныг сонгохоор бодолхийлж буй юм. Орос улс юм уу, өөр бусад орон ч байж мэднэ, гэхдээ АНУ л биш» гэж Александр Гусев тэмдэглэлээ.

Сноуден бол үнэхээрийн АНУ-ын имижид засч залруулахын аргагуй хор хөнөөл учруулсан. Ялангуяа, Европд. Гэхдээ европчууд ч өөрсдөө нүгэлгүй биш байжээ.

Сноудены дэлгэсэн нууц баримтуудаас Норвеги болон Швед улсууд Оросын өндөр албан тушаалтнуудын утасны ярианууд, цахим шуудангуудыг чагнан тагнаж байсан болох нь тодорхой болсон юм.

Сноудены нөөцөд өөр юу байгаа бол? Үүнийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй юм. Гэхдээ ҮАБА-ийн ажилтан асныг дуугуй байлгахыг дэндүү олон хүн хүсч байгаа нь хэн хүнд ойлгомжтой зүйл юм.