Оросын урам зоригтнууд тухайн үедээ зөвлөлтийн сансрын «Марс-3» зондын дамжуулж чадаагүй уг гаригийн байгалийн зургийг дахин сэргээжээ. «Марс-3» 1971 онд Улаан гариг луу илгээгдсэн юм. Өнгөрсөн жил оросууд НАСА-гийн зондын хийсэн зураг дээр олж хараад компьютерийн хөтөлбөрийн тусламжтайгаар «Марс-3»-ын эргэн тойрны газар нутгийн 3 хэмжээст газрын зургийг зохиожээ.

«Марс-3» бол зөвлөлтийн гариг хоорондын автомат станц бөгөөд Ангараг гаригийг дэлхийн тойрог замаас болон гаригийн гадаргуугаас судлахад зориулагдсан байна. Гариг хоорондын автомат станц тойрог замын станц болох Ангараг гаригийн хиймэл дагуул, мөн ангарагийн станциас автоматаар хөөргөх аппаратаас бүрджээ.

«Марс-3» станц Ангараг гариг луу 1971 оны 5-р сард гараагаа авсан бөгөөд түүний буух модуль гаригийн гадаргуу дээр тэр оныхоо 12-р сард буусан байна. Аппарат мэдээ дамжуулж эхэлсэн боловч 14,5 секундын дараа холбоо тасарчээ.

«Марс-3»-ыг одоо хүртэл олоогүй, эрдэмтэд түүний буусан солбицолыг л мэдэж байжээ. Өнгөрсөн жил Оросын сансрын дурлагч Виталий Егоров ямар ч байсан аппаратыг олох зорилго тавьж, НАСА-д харьяалагддаг MRO сансрын аппаратын хийсэн зургийг ашиглан интернетийн «Контакт» сүлжээнд бүхэл бүтэн эрэл хайлтын кампанит ажлыг зохион байгуулсан байна.

Тэрээр зургийг хэдэн хэсэг болгон хайчлаад хэрэглэгчдийг тэнд «Марс-3»-ыг хайж олохыг санал болгожээ.

Үүний дунд Виталий өөрөө аппаратыг олсон болохыг НАСА-гийн хийсэн шинэ зураг нотолсон байна. Түүн дээр хөдөлгүүртэй штанг, шүхэр, мөн буултын модуль олджээ.

«Марс-3»-ыг олсноос хэд хоногийн дараа Егоровт аппарат Дэлхий луу ямар төрлийг дамжуулж чадаагүй нь сонирхолтой болж, улмаар энэ онд түүнээс гадна бусад сансрыг дурлагчдад гаригийн байгалийн зургийг дахин бүтээж чадсан байна.

НАСА-гийн хийсэн зургийн тусламжтайгаар оросын Таганрог хотын програмчин Даниил Толкачев «Марс-3» эргэн тойрны 3 хэмжээст газрын зургийг бүтээжээ. Энэ картын үндсэн дээр ахлах ангийн сурагч Артем Зубко гадаргуугийн дүрийг тооцоолсон байна.

Харин оросын өөр нэг оршин суугч Михаил Королев буулгагч аппаратын загварыг зохиосон нь ангараг гаригийн тал газрын дүр төрх аппаратын «нүдээр» бий болжээ. Энэ дүрслэл сайтууд дээр тухайлбал, Habrahabr.ru сайт дээр нийтлэгдсэн байна.

Зохиогдсон гаригийн байдлын зураг хэрэв «Марс-3» яаж ийгээд дамжуулж чадсан бол бидний харж чадах байсантай 60%-иар тохирно гэдэгт Виталий Егоров итгэлтэй байгаа юм.

Харин тэрбээр тэр зургийг хиймэл дагуулын зураг дээр харж болох чулуу мэтийн тийм жижиг зүйлүүдээр нэмж баяжуулж өгөх мэргэжилтнүүдийг хайж байна.