«ОДХ» радио та бухний анхааралд хөгжмийн хөтөлбөрөө толилуулахад бэлэн боллоо.

Манай өнөөдрийн хөтөлбөр ЗХУ-ын ардын жужигчин Татьяна Шмыгагийн дурсгалд зориулагдах юм. Тэрээр 12-р сарын 31-нд эцэг эхдээ гайхалтай сайхан бэлэг болгон төрсөн нь цаг үе харуулсанаар бүхий л опереттын төрлийг сонирхогчдод бас бэлэг болжээ.

Одоо бүгдээрээ Имре Кальманы «Баядерка» дуурийн Мариэттагийн дууг Татьяна Шмыгагийн дуулахыг сонсоцгооё!

Татьяна Шмыга 1928 онд Москвад төржээ. Түүний эцэг эх урлагтай шууд холбоогүй ч театр, хөгжимд их дуртай байсан төдийгүй заримдаа жинхэнэ цэнгээнт бүжиг бүхий гэр бүлийн баярыг зохион явуулдаг байсан юм. Тэдний охин эхлээд хуульч болохыг хүсдэг байсан ч сургуульд байхдаа дуу бүжигт сонирхон улмаар хөгжимд жинхнээсээ дурлах болжээ.

Татьяна Шмыга москвагийн хөгжмийн дунд сургуульд дуулаачийн боловсрол олж авч, улмаар театрын урлагийн дээд сургуулийн «хөгжмийн театрын жүжигчин» мэргэжлээр сурч төгсөн Москвагийн хошин дуурийн театрын труппт шууд орж унгарын хөгжмийн зохиолч Имре Кальманы «Монмартрын нил цэцэг» хошин дуурийн анхны дүрээрээ олон түмний анхаарлыг татсан юм.

Энэ дуурийн алдарт «Карамболина» олон жилийн турш түүний нэрийн хуудас болсон билээ. Одоо энэ дууг таалан соёрхоно уу!

Тэрбээр тайзан дээр гайхалтай дуулах чадвар, бүжгийн уран налархай, хөнгөн сиймхий байдлыг үзүүлдэг байлаа.

Татьяна Шмыга өөрийн шилдэг жүжгүүдийн нэг болох америкийн хегжмийн зохиолч Фредерик Лоугийн «Миний сайхан хатагтай» -д Элиза Дулитлын дүрийг гайхалтай сайхнаар тоглосон билээ.

«Би бүжиглэхийг хүснэ» гэдэг алдарт арийн эгшиглэхийг сонсоцгооё!

Тэрээр ЗХУ-ын ардын жужигчин хэмээх өндөр цолыг авсан хошин дуурийн төрлийн цорын ганц жүжигчин болсон юм.

Татьяна Шмыга нэгэнтээ «Миний бүх намтар миний дүрүүдэд бий» гэж хэлсэн байдаг.

Гэвч түүний дүрүүдэд зөвхөн түүний ч намтар төдийгүй, бүхий л зөвлөлтийн хошин дуурийн бараг л хагас зуун жилийн энэ төрлийн төвөгтэй улиран хөгжих явц, түүний өөрийнх нь оролцоотойгоор хувьсан өөрчлөгдсөний түүх юм.

Татьяна Шмыгагийн дуулсан зөвлөлтийн алдарт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн «Зоргоороо салхи» дуурийн Пепитын дуугаар нэвтрүүлгээ өндөрлөе!