Шувтарч байгаа энэ онд АНДБН-ийн байдал хурцдав.Умард Солонгосын пуужингийн хөөргөлт, цөмийн туршилт болон маргаан үүсгэсэн арлуудын агаарын уудам, усан бүст цөмрөн орсон явдал АНДБН-ийн аюулгүй байдлын системийг үр бүтээлтэй болгох нь чухлыг мэдрүүлэв.

Европ тивийг бодоход АНДБН-т аюулгүй байдлын системийг байгуулахад хэцүү гэж шинжээчид нэлээд удаан үзэж ирсэн билээ. Олон этгээдий нь ашиг сонирхол нийцэхгүй байгаа АНДБН-ийн байдал европынхоос хүнд түвэгтэй байна.

Зарим улс хамтын аюулгүй байдлын системийг бүс нутагт байгуулахыг санаачилсан. Гэвч санаачилга үг яриа төдий зүйл боллоо. Харин одоо байдал өөрчлөгдэж эхэлсэн гэж Ази, Номхон далайн аюулгүй байдлын зөвлөлийн Оросын үндэсний хорооны зохицуулагч Георгий Толорая хэлээд:

«Эдүгээ бүс нутгийн аюулгүй байдлын системийг цэгцлэхийг оролдож байна. Бүс нутагт америк-хятадын сөргөлдөөн гаарч, зөрчил хурцдсан нөхцөлд асуудлыг хэлэлцэх форум буюу мөргөлдөөн, байдлын даамжралаас сэрэмжлэх байгууллагатай байх нь чухал гэж АНДБН-ийн орнууд үзэж байна» гэв.

АНДБН-ийн хамтын аюулгүй байдлын тухай гэрээнд гарын үсэг зурах тухай оросын санаачилга дээрх хандлагад нийцэв. Санаачилга 2010 оны орос-хятадын санаачилга болон 2012 онд Пномпеньд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт дээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын дэвшүүлсэн саналыг цаашид хөгжүүлсэн гэж Георгий Толорая хэлээд:

«Оросын санаачилгын зорилго АНДБН-ийн хамтын аюулгүй байдлын тухай гэрээ байгуулах,замын зураг буюу үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад оршино. Үнэн чанартаа энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын тухай гэрээ байгуулах индонезийн санаачилгад нийцэв. Эдүгээ ОУ үргэлж зөвлөлдэж, санаачилгаа урагш ахиулж байна» гэв.

Өчигдөр Москвад хийсэн Ази, Номхон далайн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах зөвлөлийн Оросын үндэсний хорооны хуралдаан энэ үйл явцын нэг хэсэг боллоо. Георгий Толорая цааш нь хэлэхдээ:

«Бид АНДБН-ийн орнуудын түншүүдтэй албан бус зөвлөлдөөн хийж байна. Эдгээр зөвлөлдөөн аюулгүй байдлын систем ямар болохыг ойлгоход туслаж байна. Дэлхийн олон орон бүр АНУ-ын холбоотон Австрали бидний үзэл санааг дэмжиж байна. Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтууд ерөнхий асуудлыг авч үзнэ.

Азийн бүс нутгийн аюулгүй байдлын форум сайд нарын хэмжээнд аюулгүй байдлын асуудлыг л хариуцах юм. БХ-ын сайд нарын форум цэргийн ба батлан хамгаалах асуудал дээр ажиллаж, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцах юм. Тэгснээр санал зөрөлдөөнийг арилгаж, бүс нутагт байгаа олон байгууллагын үйл ажиллагааг давталгүй зорилгоо тууштай биелүүлж болно» гэв.

Оросын шинэ санаачилга урьдынхаас зарчимт ялгаатай. Одоо Москва бэлэн баримт бичиг биш замын зургийг АНДБН-ийн орнуудад санал болгосон юм.

Бус нүтгийн дийлэнх олонхи улс оросын ба индонезийн санаачилгыг дэмжиж байгааг москвагийн хуралдаанд оролцогчид тэмдэглэв. БНХАУ бүс нутгийн хамтын аюулгүй байдлын системийг дэмжиж, нэгдэхэд бэлэн байгаа нь чухал юм.

Эдүгээ АНУ л саналыг эсэргүүцэж байна. Гэвч бүс нутагт зөрчил хурцдаж, түгшүүртэй байдал шатлан өргөжих тусам АНУ -аас хамтын аюулгүй байдлын системийг бүс нутагт байгуулах санаачилгыг дэмжинэ гэж шинжээчид үзэж байна. Хамгийн гол нь оройтолгүй дэмжвэл сайн.