Ираны ГХЯ-ны дэд тэргүүн Аббас Аракчи мэдэгдэхдээ, ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар явуулж байгаа Женевын шинжээчдийн түвшингийн техникийн яриа хэлэлцээр женевын тохиролцоонуудын биелэлтийн тухай асуудлыг ням гаригт үргэлжлэн хэлэлцэх болно гэжээ.

Түүнчлэн Аракчи мэдэгдэхдээ, яриа хэлэлцээрийн явцад “багагүй дэвшил” ажиглагдаж байгаа тэмдэглэсэн тухай IRNA агентлаг уламжлав. Өмнө пүрэв гаригт эхэлсэн женевын тохиролцоонуудын хэрэгжилтийн тухай яриа хэлэлцэлүүд нь баасан гаригт дуусах ёстой байв.

Гэвч дахин дор хаяж нэг хоногоор сунгагдсан. Өмнө олон улсын зууч зургаа болон Ираны хоорондын шинжээчдийн түвшингийн яриа хэлэлцээр 12-р сарын 8-нд Венад эхэлсэн боловч ираны талын гаргасан саналын дагуу тасалдсан юм.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар урьдчилсан хэлцэлүүд нь 11-р сарын сүүлчээр Женевт тохиролцоонд хүрсэн юм. Тэр үед яриа хэлцэлд улсын зууч зургаагийн /АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц болон Герман/ төлөөлөгчид оролцож, хуралдааныг ЕХ-ны ГХ сайд Кэтрин Эштон тэргүүлсэн . Тохиролцоогоор, тухайлбал, Ираны ураны баяжуулалтыг эрс бууруулах бөгөөд үүний хариуд тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүдийг аажимдаа багасгах юм.